Зуун наст нь эрүүл мэнд болон гоо сайханд гайхалтай нөлөө үзүүлнэ

Эрт дээр үеээс эхлэн зуун настын ашигтай шинж чанаруудыг хэрэглэсээр ирсэн. Зуун наст нь олон төрлийн витамин, эрдэс,  амин хүчлүүдийг мөн ферментүүд (нийт 200 орчим бодисууд)-ийг агуулж байдаг. Бид таны эрүүл мэнд болон гоо сайханд гайхалтай нөлөө үзүүлэх зуун настын жоруудыг бэлдлээ.

Дархлаагаа дэмжих орц

Зуун настын шүүс нь  дархлаанд дэмжлэг үзүүлэхээс гадна хүний дархлааг сайжруулахад тусалдаг С витаминыг агуулдаг байна.

Дээрх үүлчилгээг авахыг хүсвэл доорх орц бүхий  хольцийг бэлтгэж уугаарай.

Хэрэгтэй зүйлс:

  • 1 зуун настын навч
  • Аяга ус
  • 1 цайны халбага зөгийн бал

Зуун настын навчныг гар аргаар арилгасны дараа жижиглэн нэг аяга усандаа хийнэ. 1 халбага зөгийн бал нэмж амт оруулж болно.

Үс арчлах орц

Зуун настын шүүс нь үсийг бэхжүүлэх, ургалтыг өдөөдөг мөн гялалзуулах нөлөө үзүүлдэг байна.

Үсний маск хийх орц заавар:

  • 1 зуун настын навч
  • 1 халбага бүйлсний тос

Зуун настаа хувааж жижиглэн хэрчээд нухна. Дараа нь бүйлсний тостойгоо холиод үсэндээ түрхээрэй. Хуванцар малгайг 20 минутын хугацаанд өмсөн хүлээгээрэй. Эцэст нь үсээ бүлээн усанд угаахад л болно.

Арьсаа арчлах орц

Алое нь зөвхөн арьсыг чийгшүүлэн уян хатан чанарыг дэмжихээс гадна хөгшрөлтийн явцыг удаашруулахад тусалдаг байна. Үүнээс гадна энэ ургамлын химийн найрлагад  пигмент толбо үүсэхээс сэргийлдэг элементүүд байдаг байна.

Арьсныхаа байдлыг дэмжихийн тулд та дараах нойтон жинг бэлтгээрээ:

  • 90 мл зуун настын шүүс
  • 3 халбага ус
  • 5 халбага архи

Өдөр бүр нүүр болон хүзүүндээ энэхүү бэлдсэн хольцоор арчиж цэвэрлээрэй. 10 минутын дараа нүүрээ угаагаад чийгшүүлэгч түрхээрэй.

Гэдэсний микрофлорыг сайжруулах

Зуун настын шүүс нь цочромтгой гэдэсний хамшинжтэй тэмцэхэд үр дүнтэй бөгөөд ходоод, гэдэсний салст бүрхэвчийг тайвшруулдаг. Саяхан явуулсан судалгаагаар өдөрт ердөө 1/8 аяга зуун настын шүүс уух нь хортой шинж тэмдгийг эрс бууруулдаг болохыг тогтоосон байна. Энэ ургамал нь антибиотик шинж чанартай тул ходоодны шарх үүсгэдэг бактери болох Хеликобактер пилорийн үржлийг саатуулдаг аж.

Наранд түлэгдсэн газрыг эдгээх

Шарх түлэгдэлтийг хурдан эдгээхийг хүсвэл зуун наст орсон эм аваарай. Эсвэл зуун настын навчны шүүслэг хэсгийг авч өдөрт  2-3 удаа тухайн гэмтсэн хэсэгтэй түрхэн гэрийн аргаар эмчилж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *