Та йогийн дасгалын олон давуу талуудын талаар сонссож байсан нь лавтай. Харин энэ удаад бид жирэмсэн болохыг хүсэж буй эмэгтэйчүүддээ зориулсан үнэхээр чухал дасгалуудаас санал болгож байна. Дасгалуудыг тогтмол хийснээр эмэгтэй хүний үр тогтох чадварыг нэмэгдүүлэх, цусны урсгалыг зарим эрхтэнд нэмэгдүүлж, гормоныг зохицуулж, дотоод шүүрлийн системд эерэг нөлөө үзүүлж чадна. Мөн стресс, сэтгэлийн зовиурыг багасгахад тусална.
1. Гүүр (Setu Bandhasana)
Энэ йогийн онцлог нь таны нөхөн үржихүйн эрхтэний цусны урсгалыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь сайжруулдаг. Мөн сэтгэлийн хямрал, сэтгэлийн зовиур, ядрах зэрэг шинж тэмдгүүдийг арилгахад тусалдаг. Энэхүү позийг 1-2 минут барих хэрэгтэй.
2. Хананд хөлөө өргөх (Viparita Karani)
Энэхүү йогийн онцлог нь аарцаг орчим дахь эд эсийн цусны урсгалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ биеийн доод хэсгийн хурцадмал байдлыг багасгадаг. Мөн бэлгийн сулралаас сэргийлж, бэлгийн хавьталд орсны дараа үр тогтох магадлалыг нэмэгдүүлдэг.
3. Standing Forward Bend (Uttanasana)
Энэ нь таны тархины эд эсэд очих хүчилтөрөгчийн урсгалыг нэмэгдүүлэж, дотоод шүүрлийн системд дааврын тэнцвэрийг бий болгоход тусалдаг. Дээрээс нь, доод хэсгийн булчингийн сунгалт болж өгнө.
4. Reclining Bound Angle (Supta Baddha Konasana)
Asana хэмээх энэхүү дасгал нь аарцагны ясыг нээж, гуян дотор талын булчинг сунгаж, цусны эргэлтийг нэмэгдүүлэх сайн талтай. Энэ дасгалыг 1-5 минутын турш барьж хийгээрэй.
5. Child’s Pose (Balasana)
Энэ нь амар амгалан байдалыг бий болгож, стресс, ядаргааг багасгадаг. Энэ нь нуруу, ташаа, мөрөнд тустай дасгал болно.
6. Cobra Pose (Bhujangasana)
Энэ нь аарцгийн бүсэд цусны хангамжийг нэмэгдүүлж, таны биед дааврын тэнцвэрийг бий болгож, нурууны үр дүнтэй дасгал болно. Энэ дасгалыг нэг удаа хийхдээ 30 секунд барьж хийгээрэй.
7. Butterfly Pose (Baddha Konasana)
Энэ нь таны хөл болон гуяны уян хатан байдлыг сайжруулахад тусалдаг. Мөн энэ нь ихэвчлэн булчинд төвлөрч байгаа хурц, хортой бодисыг чөлөөлдөг. Энэ нь ялангуяа хожуу жирэмслэж буй эмэгтэйчүүд тогтмол хийснээр үр дүнтэй болох нь практикаар нотлогдсон дасгал юм. Энэ позийг 1-2 минут барина.
8. Corpse Pose (Shavasana)
Дээр дурьдсан бүх дасгалын хийж дуусгасны дараа энэхүү дасгал таны бие болоод сэтгэлийн тэнцвэрийг дэмждэг энгийн бөгөөд маш хүчтэй астана юм. Энэ позийг 10-15 минут хийнэ.
Танд аз жаргал, эрүүл энхийг хүсье!