Таны шүдийг эрүүл, өнгөлөг цагаан болгох үр дүнтэй аргууд

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг магтан дуулахдаа дандаа шүдний цагаан, гоёыг дурьддаг. Бүсгүй хүнийг инээмсэглэлгүй төсөөлөхийн аргагүй, мэдээж гоё сайхан шүдтэй байж төгс харагдана шүү дээ. Харамсалтай нь, тамхи татах, кофейтин гэх мэт олон зүйлс шүдний гоо сайханг алдагдуулж улмаар гэмтээх аюулд хүргэдэг.

Бидний өдөр тутмын зарим хэвшил нь шүдний товруу гэх мэт асуудлыг үүсгэдэг. Хэрэв та шүдээ эрүүл, өнгөлөг цагаан байлгахын хүсвэл бидний доорх зөвөлгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Та үр дүнг нь үзээд сэтгэл хангалуун байх болно.

Хүнсний сода

Хүнсний сода нь байгалийн скраб болж өгдөг бөгөөд дахин давтан хэрэглэх хэрэгтэй. Та нэг цайны халбага сода дээх чимх давс холиод нойтон шүдний сойзон дээрээ тавиад угаахад болно.

Алое ба глицерин

Илүү хүчтэй байгалийн шүд цайруулагч бэлтгэж болно. Үүнд:

  • Нэг аяга ус
  • Тал аяга хүнсний сода
  • Цайны халбага цэвэр алое
  • 4 цайны халбага хүнсний ногооны глицерин
  • Нэг халбага лемон

Эдгээр зүйлсийн холимогоор та шүдээ угаагаад илүү цагаан, эрүүл, гялалзсан байдлыг маш богино хугацаанд мэдрэх болно.

Жүржийн хальс /Orange Peel

Жүрж идсэнийхээ дараагаар та хальсыг нь хаяахаа түр азнаарай. Үүгээр та хялбархан шүдээ цэвэрлэх боломжтой юм шүү. Жүржийн хальс нь шүдээ цайруулж, толбо үүсэхээс урьдчилан сэргийлэх, бактериас хамгаалахад тусалдаг. Хэдэн минутын турш үрж дуусгаад, дараа  нь амаа усаар зайлж угаана.

Шидэд үр/Sesame Seeds

Гарын доорх ургамлын үрнүүдийг хэдэн минутын турш зажилна. Дараа нь амнаасаа гаргаж хаяна. Үлдэгдэл үрнүүдээ хуурай шүдний сойзоороо цэвэрлээрэй. Энэ арга нь таны шүдийг цэвэрлэхийг сацуу таны шүдний пааланг зөөлөн аргаар өнгөлж өгнө. Та шүдэндээ скраб хийж, толбо арилгахад ашиглах боломжтой юм.

Шүдний витаминтай маск

Жимс жимсгэнэ, ногоогоор хурдан бөгөөд хялбар аргаар шүдээ хамгаалах маск хийж болно. Зүгээр л улаан лооль, гүзээлзгэнэ, жүржийг нухаад шүдэндээ тавиарай. 5-6 минут хүлээгээд амаа угаана. Ингэснээр таны амны хөндийн нянг устгаж, цэвэрхэн болоход туслана.

Цууны хүчил

Цууны хүчил нь таны шүдийг ямар нэгэн байдлаар гэмтээхгүй маш сайн цэвэрлэх болно.

  • 2 цайны халбага цуу
  • нэг халбага давс
  • 118 мл  ус /4 oz water/

Орцуудаа холиод, үр дүн гарах хүртэл хэдэн өдрийн турш амаа зайлах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *