Өглөөг хэрхэн угтахаас тухайн өдрийн амжилт тодорхойлогддог

Өглөөг хэрхэн угтахаас шалтгаалж таны энэ өдрийн амжилт тодорхойлогддог. Танд амжилт хүсье

1.Ухаалаг утсаа шалгахын оронд бясалгал хийж байгаарай

Хэрэв та өглөө босоод хэдхэн минутыг бясалгал хийхэд зарцуулвал таны бие хөнгөрч, сэтгэл санаа тайван болох болно. Учир нь хүн өдөрт маш олон ажил амжуулж, улмаар стрессдэх, бухимдах зэрэг асуудлуудтай тулгардаг тул өглөөг тайван эхлүүлэх нь хамгийн чухал. Тиймээс та ухаалаг утсаараа зурвас бичих, фэйсбүүкээ шалгаж байхын оронд хэдхэн минут суугаад бясалгал хийх, эсвэл чимээгүй орчинд амьсгалаа гүнзгий авч өөрийгөө чадах чинээгээрэй бясалгаж байхыг зөвлөе.

2.Дахин нэг шинэ өдрийг угтаж буйдаа талархах

Талархах сэтгэлээр шинэ өдрийг эхлүүлж сурцгаая. Ингэж эхлэвээс та өмнө нь ойшоож байгаагүй зүйлсээ анзаардаг болох ба аливаад талархаж сурах юм.

3.Эл өдөрт хэрэгжүүлэх ёстой 3 зорилгоо цаасан дээр буулгах

Та биелүүлэх ёстой 3 зорилго дээрээ тулгуурлаж, тухайн өдрийнхөө төлөвлөгөөг гаргаарай.

4.Цагаа зөв зохицуулах

Та цагаа зөв зохицуулж сурах хэрэгтэй. Тухайлбал, та чөлөөт цагаа тооцоод төлөвлөгөөгөө зохиовол өөрт хэрэгтэй амралтаа авч чадах юм.

5.Ус сайн ууж хортой бактерийг устгах

Хүн өглөө сэрэхдээ шингэний дутагдалд орсон байдаг гэнэ. Тиймээс сэрсэн дариудаа ус уух ёстой ажээ. Дон Гейтсын бичсэн “The Body Ecology Diet” номонд “Өглөөний 10 цаг хүртэл хүн ус уувал өдөрт авах хэрэгтэй усны хэмжээнийхээ талыг авдаг. Тэгснээр биед хуримтлагдсан хортой бактерийг устгаж, толгой өвдөх болон гэдэс өлсөх мэдрэмжүүд багасгадаг” гэжээ.

6.Дасгал хөдөлгөөн хийх

Өглөө босоод сунгалт болон уян хатан байдлыг шаардсан дасгалуудыг хийгээрэй. Тухайн өдрийн тайвшралтыг танд бэлэглэх болно.

7.Хөгжим сонсох

Хэрвээ та цоглог болон хөгжилтэй хэмнэлтэй дуу сонсвол таны сэтгэл санаа сэргэхээс гадна сайхан энергитэй болдог.

8.Инээмсэглэх

Өглөө гар нүүрээ угаахдаа толь руу хараад инээмсэглээрэй. Ингэснээр та улам их аз жаргалыг мэдрэх болно. “Монтпеллер” их сургуулийн эрдэмтэд “Инээмсэглэл бол хүнийг илүү их нөлөөтэй удирдагч болгоход тусалдаг” хэмээн үзжээ.

9.Өөрийгөө болон орчноо цэгцэл

Амьдрал бол завгүй цаг хугацаанд л хийсэх төдий өнгөрдөг. Тиймээс бид аливаа ажлыг хойш тавьж байхаас сэргийлэхийн тулд оюун бодлоо цэгцлэх хэрэгтэй. Өөрт байгаа чадвар болон өмнө нь хийж байсан ажлын үр дүнгүүдээ харьцуулан дүгнээрэй. Эцэст нь “Хамгийн гайхалтай ажлыг хийж байгаа” гэдэгтээ итгэх хэрэгтэй.

10.Хүнд ажлаа түрүүлж хийх

Ихэнх хүмүүс өөрийн хийх ёстой ажлынхаа амархнаас эхлүүлсэн нь дээр гэж боддог. Гэвч та хүнд ажлаа эхэлж хийснээр илүү их урам авах болно. Учир нь танд “Хүнд даваагаа давлаа, чадчихлаа” гэсэн мэдрэмж төрж бүтэн өдрийнхөө эрч хүчээ үүнээс авч болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait