Бид өдөр тутамдаа эдгээр 8 зөв дадал зуршилыг бий болгосноор шүдний цооролтоос сэргийлэх бүрэн боломжтой юм.
1.Хоол идэх зуршлаа өөрчлөх
Хооллох цагаа зөв зохицуулах: Оройн хоол (ойролцоогоор 18-19 цагийн үед) өдөрт зарцуулсан их хэмжээний илчлэгийг нөхөх, биеийн алжаал ядралыг тайлах зорилготой учраас унтахаас дор хаяж 3-4 цагийн өмнө идэх хэрэгтэй. Оройн хоолны илчлэг 300-400 ккал-аас илүүгүй, орц найрлага нь макро, микро шим тэжээлийн хоногийн хэрэгцээний 15-20 хувийг нөхөх байдлаар тэнцвэржүүлсэн байх ёстой.
Бид чихэрлэг зүйлc шүдний кальцийг багасгаж, цоолдгийг мэдсээр байж чихэрлэг зүйлс ихээр агуулсан зүйл хэрэглэсээр л байдаг.
- Кальци ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэ (Сүү, иогурт, цагаан идээ зэрэг)
- Согтууруулах болон газтай ундаанаас татгалз. (Танд л гэж зөвлөхөд буцалсан ус уух нь танд хэд дахин ашигтай бөгөөд хоолны шингэцэд хүртэл эерэгээр нөлөөлдөг байна)
2.Чихрийн агууламжгүй бохь зажил
Чихэргүй бохь зажлах нь шүдний цооролтоос сэргийлэх тустай аж. Ихэнх чихрийн агууламжгүй бохь нь злитол (xylitol) агуулдаг байна. Энэ нь төрөл бүрийн хоол хүнснээс үүдэлтэй аман дах бактери үржилтийг зогсоодог байна. Мөн бохь зажилснаар аманд шүлс ихээр ялгарч хоол шингээхэд тус болдог ажээ.
3.Шүдний сойзоо зөв сонгох, тогтмол сольж байх
Шүдний сойз: Шүдний сойзыг зөв сонгон авахын тулд сойзны толгой, үс, иш гэсэн үндсэн хэсгийг үндэслэн сонгоно.
Сойзны толгой: Тухайн хүний дээд үүдэн 2 шүдний хэмжээтэй тэнцүү байх нь хамгийн тохиромжтой. Том толгойтой сойз нь талбай ихтэй, аманд хөдлөх, угаах зай бага байдаг тул шүд бүрийг сайн угаах боломжгүй байдаг. Харин сойзны толгой жижиг байх тусам аманд чөлөөтэй хөдлөх, шүд бүрийг угаах боломжтой байдаг.
Сойзны үс: Сойзны үсийг хатуу, зөөлөн, ердийн гэж ангилдаг бөгөөд үсний хатуулаг нь үсний диаметрээс хамаардаг. Үсний эгнээ нь 2-3 эгнээ байх нь тохиромжтой байдаг. Шүдний сойз нь балчир, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн гэх мэтчилэн нас насанд нь тохирсон хэмжээ, хэлбэртэй байдаг бөгөөд үүнээс сонгож хэрэглэх нь зүйтэй.
Шүдний оо:
- Шүдний оог дотор нь
- Эрүүл ахуйн
- Урьдчилан сэргийлэх
- Үрэвслийн эсрэг
- Үнэр дарагчтай
- Хүүхдийн оо гэж ангилна. Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд фтортой оог хэрэглэх нь үр дүнтэй
Үргэлж дунд зэргийн хэмжээтэй болон жижиг хэмжээтэй шүдний сойз сонго! Энэ нь шүдний бүх л хэсэгт хүрч аманд орсон хоолны үлдэгдлийг бүрэн арилгах чадвартай байдаг.
Сойзоо үргэлж солих! Сойзны үс нь хэрэглэх явцад хурдан элэгддэг. Хуучирсан сойз таны шүдийг бүрэн гүйцэт цэвэрлэж чаддаггүй тул шүдний сойзоо 2 сар тутамж солих шаардлагатай.
4.Өдөр бүр тогтмол шүдээ угаах
Энэ нь хэт энгийн сонсогдож болох юм. Гэхдээ Олон улсын шүдний эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар насанд хүрэгчдийн 42% нь тогтмол шүдээ угаадаггүй гэсэн судалгаа гаргажээ. Шүдээ өглөө болон орой унтахынхаа өмнө угаах нь хамгийн үр дүнтэй арга юм. Мөн та шүдээ угаахдаа дараах зөвлөгөөг дагаарай!
Шүдээ 2 минут угаах хэрэгтэй! Хүн бүрийн шүдээ угаах хугацаа нь өөр өөр байдаг. Хэт удаан болон хурдан хугацаанд угаах нь шүдэнд таагүй нөлөөлдөг байна. 2 минут нь шүд угаах хамгийн тохиромжтой минут ажээ.
Шүдээ зориулалтын мяндсан утсаар цэвэрлэх! Энэ нь шүдний сойз хүрээгүй хэсгийн хоолны үлдэгдлийг гаргахад тусална.
Тусгай зориулалтын ам зайлагч ашиглах. Усаар зайлах нь шүдэнд байх нян зайлуулдаг ч давхар шүдийг хамгаалах фтор үгүй болдог тул зориулалтын ам зайлагч хэрэглэхийг зөвлөж байна.
5.Шүдний эмчид тогтмол үзүүлэх
Бидний хамгийн ихээр айдаг хүмүүсийн нэгээр шүдний эмч зүй ёсоор тодрох байх. Гэхдээ бид шүдний эмчид тогтмол үзүүлэлгүй явснаар шүдний цооролтыг хүндрүүлж өвчин орсон хойно нь очиж өөрсдийгөө зовоодог. Жилдээ хамгийн багадаа нэг удаа, болж өгвөл 6-н сардаа нэг очихыг хичээгээрэй! Шүдний эмч нь таны амны эрүүл ахуй хэр байгаа хийгээд зөв арчилж байгаа эсэхийг хянахын зэрэгцээ шүдний цооролт болон бусад өвчнийг урьдчилан оношилж эмчлэх болно.
6.Хоолондоо нэмэлт витамин хэрэглэх
Нэмэлт витамин нь шүдний эрүүл мэндэд онцгой сайн нөлөөтэй байдаг. Нэмэлт витамин хэрэглэснээр, энэ нь таны шүлсээр дамжиж, шүдэнд нөлөөлдөг байна.
Шүлс ялгаруулалтыг сайжруулахын тулд хүнсний ногоо, жимс жимсгэнэ түлхүү хэрэглэх
Үр тариа нь витамин Б, төмрөөр баялаг байдаг тул таны шүдийг бат бэх болгоно.
Далайн гаралтай ихэнх хүнсний бүтээгдэхүүн Д витаминаар баялаг байдаг тул витамины асар их эх үүсвэр болдог аж.
7.Кокосын тос хэрэглэх
Хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй зүйл нь кокосын тосыг шүдний эрүүл мэндэд ашиглах юм. Кокосын тос нь аман дах бактерийг зайлуулдаг бөгөөд шүдийг хамгаалах шинж чанартай. Зүгээр л халбага кокосын тосыг амандаа байлга! Шүлс ялгарч кокосын тосны өнгө сүүн цагаан өнгөтэй болтол ойролцоогоор 20 минут амандаа байлгаарай! Энэ нь шүдний цооролтыг эмнэхгүй боловч нэмж цооролт үүсгэхгүй хамгаалж чаддаг байна.
8.Өөрийн гэсэн шүдний оо бэлтгэх
Дэлгүүрээс химийн хольцтой үнэтэй шүдний оо авахаар өөрөө хэдхэн орцоор байгалийн гаралтай шүдний оо хийж туршаарай !
Орц:
- шанцай буюу cinnamon (корица) -5гр
- хүнсний давс 5 гр
- 5-10 гр кокосийн тос эсвэл оливын тос
Бүр орцуудаа холиод 10 минут сайтар хутгаад, шилэн саванд хийж хөргөгчинд хийж хадгална. Энэ бэлдэцийг насанд хүрэгчдэд хэрэглэхэд тохиромжтой. Буйлны үрэвсэлтэй хүмүүс энэ оогоор угаахад хорсох мэдрэмж төрдөг ч буйлны үрэвслийг эмчилдэг юм шүү.
Бэлтгэсэн оогоо муутгахгүйн тулд шилэн саванд хийгээд, таглаад, хөргөгчиндөө хадгалж хэрэглээрэй.