Папайя жимсийг идвэл таны биед 7 гайхамшиг тохиолдоно

Маш олон жилийн өмнө 1942 онд Кристофер Колумб папаяа жимийг үрэвслийн эсрэг үйлчилгээнээс нь болоод “жимсний сахиусан тэнгэр” гэж нэрлэж байжээ.  Тэрээр ийнхүү нэрийдсэн нь зүгээр ч нэг хэлээгүй,  түүнд агуулагдах шим тэжээл хүний биед гайхалтай ашиг тустай болохыг судалж үзсэн нь гарцаагүй юм. Энэхүү жимсийг та долоо хоног бүр идэхэд л болно.

1. Холестериний төвшинг бууруулдаг

Энэхүү жимс нь эслэгээр баялаг учир өндөр холестеролыг бууруулахад тусалдаг. Үүнээс гадна түүний антиоксидант, витаминууд зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусална.

Зүрхээ эрүүлжүүлэхийн тулд өглөөний цайндаа хамгийн түрүүнд зүссэн папаяа жимсээ будааны зутанд хийгээд идэх хэрэгтэй. Уг 2 хүнс нь аль аль нь холестерин бууруулах эслэг агуулдаг тул липопротейн буюу муу холестеринийг биеэс гадагшлуулдаг.

2. Таны биеийг шимэгч хорхойноос салгана.

Таны биед шимэгч хорхой нь хор хөнөөл учруулж болзошгүй тул тэднийг тоолгүй орхиж хэхрэвч болохгүй. Папайя нь өндөгийг задалснаар эдгээр шимэгч хорхойг биеэс зайлуулахад тусалдаг. Жимсний үр нь бүр их ашиг тустай.

3. Дархлааг сайжруулдаг.

Энэхүү жимс нь дархлааны системд шаардлагатай тэжээл болох А, С, Е витаминуудыг агуулдаг. Энэ нь таны биед сайн нөлөөтэй бөгөөд дархлааг хэвийн байлгахад тусалдаг.

4. Үрэвслийг бууруулна.

Папайя нь үрэвслийн эсрэг шинж чанартай байдаг. Эдгээр нь үрэвссэн арьстай болон үе мөчний үрэвсэл, үе мөчний өвчин, тулай, астма зэрэг асуудлуудтай тэмцэхэд үнэхээр тустай.

Жимсний протеолитик энзим нь стеройд бус үрэвслийн эсрэг эмүүдтэй ижил үйлчилдэг байна. Папаяа жимсний зөөлрүүлэх шинж чанар нь үе мөчний үрэвсэл, хаван, ясний сийрэгжилт зэрэг хууч өвчний өвдөлтийг намдаадаг.

Папаяа жимсээр олон үйлдэлд зөөлрүүлэх тос бүтээгдсэн байна. Австралид папаяа-г paw paw гэдэг бөгөөд ийм нэртэй уруул, нүүр, арьсны (хүүхдийн бөгсөнд мөн хэрэглэнэ) тосон чийгшүүлэгчийг гаргасан. Биеийн хуурай хэсэгтээ чийгшүүлэх үүднээс эсвэл шалбарсан хэсэгтээ ч мөн түрхэж болно. Уг тосны хэрэглээнд хязгаар үгүй.

5. Таны арьсыг залуужуулна.

Папаяа жимсэнд папайн гэх энзим байдаг бөгөөд энэ нь арьсны эсийн гадаргууг гуужуулж, чийгшүүлэх, нүхжилтийн хэмжээг багасгах, үрчлээнээс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг. Мөн маш олон тооны эрдэс бодис,  С, Е витамин, антиоксидантуудыг агуулдаг. Эдгээр нь таны арьсыг чөлөөт радикалууд, нарнаас болон үрчлээтхээс хамгаалдаг.

6. Цусны даралтыг бууруулах үйлчилгээтэй

Папайя  жимс нь цусны даралтыг бууруулах үйлчилгээ үзүүлдэг нь түүнд агуулагдах карпейн хэмээх бодисоос болдог байна.

Харин папаяа жимс таны холестеринд эерэгээр нөлөөлнө. Папаяа жимс нь витамин В, С, Е, бета каротен, лисопенээр баялаг тул холестериний исэлдлийг бууруулдаг.

Тиймээс та папаяа жимсний хэрэглээгээ нэмэгдүүлснээр таны зүрхэнд очих цусан хангамж нэмэгдэж, зүрхний шигдээс болохоос сэргийлнэ.

7. Стрессээс ангижруулна

Алабама Их Сургуульд явуулсан судалгаагаар Витамин С-ийн ачаар стрессийн гормоны урсгалыг зохицуулснаар стрессийг бууруулж болохыг харуулжээ.  Тиймээс энэхүү гайхалтай жимсэнд агуулагдах Витамин С танд тусалж чадна.

БОНУС: Жимсний үрийг хэрхэн идэх вэ

Долоо хоног бүр папаяа идэх нь ямар ач тустай болохыг та бүхэн мэдэж авсан. Харин жимсний үрийг мөн адил идэж болно.  Энэ нь өт, шимэгч хорхойг устгах, бөөрний үрэвсэл, үрэвслийг бууруулах, бактериудтай тэмцэх болон бусад олон зүйлд тустай.

Папайя жимсний үр нь маш хүчтэй үйлчилгээтэй тул өдөрт 1-2 халбага идэхийг зөвлөж байна.

Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эмэгтэйчүүд жимсний үрийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: news.gegee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *