Үс уналтыг зогсоох уламжлалт Монгол арга

Үс унах шалтгаан маш олон янз. Өнөө цагт дааврын тогтолцоо алдагдах, биеийн дархлаа сулрах, стресс, арьсны өвчин, төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт, ген, удамшил, амьдралын зарим нэг буруу дадал хэвшил, орчны нөлөөлөл зэргээс шалтгаалж үс унаж байна. Дөрвөн эмэгтэй тутмын нэг нь үс уналттай тулгардаг гэсэн судалгаа байдаг байна. Эмэгтэйчүүдийн хувьд дааврын ялгарлаас болж үс унах нь элбэг. Эм гормон эстроген нь үсний насыг уртасгадаг бол эр гормон андроген нь харин ч эсрэгээрээ богиносгодог байна. Эмэгтэй хүний бие организмд дээрх хоёр гормон тэнцвэртэй байдаг ч цэвэршилт, төрөлт, дааврын эм бэлдмэл хэрэглэх үед баланс нь алдагдаж, эм гормон эстроген багассаны улмаас үс унаж эхэлдэг байна.

Эртний Монгол эмэгтэйчүүдийн гялалзсан өтгөн хар үстэй байсан нууцаас танилцуулъя:

Халгайг хандлаж, шавжиж хэрэглэнэ.

Хог хаягдалгүй газар, гуу жалга орчмоос 6-р сарын дунд үе хүртэл 20-25 см өндөр ургасан халгайг түүх нь хамгийн чанартай, шим тэжээлтэй байдаг. Түүсэн халгайгаа бүлээн усаар 2-3 удаа зайлж, усны өнгө хувирахгүй болтол угаана. Халуун усаар угаах нь шим тэжээл алдагдах муу талтай. Халгайгаа сүүдэр газар хатаах эсвэл давслан даршлaх байдлаар хадгалж, бүтэн жилийн турш хэрэглэж болно. Халгай нь С амин дэмийн өндөр агууламжтайгаас гадна А, В амин дэм, кали, кальци, фтор ихээр агуулдаг.

Ганга өвсийг мөн хандлаж, шавшиж хэрэглэнэ.

Эртнээс Монголчууд ганга өвсны ашиг шимийг нь таньж, ашигласаар ирсэн. Ганга өвсний тос нь ариутгагч, нян устгагч чанартай, хамгийн хүчтэй антиоксидантуудын нэг учраас олон талаар нь анагаах ухаанд хэрэглэж иржээ. Ганга өвсний тос нь прогестерон дааврыг тэнцвэржүүлж, биеийн прогестероны үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг байна. 150 төрлийн эмийн ургамлыг судалж үзэхэд, ганга өвс прогестерон дааврыг нэмэгдүүлэх чанараараа эхний 6-д багтсан байдаг. Энэ чанараараа дааврын эмчилгээг орлох чадвартай ганга өвс нь дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй үс уналтанд маш сайн нөлөө үзүүлдэг байна.

  • Мөн Монгол эмэгтэйчүүд үс арчилгаандаа чөдөр өвс, арц зэрэг байгалийн олон төрлийн ургамалыг ашиглаж ирсэн байдаг. Чөдөр өвс, арцны модыг хандлаж, шавшиж хэрэглэдэг байжээ.
  • Мөн шар тос, тараг, нэрмэл архийг ч бас хэрэглэдэг байжээ. Шар тосны ашиг шимийг хэлээд баршгүй үнэхээр гайхамшигтай, гайхалтай чанараа бидний үсэнд ч мөн харуулсаар иржээ. Зураас татуулан шингэрсэн үсээ нэрмэл архиар шавшиж угаасаар өтгөн үстэй болсон түүхийг та ээж, эмээ нараасаа сонсож байв уу? Mонгол эмэгтэйчүүд амьдрал ахуй болон байгалиасаа суралцаж, аливаа бүхний ашиг тусыг олж мэддэг, түүнийгээ зөв хэрэглэж сурсан байдаг нь гайхалтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait