Нүүрний үрчлээсийг ТЭНИЙЛГЭЖ, арьс чангалах 7 дасгал

Бид та бүхэндээ гоо сайхны  мэс засалд орохгүйгээр үр дүнтэй дасгал тогтмол хийснээр арьсаа өргөж нүүрний булчингаа хөгжүүлж үрчлээснээс салж болох долоон дасгалыг санал болгож байна. Мэргэжлийн иллэгийн чадваргүй байсан ч нүүрэндээ иллэг хийснээр үр дүн нь шууд л илэрнэ. Нүүрний иллэг нь цусны эргэлтийг түргэсгэж, нүүрийг хэлбэржүүлж, өргөж өгдөг. Нүүрний йог бол ихэнх үрчлээ, хөгшрөлтийн эсрэг маск, тоснуудаас илүү үр дүнтэй арга юм. Зөв, тууштай хийснээр үрчлээ, нүдний доорх уутанцар, суларсан хацар зэрэг нь нүдэнд харагдахуйц чангарч, хэлбэржихийг харах болно. Хамгийн гол нь та өдөр бүр өөртөө багахан цаг гаргах хэрэгтэй.

1. Духны үрчлээг тэнийлгэх “Гайхалтай”дасгал.

  • Гарын алгаа духан дээрээ байрлуулна. Чигчий хуруугаараа хөмсөгний дээр дарж духны арьсыг амрааж өгнө.
  • Гарынхаа эсрэг талыг сулруулж хөмсөгөө өргөж өгөхийг хичээгээрэй.
  • Дух амраах дасгалаа 20 удаа давтан хийнэ.

2. “Инээмсэглэл” үрчлээг арилгах дасгал.

  • Инээмсэглэ.
  • Инээмсэглэл үрчлээн дээр зөөлөн даралт өгөөд авна. /зурагт харуулсан улаан цэг/
  • Хугуугаа авахдаа эсрэг тал руу нь татаж авна.
  • Дасгалаа 10 удаа давтан хийнэ.

3. “Шүгэл” уруул орчмын үрчлээг тэнийлгэх дасгал.

  • Шүгэлдэж байгаа мэт уруулаа урагш цорвойлгоно. Энэ байрлалаар 5-10 секундын турш барина.
  • Дараа буцаж энгийн байрлал руугаа очно.
  • Дасгалыг хамгийн багадаа 5 удаа хийнэ

4. Уруул ам унжихаас сэргийлэх дасгал.

  • Долоовор хуруугаа уруулын дотор тал руу оруулна.
  • Хуруугаараа амныхаа дотор талаас гадагш нь зөөлөн татаж өгнө.
  • Энэ дасгал нь уруулын булчингийн эсрэг чиглэлд даралт өгч байна.

5.Хамарнаас чих рүү чиглэсэн нүдний үрчлээс арилгах дасгал.

  • Хамрыг уганд хуруугаараа дарж өгнө.
  • Зурагт харуулсан тойрог хэлбэрээр хамраас чих рүү чиглэлд иллэг хийж өгнө.

6. Инээмсэглэлийн шугмыг бүдэгрүүлэх дасгал.

  • Уруулаа жимийлгээд инээмсэглэлийн шугамын дагуу долоовор хугуугаа байрлуулна.
  • Хуруугаа хөдөлгөлгүй уруулаа шүдрүүгээ ойртуулан дарахыг хичээ.
  • Даралт өгснөөс үүссэн зовиурыг арилтал хэдэн секунд амраагаад дасгалаа үргэлжлүүлэн хийнэ.

7. Хацараа пүмбийлгээд шинэ хацартай болоорой.

  • Хамраараа гүнзгий амьсгал аваад 3-5 секундын турш амьсгалаа барина.
  • Хацараа булцайлгаад амаа ангайхгүйгээр аман дахь агаараа үлээж гаргана.

Бонус: ВИТАМИН E  хэрэглэхийн ашиг тус

Витамин E таныг илүү залуу харагдуулахад тусална.

  • Үрчлээсийг багасгана.
  • Сорви бүдэгрүүлнэ.
  • Арьсны хорт хавдар тусахаас сэргийлнэ.
  • Арьсыг чийглэг болгоно.
  • Нарнаас хамгаална.

Нүүрний иог хийсэний дараагаар  витамин E ээр баялаг тос хэрэглэх нь илүү хурдан үр дүнд хүрэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *