БАР жилтнүүдийн ШИНЭ САНАА, ТӨСӨЛ АМЖИЛТАД ХҮРНЭ

2023 онд Хар Усан Туулай жил маш сонирхолтой “чоно ба туулай” тоглоомыг Бар жилтнүүдэд санал болгох байх. Танд хэтийн сайхан төлөв, олон боломжийг харуулж “аазгай хөдөлгөх” шинжтэй. Та аль замаар явахаа шийд, хамгийн гол нь хурдан шийдвэр гаргах хэрэгтэй. Эсрэг тохиолдолд та шууд ялагдахыг анхаар. 2023 онд Баруудын шинэ санаа санаачилга, төсөл амжилтад хүрэх магадлалтай. Энэ жилийг та оргил өндөрлөгт гарах шат, гишгүүр болгон ашиглах ёстой. Үүний ачаар та үсрэнгүй урагшилж урьд хожид хүрээгүй бүтээлч байж чадна. Бар жилтнүүд угийн азтай хийморилог бөгөөд 2023 онд үүнийгээ 2 дахин үржүүлэх боломжтой, яагаад гэвэл энэ оны тоонд 2 гэсэн цифр давтагддаг. Таны ажил үйлс амжилттай, янаг амрагийн харилцаа бүтэмжтэй. Барууд нийгэмд эзлэх өөрсдийн байр сууриа ахиулж дээшлүүлэхийн зэрэгцээ хөрөнгө мөнгөний байдлаа эрс сайжруулна. Оны эзэгтэй Туулай зарим талаар Бар жилтэнтэй төстэй. Аль аль нь эрэлхэг зоригтой, амбиц хөөмтгий, амьдралын ухаантай, бүтээлч сэтгэлгээтэй, гар хумхин суух хүсэлгүй. Эдгээр чанарын ачаар Барууд хувь тавилангаа өөрчилж чадна.

Хайр сэтгэл, харилцаа. 2023 онд Бар жилтнүүдийн хайр дурлалын асуудал бүтэмжтэй. Ганц бие Барууд таалагдсан хүнээ өөрт дурлуулах увидас эзэмшсэн мэт байна. Зарим нь өөрсдөө ой ухаанаа алдтал дурлах шинжтэй. Хайр сэтгэлийн бүх өнгө, хувирлыг туулж үлгэрийн мэт аз жаргалыг мэдэрнэ. Барууд амралтанд амрах, айлд зочлох буюу томилолтоор явж байхдаа заяаны ханьтайгаа учирч магадгүй. Хэт их хайрандаа шатаж байхдаа аядуу зөөлөн харьцааг эрхэмлэ, амрагаа хардаж өмчирхөх эсвэл түүнд дарамт шахалт үзүүлэх, түрэмгий авирлах гэсэн оролдлого сайнаар төгсөхгүй. “Хайр бол нэг талаар харилцан буулт” гэсэн хэлц үгийг санаж амьдралын удирдлага болговол зохистой. Тэгж байж амрагийн харилцаа бэхжих төдийгүй цаашид амьдралаа холбох байх. Гэр бүлийн амьдралтай Барууд 2023 онд ажил алба ба ар гэрээ хослуулахыг хичээ. Албан ажил ихтэй байсан ч амраг ханьдаа зориуд цаг зав гарган анхаарал тавьж халамжлах хэрэгтэй. Оны эзэгтэй Туулай өөрөө гэр бүлийг эрхэмлэн дээдэлдэг, иймээс та ч амьдралын байр сууриа шинэ онд өөрчлөх шинжтэй. Өөрөөр хэлбэл Барууд сайн санаатай, анхааралтай халамжтай, гэр бүлсэг болж хувиран бусдад үлгэр дуурайл үзүүлэх байх.

Ажил, мөнгө санхүү. Ажилсаг хичээнгүй, хүч чадалтай Барууд хангалуун чинээлэг амьдралыг эрхэмлэдэг, иймээс энэ зуршлаа шинэ онд ч өөрчлөхийг хүсэхгүй. Хар Усан Туулай өөрөө таныг ивээлдээ авч хөрөнгө мөнгөө арвижуулах болон ашигтай төсөл амжилттай хэрэгжүүлэхэд туслах болно. Баян чинээлэг амьдралд хүрэхэд саад тотгор болсон бүхнийг даван туулж чадна. Идэвх зүтгэл, сэргэлэн цовоо зан, төрөлхийн зөн совингийн тусламжтайгаар Барууд биелшгүй гэсэн хүсэл мөрөөдлөө хүртэл амьдралд хэрэгжүүлэх боломжтой. Бүр албан тушаал ахих буюу авьяас чадвараа дайчлан алдар цууд гарна, эсвэл хувийн бизнес эрхэлнэ. Баруудын зарим нь 2023 онд гэнэт баяжина. Өв залгамжлан авах, орлогын шинэ эх үүсвэртэй болох, сугалаанд их мөнгө хожих зэрэг санаанд багтамгүй аргаар та санхүүгийн хувьд хэнээс ч хамааралгүй болж чадна. Их мөнгөтэй болсон Барууд амьдралаас авч чадах бүх жаргалыг хүртэхээр чармайх байх. Гэвч та зугаа цэнгэл, найр наадмаа хэтрүүлж болохгүй, ажлаа орхигдуулахаас сэрэмжил. Яагаад гэвэл, таны өмнө өөр олон сайхан боломж нээгдэнэ.

Танд аз жаргал хүсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *