Таны биеийн галбир төрсөн өдрөөс тань хамаардаг гэдэгт итгэх үү? Туршаад үзээрэй!

Таны биеийн галбир төрсөн өдрөөс тань хамаарна! Зөв зохистой гоолиг байдлын нууц нь маш энгийн …

Хүний төрсөн он, сар, өдрийг мэдэж байвал түүний галбир төрхийг урьдаас таамаглах боломжтой гэдэгтэй та санал нэгдэх үү? Тооны шинжлэх ухаан нь ирээдүйд болох зүйлийн нууцлалыг ч илчлэх чадвартай ажээ! Сонирхолтой биш гэж үү!

БИЕИЙН ГАЛБИР ТӨРХИЙГ ХЭРХЭН ТОДОРХОЙЛОХ

Биеийн галбир төрхийг тодорхойлохдоо төрсөн он, сар, өдрийн тоонуудыг хооронд нь нэмнэ. Нэг оронтой тоо болтол нь нэмнэ. Тухайлбал, 12. 05. 1990 он. 1 + 2 + 0 + 5 + 1 + 9 + 9 + 0 = 27 = 2 + 7 = 9.

Ес гэсэн нэг оронтой тоо нь тухайн хүний биеийн галбир ямар төрөлд хамаарахийг тодорхойлох тоо юм. Төрсөн өдрийнхөө тоон кодыг мэдээж аваад туршаад үзээрэй. Сонирхолтой л юм!

Нэг

Нэгийн тоонд харьяалагдах хүмүүс гол төлөв их хөдөлгөөнтэй амьдралын хэв маягийг сонгодог, гэдсээ дүүртэлээ их идэх нь ховор. Идэвхитэй хөдөлгөөнтэй байдал нь тэдэнд ашиг тусаа өгч, бие галбир нь яг тохирсон гоолиг байдаг байна.

Хоёр

Энэ төрлийн хүмүүс илүүдэл жинтэй байдаг тул ихэнхдээ хоолны дэглэм барьдаг. Гэхдээ тэд бие махбодыг өлсгөхийг хатуу хориглодог гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Үүний оронд ургамлаар түлхүү хооллож, илүү их хөдөлгөөнтэй байх хэрэгтэй.

Гурав

Энэ төрлийн хүмүүс хэт их сэтгэл хөдлөлтэй, санаа зовомтгой байдаг. Хүний сэтгэл санаа хүнд байх тусам, бие махбодь ч илүү хүндэрдэг гэдгийг хүн бүхэн мэддэг. Дарамт болсон тааламжгүй сэтгэл зовинолоосоо салахыг хичээ, тэгвэл та илүү сайхан болно!

Дөрөв

Энэ төрлийн хүмүүс дуртай зүйлээ хийх хэрэгтэй. Ажлын ачаалал, хийж байгаа зүйлээсээ авах таашаал алдагдсанаас болж тэдэнд маш хүчтэй өлсөх мэдрэмж төрдөг. Үүний үр дүнд илүүдэл өөх тос хуримтлуулж эхэлдэг.

Тав

Ийм хүмүүсийн биеийн галбир тэдний амьдралын байр сууринаас шууд хамаардаг. Өөдрөг үзэлтэй хүмүүс гоолиг нарийхан биетэй байдаг. Амьдралдаа сэтгэл хангалуун бай, тэгвэл биед тань илүүдэл өөх хуримтлагдахгүй!

Зургаа

Энэ төрлийн хүмүүсийн биеийн галбир ихэвчлэн пропорциональ байдаг. Үзэсгэлэнтэй гоолиг байдлаа хадгалахын тулд зохистой хооллоход л хангалттай.

Долоо

Энэ төрлийн хүмүүсийн хувьд хань ижилтэйгээ сайхан харилцаатай байх нь чухал. Ихэнхдээ тэд  сэтгэл зовинолоосоо болж илүүдэл жингийн асуудалтай болдог.

Найм

Энэ хүмүүс хэт их гомдомхой байдаг тул гомдлоо уучилж сурах хэрэгтэй. Хэт эмзэг, гомдомхой байдал нь тэднийг илүүдэл жин хуримтлуулахад нөлөөлдөг.

Ес

Энэ төрлийн хүмүүсийн галбир засал авахдаа тун хэцүү, жингээ хасах амаргүй байдаг. Бие махбодидоо өөх тос хуримтлах зүйл аль болох хэрэглэхгүй байх нь чухал: хүчиллэг жимс ногоо бүхий хоолны дэглэм баривал илүү зохимжтой.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *