Хүзүүний арьсаа “цацагт хяруулынх” шиг суларч унжуулахгүйн тулд яах ёстой вэ?

Давхар эрүү болон цацагт хяруулынх” шиг суларч унжсан хүзүүний арьсыг хэрхэн арилгах вэ?

Бид биеийн өнгө үзэмж, нүүрний арьс арчилгаандаа маш их анхаардаг. Гэтэл ихэнх тохиолдолд гоо үзэсгэлэн, залуу насыг маань илтгэх маш чухал элементийг орхигдуулдаг – Тэрхүү анхаарал тавихаа орхигдуулдаг зүйл маань бидний хүзүү ажээ.

Хүзүүний арьсан доорх булчин буюу платизм нь хүзүүний болоод эрүүний харагдах байдлыг хариуцдаг. Энэ булчин нь бусад булчингаас ялгаатай, насжилттай холбоотой өөрчлөлт, гадны нөлөөнд илүү мэдрэмтгий байдаг байна.

Платизм нь уян хатан чанараа алддаг бүхий л булчингийн нэгэн адил ясны эдтэй холбогддогүй. Хүзүүний арьс нь нүүрнийхээс бага тосны булчирхай агуулдаг. Тосны булчирхай багатай энэ хэсгийн арьс нь амархан хуурайшиж, үрчийх хандлагатай байдаг. Тиймээс чийгшүүлэгч тосыг нүүрний арьсанд төдийгүй хүзүүний арьсанд ч түрхэх нь зүйтэй юм.

Насжилттай холбоотой өөрчлөлтүүд нь гол төлөв хүзүүний арьсан доорх булчингийн сулралаар илэрдэг. Гэхдээ үүнтэй холбоотой өөрчлөлтүүд нь давхар эрүү үүсгэх биш харин “цацагт хяруулын хүзүү” маягийн суларсан арьс үүсгэдэг байна.

Цаг хугацаа өнгөрөх тусам хацрын доод хэсэг болоод эрүүнд өөхлөг эд хуримтлагдаж байдаг. Үүний нөлөөгөөр арьсан дээр дугуйрсан атираа үүсч, үрчлээтдэг байна.

Хүзүүний арьсны шинж чанарыг муутгаж байдаг гол шалтгаануудын нэг нь амьдралын буруу хэв маяг байдаг. Бодит амьдрал дээр бид тэнгэр рүү харж биш харин хөл рүүгээ байнга ширтэж явдагтай холбоотой, үүний улмаас хүзүүний платизмд хийх ажил байхгүй болсон гэсэн үг юм. Мөн хүзүүнд зориудаар идэвхитэй үйл хөдлөл хийгдэхгүй байгаагаас болж арьс нь суларч, муудан, чангарахаа больж байгаа юм.

ХҮЗҮҮНИЙ БУЛЧИНГИЙН ДАСГАЛУУД

  1. Инээмсэглэнгээ нүүрний доод хэсгийн булчингаа 5 секунд чангалаад мөн ижил хугацаагаар суллана. Уг дасгалыг нэг минутын турш давтан хийгээрэй. Амны булангийн хэсгийг доош суллаж булчинг нь тайвшруулаад уруулын буланг дээш өргөх маягаар нүүрний хувирлыг илүү эерэг болгон өөрчилж болно.

Мөн платизмийг чангалах замаар булчингийн үйл ажиллагааг ч дахин сэргээн, чангалж болно. Энэ дасгалыг хийхдээ анхаарах гол зүйл нь тогтмол идэвхитэй хийх ёстой гэдгийг санах нь зүйтэй.

  1. Амьсгалаа авах зуураа доод уруул болон эрүүгээ доошлуул, ингэхэд хүзүүний арьсан доорх булчин хамгийн ихээр чангарч, хүзүүний шөрмөс тод гарч ирнэ. Энэ үед нүүрний бусад бүх булчингууд сул, тайван хэвээр байх ёстой.

Дотроо 6 секунд тоолоод, амьсгалаа гаргахтайгаа зэрэгцүүлэн хүзүүгээ бүрэн суллаарай. Дасгалыг хооронд нь 2-3 секундын завсарлагатайгаар 4-5 удаа давтан хийнэ.

  1. Толгойгоо урагш сунган, гарын алгаа цээжин дээрээ 3 хавирганы харалдаа тавь. Дараа нь амьсгалаа аваад, хавирганы харалдаах хэсгийн арьсан дээрээ хуруугаараа дараад, толгойгоо аажмаар дээш өргөж, хүзүүний булчингаа чангална.

Амьсгалаа гаргах үедээ толгойгоо эгц байлгана. Дасгалыг бүх мөчлөгөөр нь 3-4 удаа давтан хийнэ. Хамараараа аажуухан амьсгалаад амаа том ангайлгаад толгойгоо арагш нь тултал нь гэдийлгэ.

Дараа нь, толгойгоо арагш нь гэдийлгэсэн хэвээр хамараараа амьсгалангаа, амаа алгуурхан хаагаад, доод болон дээд эрүүгээ нийлүүлнэ. Толгойгоо эгцхэн болгоод 2-3 секундын турш амарна. Дасгалыг 36 удаа давтан хийгээрэй.

  1. Симхасана – Арслангийн пооз. Хэлээ гаргахаар гэдэсний босоо булчин, аарцагны хэсгийн булчин, өвчүү цээжний хэсэгт байрладаг булчингууд идэвхждэг байна.

Хүчтэй амьсгалахаар өрцний болон аарцагны булчингууд мөн дууны хөвчийг хянадаг булчингууд идэвхждэг. Үүнтэй зэрэгцээд хүзүүний булчин ч идэвхиждэг.

Эцэст нь хэлэхэд симхасана нь хангалттай анхааралд байж чаддаггүй олон булчинг өдөөж өгдөг, үүний нөлөөгөөр биднийг гоо сайхан харагдуулдаг хүзүүний булчин ч чангардаг байна.

  1. Хацараа аль чадах чинээгээрээ түнтийлгэж амаа агаараар дүүргээд агаарыг нь амандаа тойруулан хөдөлгө – зүүн хацарнаас эхлэн дээд уруул дээгүүр дамжуулан баруун хацар руу, доод уруулаар дамжуулан баруун, зүүн хацар руу гэх мэт. Дараа нь толгойгоо бага зэрэг арагш гэдийлгэж агаарыг зөөлөн үлээж гаргана. Тоос шороо үлээж байна гэж төсөөлөөрэй. Дасгалыг 3-5 удаа давтан хийгээрэй.

Эдгээр дасгалуудын үр дүнг нь мэдрэх хүртлээ өдөр бүр хий, тэгвэл удалгүй та гоолиг сайхан хүзүүтэй болох болно.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *