Цагаан Төмөр Хулгана жилийн энэ 2020 гэсэн тоонд далдын хүч, ид шид агуулагдсан

2020 он бол маш ер бусын жил бөгөөд гайхалтай, гэнэтийн олон бэлгийг та бидэнд авч ирнэ. Цагаан Төмөр Хулгана жилийн энэ 2020 гэсэн тоонд далдын хүч, ид шид агуулагдсан гэхэд болно. Хулгана өөрөө дорны зурхайн мөчлөгийг эхлүүлдэг билээ. Эртний нэгэн домогт өгүүлснээр Тэнгэр эзэн бүх араатан амьтдыг ир гэж дууджээ. Харин зальжин, гавшгай Хулгана хамгийн түрүүнд гүйж ирсэн, ийм учраас дорны зурхайг эхлүүлэх эрхтэй болжээ. Цагаан Хулгана олон, маш олон зүйлийг бидэнд амлаж байна. Дорны зурхайн дагуу Хулгана бол үргэлж эхлэл, шинэчлэл өөрчлөлт, шинэ боломж, нээлт, гэнэтийн явдлыг билэгддэг юм. Энэ бүхэн зурхайн бүх жилтэнд хамаатай, заримын хувьд жижиг харин нөгөөд асар том өөрчлөлт, боломж тохионо. Өөрийн шинэ авьяас чадварыг илрүүлэх, насан туршийн хайртайгаа танилцах, өөр ажилд шилжих, харийн орон руу явах, амьдралыг шинэ өнцгөөр харах, шинэ төсөл эхлэх гээд та 2020 оны Хулгана жил хүссэн бүхнээ хийж хэрэгжүүлэх боломжтой. 2020 он амаргүй хэрнээ сонирхолтой, үйл явдлаар арвин байж, үе үе гэнэтийн, санаандгүй бэлэг барих болно. Төмөр Хулгана өөрчлөх, шинэчлэх “донтой” мэт, иймээс та уйдах завгүй бүтэн жилийг өнгөрөөх байх.

Шинэ мэдээлэл хүлээн авахад сэтгэл зүрхээ, шинэ мэдрэмжид нүдээ, шинэ мэдээлэл ба сэтгэгдэлд оюун санаагаа нээх хэрэгтэй. Сонирхолтой хэрнээ жаахан түгшүүртэй Цагаан Хулгана жил энэ л чухал. Хулгана жил маань дорны зурхайн шинэ мөчлөгийг эхлүүлдэг. Шинэ 12 жилийн мөчлөг яаж эхлэх нь бүгдийн хувьд онцгой ач холбогдолтой. Төмөр Хулгана бүх жилтний өнгөрсөн 12 жилийн буян нүглийг дэнслэн шүүх бөгөөд айсуй шинэ мөчлөгийн үүрэг даалгаврыг тус бүрд хуваарилан тараах болно. Та ойрын 12 жилийн төлөвлөгөө гаргаж шинэ, сайхан, аз жаргалтай амьдралын маршрутаа шинээр зураарай. Үүний ачаар та оны эзэгтэй Цагаан Хулганатай найзалж нөхөрлөн санасан сэдсэн бүхнээ шинэ онд дээд зэргээр хэрэгжүүлж чадна.
Оны махбодь төмөр, үүний зэрэгцээ Цагаан Хулгана өөрөө зорилго тэмүүлэлтэй амьтан. Ийм учраас тэр 12 жилтэн тус бүрд гэнэтийн таатай бэлэг ээлж дараалан барина. Дорны он тооллын дагуу шинэ оны анхны өдрөөс хувийн амьдрал болон эргэн тойрны ертөнцөд маш том өөрчлөлт гарч байгааг та бид анзаарах байх. Яагаад гэвэл, Хулгана жилийн өнгө болон махбодь нь өмнөхөөс эрс ялгаатай. Шинэ сар тэнгэрт гиймэгц хаанчлалаа дөнгөж эхэлж буй Цагаан Хулгана маш болгоомжтой, сэрэмжтэй байж эзэмшил газраа үнэрлэн тойрох болно. Харин хаврын улирлын эхний өдрөөс тэр бүхнийг өөрийн гарт авч хянаж эхэлнэ, улмаар мэргэн хэрнээ гэнэтийн шийдвэрээр үе үе биднийг гайхшруулах бололтой. Хамгийн гол нь Хулгана жил огт залхуурах хэрэггүй, сул дорой байж болохгүй, шаргуу бөгөөд өөртөө итгэлтэй хөдөл. Тэгсэн цагт Цагаан Хулгана таныг өөртэйгээ үзэл бодол нэгтэй гэж мэдэрч хамгийн хэцүү хүнд ажилд тань хүртэл тусалж асар том амжилтад хүргэнэ. Гэхдээ Төмөр Хулгана бол хүчтэй, бие даасан амьтан гэдгийг мартаж болохгүй. Иймээс хэрэв та ажил хэргээ урсгалаар тавьж хувь заяандаа найдан бэлэг хүлээн зүгээр суувал 2020 оны эзэгтэй огтхон ч тэвчихгүй.

Өрнөдийн ертөнцөд хулгана, хархыг хортон амьтан, янз бүрийн халдварт өвчнийг тараагч мэрэгч гэж үздэг. Харин дорно дахины зурхайд Хулгана бол ариун гэгээн амьтан бөгөөд эр зориг, ов залины бэлгэдэл гэж тооцогддог. Хулгана ямар ч аргаар хамаагүй зорьсондоо хүрэх чадвартай. Иймээс амбицтай, зорилго тэмүүлэлтэй хүмүүсийн хувьд Цагаан Хулгана жил маш азтай, одтой. Өөрийн дуртай ажлаа хийж байгаа хүмүүсийг Төмөр Хулгана ивээлдээ авна. Та ямар ч ажил хийж болно, гол нь өөрөө ажилдаа дуртай, түүнээс цэнгэл таашаал авдаг байх ёстой. Тэр тусмаа уран бүтээлтэй холбоотой бол Хулгана таныг бүрэн дэмжинэ. Албан тушаал, алдар гавьяа, материаллаг баялаг, цэнгэл таашаал гээд таны хүсэн хүлээж байгаа бүхнийг ажил л өгнө. Хулгана бол дорны зурхайн эхний амьтан, тиймээс 2020 онд үйл ажиллагааны төрлөө өөрчлөхөд нэн таатай. Шинэ ажил танд аз, амжилт авч ирэх ба мөнгө санхүүгийн байдал аажмаар ч гэсэн найдвартай дээшилсээр байна. Та 2020 онд хувийн арал худалдаж авахаар мөнгө хуримтлуулах нь юу л бол, гэхдээ хэд хоног халуун оронд сайхан амрах бэл бэнчинтэй болж чадна. Өөртөө, сэтгэл оюундаа хөрөнгө оруулах хүмүүст Цагаан Хулгана нааштай хандана. Хэрэв та аялан жуулчлах дуртай бол шинэ онд ногоон гэрлээр зорчино гэж бод.

“Далд ертөнц” сонин уламжлал ёсоор ирж буй төмөр хулгана жилийн дорнын зурхай, заяа төөргийн тусгай дугаараа уншигч танд өргөн барьж байна. Цагаан сарын шинийн нэгний өглөө хэрхэн зүг мөрөө гаргахаас эхлээд суудлын засал, уншуулах ном, цээрлэх зан үйлийг маш дэлгэрэнгүй нийтэлдэг “Далд ертөнц” сонины зурхайн дугаараас та 2020 онд өөрийн ажил мэргэжил, эрүүл мэнд, худалдаа наймаа, хийморь лундаа, гэр бүлийн амьдрал ямар байхыг мэдэж авах юм. Жишээ нь, төмөр хулгана жилд ҮХЭР ЖИЛТНҮҮДИЙН АМЬ НАС БАТЖИН АВРАХ ТЭНГЭР ИВЭЭНЭ, БАР ЖИЛТНҮҮДИЙН АЛТАН БУМБА РАШААНААР ДҮҮРСЭН МЭТ АМЬ СҮЛД ҮЛ ХАГАЦАХ САЙН. Цаашлаад жил орж буй ХУЛГАНА ЖИЛТНҮҮД САХИУС ШҮТЭЭНДЭЭ ЗУЛ САЙН ӨРГӨ гэжээ.

“Далд ертөнц” сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *