Хөхний хорт хавдраас сэргийлдэг хүнсний бүтээгдэхүүнүүд

40-өөс дээш насны эмэгтэйчүүд эдгээр хүнснийг хэрэглэж байвал хөхний хорт хавдраас айлтгүй!

Дэлхий дээр найман эмэгтэй тутмын нэг нь хөхний хорт хавдарт өртдөг. Чухам яагаад зарим эмэгтэйчүүд энэ өвчнөөр өвчилж байгаагийн учир шалтгаан өнөөг хүртэл тодорхойгүй.

Хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйлсэд нас, генетик, илүүдэл жин, цэвэршилтийн дараах таргалалт, биеийн дархлаа сулралт, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хожуу төрөлт (35-аас дээш) зэрэг ордог гэж үздэг.

Энэ өвчин ихэвчлэн эхний үе шатандаа бараг шинж тэмдэггүй байдаг бөгөөд хавдрын эхний шинж тэмдгийг хөхний өнгө, гадаад байдалд орж байгаа өөрчлөлтөөр нь ажиглаж болно.

Хорт хавдартай хөхөнд хүрэхэд нимбэг шиг хатуу байдаг бол эрүүл зангилаа, сүүний булчирхайтай хөх зөөлөн, хөдөлгөөнтэй байдаг.

ХӨХНИЙ ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ

Та юу иддэг вэ? Хүчтэй эмнээс гадна хавдартай тэмцэхэд тусалдаг ердийн хүнсний бүтээгдэхүүнүүд ч байдаг.

ДАРХЛАА ДЭМЖИЖ ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛДЭГ 6 БҮТЭЭГДЭХҮҮН

  1. Далайн замаг

Далайн ургамалууд нь иодоор маш баялаг. Бие махбодид иод дутагдсанаас болж хөхний хорт хавдар үүсэх эрсдэл өндөрсдөг. Замагт агуулагдах хлорофилл нь хорт хавдрын эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг. Далайн замаг болоод иодоор баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэж байхыг хичээгээрэй.

     2.   Шар буурцаг

Дүфү, темпе, мисо зэрэг шар буурцгийн бүтээгдэхүүнүүд нь генистеин хэмээх ургамлын гормон агуулдаг. Гэхдээ шар буурцагны мах, сүүнд нь генистейн агууламж нь маш бага байдаг байна.

      3.   Сонгино, сармис

Сармис, сонгино нь хорт хавдрын эсрэг үйлчлэл үзүүлдэг хамгийн сайн хүнс юм. Эдгээрт хорт хавдрын өсөлтийг удаашруулж, дархлааг нэмэгдүүлдэг хүхэр болон флавоноидуудыг агуулагддаг.

     4.  Анар жимс

Анар жимс нь эмэгтэй хүний ​​биед маш их ашиг тустай. Антиоксидантаар арвин анар жимсний шүүс нь хөхний булчирхайн хорт хавдрын эсийн өсөлтийг сааруулдаг болохыг судалгаагаар харуулсан байдаг.

Анар нь эстрогений нийлэгжилтийг саатуулдаг бодис агуулдаг. Энэ эстрогений нийлэгжилтийн даавар хэт их байвал хорт хавдрын эсийн өсөлт нэмэгддэг. Хоол, хүнсэндээ анар жимс хэрэглэж  байх хэрэгтэй: анарын үрийг салатанд хийж хэрэглэхээс гадна цэвэр шүүс болгон ууж байх хэрэгтэй.

     5.  Турмерик

Энэхүү шар өнгийн амтлагч ногоо нь биед маш хэрэгтэй, антисептик болон үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Турмерикийн гол найрлагыг бүрдүүлдэг куркумин нь хорт хавдрын эсийн өсөлтийг саатуулдаг.

     6.  Сүү, сүүн бүтээгдэхүүн

Сүү, сүүн бүтээгдэхүүн бол Д аминдэм болоод кальциа олж авдаг гол хүнс юм. Мөн өдөр бүр наранд 12 минут байж чадвал хөхний хорт хавдар тусах эрсдэл 50% -иар буурдаг байна.

Байгалийн гаралтай эдгээр 6 бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ оруулан хэрэглэж байгаарай, хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх сайн нөлөөтэй юм шүү!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *