Өдөр бүр бяслаг идвэл таны биед 8 эерэг өөрчлөлт авчирна

Бяслагийг өнө эртнээс сувиллын зориулалтаар түгээмэл ашиглаж иржээ. Эртний их мэргэн Гиппократын тэмдэглэлд бяслагийн үнэт чанарыг дурдсан байдаг бөгөөд тухайн үед Олимпийн тэмцээнд оролцох хүмүүсийн хүч тамирыг нэмэгдүүлэх зорилгоор бяслаг ихээр идүүлдэг байжээ.

Бяслаг нь үнэхээр хүний бие махбодод эерэг нөлөөтэй олон төрөл, омгийн бичил биетийг агуулдаг учир хүнс тэжээлийн төдийгүй сувиллын ач холбогдолтой гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөдөг. Түүнчлэн цагаан хоолтон хүмүүсийн уургийн нэг эх үүсвэр нь бяслаг болдог. Судлаачид бяслагийг хатуу төлөвтэй пробиотик бүтээгдэхүүн гэж үздэг.

Бид өдөр бүр гэрийн бяслаг идэх нь яагаад сайн хүний биед хэрхэн нөлөөлдөг талаарх доорхи мэдээллийг хүргэж байна.

1. Таны бодисын солилцоо хурдсах болно.

Бяслаг нь B-н төрлийн Витаминыг агуулдаг бөгөөд энэ нь таны биеийн бодисын солилцоог хэвийн болгох тустай юм. В12 Витамин нь тархины үр ашигтай байдлыг нэмэгдүүлж, төмөр нь бие махбодын шингээх боловсруулах үйл явцыг илүү сайжруулна. Riboflavin нь нүүрс усыг энерги болгон хувиргах ба панотенийн хүчил нь уураг, өөх, карбон, амин хүчлүүд нь бодисын солилцоог сайжруулдаг.

2. Таны булчингийн хэлбэрийг илүү сайхан болгоно.

Бяслаг нь казеины уураг агуулдаг бөгөөд удаан задардаг ба булчингийн жинг нэмэгдүүлэхэд тусалдаг. Иймээс олон тамирчид унтахаасаа өмнө гэрийн бяслаг иддэг аж. Амин хүчил нь цус руу орж, булчингууд нь эрүүл тэжээллэг бодисоор хангадаг.

Үүнээс гадна, гэрийн бяслаг нь таныг өдрийн турш бүрэн дүүрэн, эрч хүчээр дүүргэдэг. Танд хэрэгцээтэй уургийн агууламжийг агуулсан учраас цагаан хоолтнууд  ч өдөр тутам хэрэглэдэг.

3. Жингээ хасахад хялбар болно.

2015 онд гэрийн бяслаг нь жингээ хасахад тусалдаг болохыг Судалгаанд хамрагдсан дараах 2 бүлэг хүмүүс нотолсон байна.

1. Нэмэлт жинтэй, бие бялдрын дасгал хийдэггүй, бяслаг иддэг  хүмүүс

2. Нэмэлт жинтэй, өөр хоол хүнс хэрэглэдэг, бие махбодийн дасгал хийдэг хүмүүс

Эдгээр 2 бүлэг хүмүүсээс бяслаг иддэг буюу 1-р бүлгийн хүмүүс нь илүү жин хаяж чадсан байна. Та жингээ бууруулахыг  хүсвэл хоолны цэсэндээ бяслаг нэмээрэй.

4. Эмэгтэйн нөхөн үржихүйн эүүл мэнд сайжирна.

Сүү, сүүн бүтээгдэхүүн ялангуяа бяслаг, уураг, кальци, витаминаар баялаг байдаг. Өдрийн хоолыг тогтворжуулах, дааврыг тэнцвэржүүлэхэд тусалдаг тул эмэгтэйчүүд  тогтмол хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.

Гэрийн бяслаг тогтмол идэх нь хөхний хорт хавдартай болох эрсдэлийг бууруулдаг. 16 жилийн судалгаагаар цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүдийн Д аминдэмийн хэмжээ болон кальцийн хэмжээ өндөр түвшинд байснаар хөхний хорт хавдар тусах эрсдэл багатай болохыг нотолжээ.

5. Таны яс бат бөх болно.

Бид бага наснаасаа кальцаар баялаг бүтээгдэхүүний давуу талуудын талаар суралцдаг. Калци нь бидний яс, шүдийг бат бөх эрүүл байлгахад тустай юм. Кальцийг биед задалж шингээж өгдөг гол зүйл нь витамин D юм. Витамин D-гүй кальцийг ууснаас уугаагүй нь дээр. Учир нь хичнээн кальци уугаад биед шингэж тэжээл болохгүй. Зүгээр л шээс болоод гарчихна. Харин D болон кальцийг тодорхой орц нормын дагуу авсан тохиолдолд кальцийн шимэгдэлт сайжирч бөөрний ачааллыг хөнгөвчилдөг байна.

Ясны сийрэгжилт гэдэг нь кальци, магни, фосфор гэх мэт микро элементүүдийн дутагдлын улмаас ясны эдийн бичил бүтэц алдагдаж ясны эрдсийн нягтрал багасан, хэврэгшиж жин буурч улмаар хугарах эрсдэл үүсдэг эмгэгийг хэлнэ.

6. Цусан дахь сахарын түвшин тогтвортой байна.

Бяслагны бяслаг нь цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгадаг магни агуулсан байдаг. Энэ нь II төрлийн чихрийн шижинтэй хүмүүст өвчинтэй тэмцэх, түүний нөлөөг багасгахад тусалдаг тул маш үр дүнтэй.  Хэрэв та өдөр бүр гэрийн бяслаг идэж байгаа бол, та өөх тосыг агууламжийг авч үзэх ёстой: Энэ нь 1.5-аас дээш өөх тос байх ёсгүй. Өөх тосны хэмжээ их байвал өдөр бүр идэж болохгүй.

7. Зүрх судасны системд эерэг нөлөөтэй.

Цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгохын зэрэгцээ, гэрийн бяслаг дахь магни нь зүрх судасны тогтолцоонд эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь артерийн даралтыг хянаж, цусан дахь сахарын хэмжээ багасгахад тустай.

200 грамм  гэрийн бяслаг нь тухайн өдөр хүний биед хэрэгцээтэй селений 30% -ийг биед өгч чадна. Энэ элемент нь хүчтэй антиоксидант юм. Энэ нь чөлөөт радикалуудын сөрөг нөлөөллийг саармагжуулж, цусны судаснууд болон зүрхний эдийг хамгаалдаг.

8. Тархинд цус харвах эрсдэлийг бууруулна.

Бусад шим тэжээлээс гадна, гэрийн бяслаг кали агуулдаг. Энэ нь биеийн усны балансыг дэмжиж, сэтгэлийн түгшүүрийг бууруулж, мэдрэлийн импульс тарихад оролцдог. Кали тогтмол идэх нь артерийн даралтыг бууруулж, улмаар цус харвах эрсдэлийн багасгана.

Бонус: Хориглох заалт

Ямар ч сайн бүтээгдэхүүнд бас хориглох заалт байдаг бөгөөд гэрийн бяслагны хувьд давс ихээр агуулсан байдаг тул бөөрний асуудалтай бол их хэмжээгээр бяслаг хүнсэндээ хэрэглэхээс болгоомжлох нь зүйтэй юм.

Хагас аяга гэрийн бяслаг нь ойролцоогоор 400 мг натрийн хлорид агуулдаг. Учир нь хэт их уураг нь эрхтний системийн ачааллыг нэмэгдүүлдэг. Хэрэв та сүү, сүүн бүтээгдэхүүний харшилтай бол бол бяслаг идэхээс зайлсхийх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *