Хүний хөл өөр өөр урттай байх нь ховор тохиолдол. Гэхдээ ихэвчлэн төрөлхийн гажгийн улмаас ингэж төрөх нь бий, бага насанд нь үүнийг олж тогтоох жаахан хэцүү. Хөл нь хатингарших юмуу тэгш бус ургаснаас болж ийм бэрхшээлтэй тулгардаг. Өөр бусад тодорхой шалтгаан бол байхгүй гэж үздэг байна.
1. Ясны гэмтэл, хугарал
Хугарсан хөл нь өөр өөр ургаж болно, ялангуяа олон хэсэг болж хугарснаас болж булчингийн эдүүд гэмтсэн бол. Яс хэдий хугарсан ч өсөлт нь зогсдоггүй нь сонирхолтой, эдгэх явцад яс нь хэвийн бусаар томрох тохиолдол бий.
2. Спорттой холбоотой гэмтэл
Хүүхэд насандаа хүнд спортоор хичээллэсний улмаас мөчдийнхөө өсөлт, ургалтыг зогсонги байдалд оруулах эрсдэлтэй, учир нь насанд хүрэхээс нь өмнө яс нь хатуурчихдаг байна. Хөл бөмбөг, тэшүүр, цана гэх мэт энгийн зугаатай спортод ч бас эрсдэл байдаг.
3. Дөрвөн мөч их оролцдог спорт
Спорт нь муу зүйл биш хэдий ч 4 мөч илүүтэй их оролцдог спорт нь хөл, мөчдийг тань маш их гэмтээдэг гэдгийг санаарай.
4. Унаж, бэртэх
Унах, мөргөлдөх зэргээс үүссэн осол бэртэл нь ясанд янз бүрээр нөлөөлж болно, ялангуяа хүүхдийн ясны өсөлтийн ялтсууд гэмтэж болно. Осол аваарын улмаас нурууны нугас, яс нь ч гэмтэж болно.
5. Эрсдэлтэй үйлдлүүд
Хүүхдүүдийн хамгийн их тоглох дуртай тогтоомууд, тэр дундаа хийлдэг буюу ойж үсэрдэг тоглоом нь хүмүүсийн төсөөлсөнөөс ч илүү их эрсдэлтэй зүйлс юм. Ойж, үсэрдэг тоглоомууд нь унах, бэртэх, тэр ч байтугай нурууны ноцтой гэмтэл ч учруулдаг гэдгийг бид мэднэ. Хүүхдүүдийнхээ үйл хөдлөлийг аюулгүй байлгах тал дээр сайтар хяналт тавьж байгаарай.
6. Буруу хэв маяг
Буруу үйлдэл, хэв маяг нь хөлийг тэгш бус болгож, гадаад үзэмжинд нь ч нөлөөлдөг байна. Амьдралын буруу хэв маягаас болж үүссэн гажгийг зохих дасгал, хөдөлгөөний тусламжтайгаар ясыг гэмтээхгүйгээр, хэлбэр дүрсийг нь алдагдуулахгүйгээр бүрэн засах боломжтой.
7. Өвчин
Ясны ялтас буюу мөгөөрс дээр хавдар ургах нь бий, энэ мэтчилэн ясанд нөлөөлдөг олон зүйл, өвчлөлүүд байдаг. Мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг өвчин ч гэсэн ясны өсөлтөд нөлөөлж, өсөлтийг зогсоодог байна.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: news.gegee, brightside