Нөсөө толбыг арилгаж, толигор, гэрэлтсэн арьстай болох амархан…

Бүсгүйчүүддээ зориулан гарын доорх айл бүрийн гал тогоо, хөргөгчинд байдаг бүтээгдэхүүнээ ашиглан арьсаа арчилах аргыг бэлтгэн хүргэж байна.

Хэрхэн нөсөө толбыг арилгах вэ?

Та төмс, нимбэг болон анар жимсний шүүсний тусламжтайгаар, арьсаа цэвэрхэн, толбогүй болгож чадна.

Нимбэг нь антиоксидант, витамин C амин дэмээр баялаг учраас арьсыг толигор, өнгөлөг болгодог байна. Мөн нимбэгний исгэлэн чанар нь үхэжсэн арьсыг сэргээж, төлжүүлэхэд ихээхэн ач тустай ажээ. Нимбэгний шүүс нь байгалийн гаралтай цайруулагч хэмээгддэг бөгөөд төмсний шүүстэй нэгдсэнээр арьсан дээрх ямар ч толбыг богино хугацаанд арилгаж чаддаг гэдгээрээ алдартай.

Толбо арилгах бүтээгдэхүүнийг хэрхэн бэлтгэх вэ?

Орц:

  • Төмс – 1 ширхэг
  • Анар жимсний үр – 1/2 аяга
  • Нимбэг – 1/2 ширхэг
  • Мөс хөлдөөгч – 1 ширхэг

Бэлтгэх арга:

Төмсөө хальсалж, үрнэ. Үрсэн төмсөө миксер хийж, дээр нь анар жимсний үр болон 1 хоолны халбага ус нэмж эргүүлээрэй. Үүн дээрээ тал нимбэгний шүүсээ шахаж хийх бөгөөд сайтар хутгасны дараа мөс хөлдөөгч савандаа тэнцүүхэн хувааж хийх хэрэгтэй.

Үүнийгээ 5-6 цаг хөлдөөгчинд хадгалж, бүрэн гүйцэт хөлдөсний дараа гаргаж хэрэглэнэ.

Хэрэглэх арга:

Та нүүрээ сайтар цэвэрлэсний дараа, нөсөө толботой хэсгээ төмсний шүүстэй мөсөөр арчиж, дараа нь хүйтэн усаар угаагаарай. Өдөрт 1-2 ширхэг мөсөөр нүүрээ арчсанаар, богино хугацаанд үр дүнгээ үзүүлэх болно.

Төмс болон өргөст хэмх

Бидний өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэдэг төмсийг зөвхөн хоол хүнсэнд хэрэглэх биш, арьс арчилгаанд үр дүнтэй ашиглаж болно. Эмэгтэй хүн бүрийн хүсэл бол толигор, гэрэлтсэн арьстай болох гэдэгтэй эргэлзэхгүй хүн байхгүй биз ээ. Харин тэдний хүслийг биелүүлэх зүйл бол түүхий төмс юм.

Орц:

  • Төмс – 1 ширхэг
  • Өргөст хэмх – тал

Бэлтгэх арга:

Төмсөө хальслаад өргөст хэмхний хамт блендэрт хийж холино.

Хэрэглэх арга:

Мөн л нүүрэндээ түрхэж, тойруулан иллэг хийж орхиорой. 25 минутын дараа нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *