Амны эвгүй үнэрийг дарах байгалийн гаралтай 9 арга

Дэлхий дээрх хүн амын 80 гаруй хувь нь амны эвгүй үнэрээсээ маш их санаа зовдог болох нь судалгаагаар тогтоогджээ. Ажлын ярилцлага, болзоо гэх мэт зүйлс дээр тэр бүр бохь зажилаад алим авч явж идэх нь тийм ч тохиромжтой биш юм. Ихэвчлэн шүдээ угаагаагүй, амны хөндийн ариун цэврийг сахиагүйтэй холбоотоDй гэж боддог. Энэ бол нэг том хүчин зүйл мөн ч гэсэн өөр бас дотор эрхтний шалтгаанууд байна. Юуны өмнө гүйлсэн булчирхайн үрэвсэл байна. Мөн уушгины шалтгаантай байж болно. Бас ходоод гэдэсний үрэвсэл, шархлаа, хүчиллэг ихдэх, хоолны үлдэц ялзарсантай холбоотой байж болно. Ер нь амнаас яагаад эвгүй үнэр гарч байна вэ гэсэн шалтгаанаа олох нь маш чухал.

Бид өнөөдөр амны эвгүй үнэрийг дарах 9 төрлийн аргыг танд хүргэж байна.

1. Алим, цоохор майлз, лууван

Алим болон лууван нь ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж эрүүл байдлаа хадгалахад тустай.  Амнаас эвгүй үнэр ялгарах гол шалтгаан нь ходоод гэдэс дотрын үйл ажиллагаа доголдож буйн илрэл гэж хэлж болно. Цэвэр шинэхэн жимс ногоо идсэнээр амны хөндийг цэвэрлэж бактерийг устгаж өгнө. Шүд болон хэлээ сайтар цэвэрлэж байх хэрэгтэй.

Өглөө өлөн дээрээ амаас эвгүй үнэр ялгарах нь ходоодны хүчил ихэссэн болохыг харуулна. Жимс ногоо зажилж идэх нь ходоод гэдэсний эрүүл мэнд болоод амны хөндийг цэвэрлэж өгөх ашиг тустай.

2. Хүнсний ногоо сайн ид. 

Амнаас эвгүй үнэр ялгарах нь ходоодны хүчил татрах эсвэл хоол боловсруулах эрхтний эмгэгийн шинж тэмдэг байж болно. Хүнсний ногоо идсэнээр таны дархлаа илүү сайжрах маш сайн арга юм.

Түүнчлэн ногоон ургамал нь хлорофиллээр баялаг бөгөөд ургамал нарны гэрлийн энергийг шингээхэд фотосинтез хийхэд ашигладаг пигмент юм. Хлорофилл нь мөн үр дүнтэй байгалийн хоргүйжүүлэгч бодис бөгөөд амнаас ялгарах ямар ч үнэрийг арилгаж өгдөг.

3. Хоолныхоо дараа чимэглэл болсон ногоог зажилж ид

Гаа шиг чимсэн гоёл нь амны хөндийн эвгүй үнэр, улмаар ходоод гэдэс, зүрхний үрэвслийг намдаахад тусалдаг. Мөн гаа, яншуй, гэх мэт ургамал нь хоолыг сайхан харагдуулахаас гадна амны хөндийд хүчтэй нөлөө үзүүлдэг.

Тиймээс, хоолоо дууссаны дараа идэхийн тулд бага зэргийг үлдээгээрэй. Таны идсэн хоолноос болж үүссэн үнэрийг саармагжуулахын тулд идэж дууссаны дараа тэдгээрийг зажилна уу.

4. Тарагтай найзлах хэрэгтэй

Тараганд агуулагдах ашигтай бактери нь хоол боловсруулах, ялангуяа сүүн бүтээгдэхүүнийг шингээхэд тусалдаг. Энэ нь хоол боловсруулах тогтолцоог эрүүл байлгаж, улмаар муухай үнэр ялгарах боломжийг бууруулдаг.

Хоол боловсруулах тогтолцоо муудахаас гадна аманд сульфитын нэгдлүүд хуримтлагдах нь амьсгалын замаар эвгүй үнэр ялгаруулдаг. Пробиотикт агуулагдах сайн бактери нь олон судалгаагаар аманд агуулагдах сульфитын нэгдлүүдийн түвшинг бууруулдаг. Тараг худалдаж авахдаа нэмэлт сахаргүй органик тараг сонгоорой.

5. Илүү их интоор идээрэй.

Амнаас муудсан байцаа шиг үмхий үнэр ялгарах нь метанетиолын ялгаралтай холбоотой. Интоор идэх нь энэ үнэрийн эсрэг үр дүнтэй эм юм. Үүүнээс гадна  шанцай нь үр дүнтэй байдаг.

6. Ногоон цай уугаарай.

Ногоон цай уух нь эрүүл мэндийн олон ач тустай бөгөөд тархины үйл ажиллагааг сайжруулж, тодорхой хэлбэрийн хорт хавдрын эрсдлийг бууруулдаг. Мөн биеийг хоргүйжүүлэхэд тусалдаг бөгөөд ингэснээр биеийн тааламжгүй үнэр, амьсгалын замын таагүй үнэрийг бууруулдаг. Ногоон цай нь амны хөндийд бактерийн эсрэг тэмцэхэд тусалдаг катехин хэмээх байгалийн антиоксидант агуулдаг.

7. Цитрусын төрлийн жимс бактери устгах үйлчилгээтэй.

Цитрус жимс дэх нимбэгийн хүчил нь амны хөндий, хоол боловсруулах замын бактерийн өсөлтийг бууруулах нөхцлийг бүрдүүлдэг.

8. Цагаан гаа нимбэгтэй цай амны хөндийг цэвэрлэнэ

Цагаан гаа нь олон төрлийн эмийн шинж чанартай байдаг. Үүнийг хоолны цэсэндээ нэмснээр амнаас хурц үнэр гарахад хүргэдэг ходоодоо эмчлэх боломжтой. Цайнд дургүй байсан ч гэсэн үүнийг ашиглан амаа зайлж болно. Цагаан гаа нь амны эвгүй үнэрийг  арилгахад тусалдаг бөгөөд нимбэгний хүчил нь бактери үржихээс сэргийлнэ.

9. Ус уугаарай.

Амаа чийгшүүлснээр та хоол хүнсний үлдэгдлийг зайлж угаана. Энэ нь аман дахь бактерийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх болно. Ундны ус нь мөн бодисын солилцооны үйл явцад зайлшгүй шаардлагатай байдаг. Тиймээс та өдөр бүр тохирох хэмжээгээр ус уухаа мартаж болохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *