Судлаачид худалдан авах махаа сайтар шалгах шаардлагатай байгааг харуулжээ

Судлаачид хорт хавдар болон бусад өвчтэй мах хэрхэн зарагдаж байгааг харуулжээ.

Судлаачид мах болоод түүнд буй хорт хавдрын талаар маш тодорхой ойлголттой байдаг. Олон төрлийн мах, ялангуяа улаан мах нь гэдэсний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг. Мэдээжийн хэрэг та энэ бүтээгдэхүүнийг олон дахин, байнга идэхгүй бол аюулгүй гэж бодож байж магадгүй ч гахайн утсан мах, хиам, зайдас гэх мэт боловсруулсан махыг идсээр л байна. Бидэнд байгаа муу мэдээ гэвэл, энэхүү боловсруулсан мах бидний эрүүл мэндэд тийм ч сайнгүй гэдэгт байгаа юм. Үнэн хэрэгтээ ДЭМБ нь улаан, боловсруулсан махны хорт хавдар үүсгэгчийн талаар өөрийн вэбсайтад маш тодорхой статистик жагсаалтыг гаргасан байдаг.

Бидний хэрэглэдэг зах зээлд зарагддаг махны талаархи энэхүү аймшигтай статистик мэдээ гарч ирэх тусам илүү олон хэрэглэгчид ашигтай сонголтыг хайж олохын тулд орон нутгийн мах бэлтгэгч, малчин фермерүүдийн зах зээлд ханддаг. Гэхдээ энд ч бас аюулгүй байсангүй. Олон жил мах нийлүүлэгч хийсэн нэгэн хүн өөрийн хамтрагч худалдаачдаа махны хорт хавдартай хэсгүүдийг нь хэрчиж аваад хэрэглэгчдэд зарсан хэвээр байгааг харсан талаараа ярьж байсан юм.

Энэ мэдээ зарим хүмүүсийг цочирдуулж магадгүй ч тийм ч гайхмаар мэдээ биш байж магадгүй юм. Олон жилийн турш ДЭМБ нь хүнсний сүлжээний нэг хэсэг болох махны худалдаанд хатуу хяналт тавихыг хичээсээр ирсэн. Гэсэн хэдий ч эрэлт жил ирэх тусам өссөөр байгаа тул үйлдвэрлэгчид бэрхшээлийг даван туулж, бизнесээ аврахын тулд цөхөрсөн арга хэмжээ авахаас өөр аргагүй болжээ. Сүүлийн үеийн судалгаагаар үхрийн мах, гахайн мах, тахиа, хонины мах ч биш бүх төрлийн махны янз бүрийн хэсгүүдэд, тэр дундаа нохойн мах, адууны мах, хүний ​​ДНХ (мах боловсруулах үйлдвэрээс шүлс эсвэл бусад шингэн байх магадлалтай) байгааг харуулжээ.

Танд энэ бүрхэг дүр зураг цөхрөнгөө барам санагдаж байгаа хэдий ч эерэгээр бодож үзэхийг хичээгээрй. Дуртай хоолоо эрүүл хор нөлөөгүйгээр идэх хэд хэдэн боломж бий.

Идэх дуртай хоол хүнсээ хүссэн шигээ баталгаатай байгаасай гэж бодож байвал дараах зүйлсийг анхаараарай:

  1. Өөрийн гараар хийсэн бүтээгдэхүүн хэрэглэх

Нэгдүгээрт, аливаа бүтээгдэхүүн шинэхэн, эрсдэлгүй гэдгийг батлах цорын ганц арга зам бол өөрөө, өөрсдөө үйлдвэрлэгч байх явдал юм. Хэрэв та өөрөө идэх ногоогоо ургуулж, түүгээрээ хооллож байвал ямар ч аюулгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байж чадна. Аюултай байж болох зүйлээс яаж сэрэмжлэхээ сайн мэддэг болно. Гэтэл ийм хандлагатай хүмүүс маш цөөн юм. Үүнээс гадна аюулгүй хүнс хэрэглэе гэвэл хувь хүнээс маш их хөдөлмөр, хүчин чармайлт шаардагдах нь дамжиггүй.

  1. Худалдан авах махаа сайтар шалгах

Хоёрдугаарт, худалдаж авах махаа үргэлж сайн шалгаж үзэж багаарай. Орон нутгийн мах нийлүүлэгч эсвэл супермаркетын алинаас нь авч байгаагаас үл хамааран бүх зүйл хэвийн байгаа эсэхийг хурдан шалгуулахаас өөр амархан зүйл байдаггүй. Эрүүл махыг зүсэхэд ямар нэг өөр өнгө ороогүй, нэмж ургасан зүйл ажиглагдахгүй байх ёстой. Үүнээс гадна, мах худалдаалж буй хүнсний дэлгүүр нь махаа хаанаас ирснийг харуулах гарал үүслийн бичиг баримтаа шалгуулахдаа дурамжхан байх ёсгүй. Өөрийгөө хүндэтгэдэг махны наймаачин хүн өөрийн гарал үүслийн жинхэнэ эх үүсвэрийн талаар нээлттэй байх ёстой; эс тэгвээс ямар нэг сэжигтэй байх магадлалтай.

  1. Мах бага идэх

Гуравдугаарт, та хоолондоо мах бага оруулахыг хичээж болох юм. Энэ нь таныг мах хэрэглэхээ бүр болиорой гэж байгаа юм биш шүү. Долоо хоногт хэрэглэх хэмжээгээ л багасгачих.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://fithacker.ru/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *