Мерьем Узерлигийн хэрхэн 9 кг жин хаясан нууц маш энгийн! Түүний үнэт зөвлөгөө…

Туркийн “Агуу зуун” цувралын жүжигчин Мерьем Узерлигийн хэрхэн 9 кг жин хаясан нууц маш энгийн! Түүний үнэт зөвлөгөө

Мерьем Узерли “Агуу зуун” цуврал киноны Хюррем хатны дүрийг бүтээхийн тулд тамхинаас татгалзаж, өөрийгөө бага зэрэг өөрчилж чадсан юм. Зохих амралтгүйгээр шаргуу ажиллах болсон тэрээр эрч хүчээ нөхөх зорилгоор зураг авалтын үеэр хар шоколадтай амттан их идэх болжээ.

Хэсэг хугацааны дараа Мерьем жирэмсэн болсон, хайртай хүнээсээ салсан зэрэг амьдралын олон өөрчлөлттэй холбоотойгоор маш их стресст оржээ. Жирэмсэн байхдаа тэрээр 15 кг жин нэмсэн байна!

Бүх эмэгтэйчүүдэд хэн нь хөдөлмөрлөж байгаа, хэр дур булаам гэдгээс нь үл хамаарах ижил төстэй асуудлууд байсаар байдаг. Энэхүү гайхамшигтай жүжигчин маань бүхнийг мартан амьдралдаа шинэ дэг журам тогтоож, жингээ хасаж, бүхийг өөдрөгөөр харах болсон! Тэрээр өөрийн үнэлж баршгүй туршлагаа бусадтай хуваалцсан нь үнэхээр гайхалтай …

ТҮҮНИЙ ЖИНГЭЭ ХАССАНЫ НУУЦ

Мерьем өөрийн иддэг хэм хэмжээгээ хязгаарлаж хорихгүйгээр нэг сарын хугацаанд шоколад, талх, пуддинг идэхээ зогсоосон нь л хангалттай үр дүнг үзүүлсэн тухай ярьсан байна!

Мэдээж жигнэмэг, талх, шоколад гээд янз бүрийн хор болдог амттангаас татгалзах нь гарцаагүй. Жингээ хасахыг хүсч буй бүсгүйчүүдийн ​​хоолны дэглэмд өөхгүй мах, загас, өндөг, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зайлшгүй орсон байх ёстой. Энэ бүхнийг гоо сайхан бие, галбиртай байхын бүх нууц гэж ойлгож болно!

Жингээ хасах гол зүйл бол цэс биш юм! Гайхалтай жүжигчиний хэлснээр бол эерэг хандлага л түүнд жингээ хасахад нь нөлөөлсөн байна. Амьдрал чинь илүү сайхнаар өөрчлөгдөх, сайхан зүйл болох итгэл найдвар байгаа цагт, чихэрнээс ч илүү сайхан зүйлс олон байдаг учир өөрийн дуртай амттангаасаа амархан татгалзаж болно шүү дээ…

Мирьем найз нөхөдтэйгээ болон бяцхан охинтойгоо хамт цэвэр агаарт алхах, бас дугуй унах дуртай. Чөлөөт цагаараа жүжигчин бүсгүй биеийн тамирын зааланд бэлтгэл хийдэг байна.

Тэрээр Инстаграм дээрээ эрүүл мэндээ хордуулахгүйгээр аажим аажмаар жингээ хасаж өөрчлөгдөж байгаа зургуудаа нийтэлсэн байдаг байна: Түүний энэ турах арга нь удаан хугацаанд үр нөлөөгөө барьж байдаг, хаясан жин буцаж нэмэгддэггүй сайн талтай!

Жингээ хасах гэж хоол хүнснээс тайвшрал хайхын оронд зүгээр л амьдралаа маш идэвхитэй болгоорой! Энэ бол нууц биш, энэ бол хийх хэрэгтэй үйлдэлийг чинь чиглүүлж өгч байгаа зааварчилгаа юм шүү …

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *