Доктор Комаровскийн зөвлөгөө: Хүүхдийнхээ ханиалгыг эмчлэхдээ гаргаж болохгүй алдаа!
Ихэнхи эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүрэхэд нь өөрсдөө ханиалгыг нь амархан шийдчих гээд улам хүндрүүлж асуудал үүсгэдэг байна. Тэд зүгээр л эмийн сангаас дур мэдэн ханиадны сироп худалдаж аваад эмчлэх гэж оролддог. Ингэх нь хүүхдэд хэр их хор учруулж болохыг мэддэггүй.
ХҮЧТЭЙ ХАНИАЛГЫГ ХЭРХЭН ДАРАХ
ТВ-ээр сурталчилдаг ханиалгын ихэнх эм нь цэр ховхлогч буюу цэр шингэлэгч эмнүүд байдаг. Эдгээр эмнүүд нь үндсэн үүргийнхээ хувьд цэрийг шингэлэн ханиалгыг онолын хувьд хөнгөвчилдөг.
Хүүхдэд ханиалгаж халуурах шинж тэмдэг илэрч байгаа нь амьсгалын дээд замын өвчин юм. Хүүхэд зүгээр л нусгайрч, хоолой нь өвдөхөд уушигны цэр салст нь яагаад ихэсдэг юм болоо?
Цэр ховлогч, шингэлэгч эмнүүд нь зарим тохиолдолд бронхит, уушигны хатгаа зэрэг амьсгалын доод замын өвчинд тустай. Эдгээрийн орц найрлага нь ургамлын гаралтай байх ёстой! Гэхдээ аливаа өвчнийг телевиз үзсэн хүмүүс бус харин эмч л эмчилдэг гэдгийг санаарай.
Хүүхдийн ханиалга насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад илүү сул байдаг. Цэр ховхлох эм уусны дараа хүүхэд их хэмжээний цэрийг ханиалгаж гаргах боломжгүй болдог. Олон улс оронд 5-аас доош насны хүүхдэд цэр шингэлэх эм өгөхийг зөвлөдөггүй бөгөөд үүнийг 2-оос доош насны хүүхдэд өгөхийг ерөнхийдөө гэмт хэрэг гэж үздэг.
Хуурай ханиалгыг хэрхэн эмчлэх вэ? Шинээр нь шахсан луувангийн шүүс төгс эмчилгээ болно, луувангийн шүүс, сүү хоёрыг ижил хэмжээгээр найруулж өдөрт 4-5 удаа өгнө. Мөн улаалзгана жимсний цай ч өгч болно.
Хамгийн сүүлийн үеийн шилдэг эм хэрэглэж байгаа ч цэр гадагшлахад үр дүнтэй нөлөө үзүүлэх нэн чухал хоёр зүйлийг орхигдуулж болохгүй: хүүхэд байгаа өрөөний агаарыг цэвэр байлгах (+ 18 … +20 ° С), хангалттай хэмжээний халуун бүлээн шингэн уулгах.
Хүүхдийн өрөөний чийгшилийг анхаараарай! Өрөөний чийгшил 40-70% байх ёстой. Агаар муутай бүгчим өрөө нь нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг талтай. Үүнээс гадна хамар битүүрч, биеийн температур нэмэгдэж байгаа бол энгийн ханиад нь уушгины хатгалгаа болох магадлал хамгийн их байдаг.
Ханиадны эсрэг эмээр өөрөө дур мэдэн эмчлэх нь маш аюултай болохыг тэмдэглэх нь зүйтэй байх. Таны мэдэж байгаачлан ханиалга нь зөвхөн таагүй шинж тэмдэг биш юм. Үүнийг бие махбодь нь уушгиа цэвэрлэж байгаагийн гол шинж тэмдэг гэж ойлгож болно.
Ханиалгыг хүчээр дарангуйлж зогсоовол уушгинд цэр ихээр хуримтлагдаж, улмаар уушгинд хүчилтөрөгч очих нь муудах зэрэг өөр бусад хүндрэлүүдийг ч үүсгэх өндөр магадлалтай, бронхит эсвэл уушигны үрэвсэлд ч хүргэж болзошгүй юм. Мөн ханиалганы эсрэг эмийг буруу хэрэглэвэл элэг, бөөрний үйл ажиллагаанд ч сөрөг талтай.
Нойтон ханиалганд ханиалганы эсрэг цэр ховхлогч эм эсрэг заалттай байдаг. Дээр дурдсанчлан, ханиалгыг хүчээр дарах нь өвчнийг улам хүндрүүлдэг, учир нь эдгээр эмүүд нь цэрний тунадас үүсгэхэд нөлөөлдөг.
Өөрийгөө дур мэдэн эмчлэх хэрэггүй! Ханиалгаа хүчээр дарах гээд ч хэрэггүй, харин ханиад хэмээх өвчний шинж тэмдэг нь ханиалга гэдгийг л ойлгох хэрэгтэй!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто