Маалингын үрээр арьс өргөх үйлчилгээтэй маск хэрхэн хийх заавар

Маалингын үр нь нүүрний арьсыг уян зөөлөн болгож цайруулаад зогсохгүй үрчлээг ч толийлгодог.

Анагаах шинж чанартай маалингын үрний тосыг эм, эмчилгээний зориулалтаар, хүнсний бүтээгдэхүүн болгож хэрэглэхээс гадна бас гоо сайханд ч өргөн хэрэглэх болсон. Гоо сайханд үүнийг нүүр, биеийн арьсыг сэргээх, үсний өнгө үзэмжийг сайжруулах гол түүхий эд болгон өргөн хэрэглэж байна.

Маалингын үрний тосонд F, A, E зэрэг ашигтай аминдэмүүд агуулагддаг. Эдгээр аминдэмүүд нь арьсанд эрчимтэй тэжээл өгч, чийгшүүлэн эрт хөгшрөхөөс сэргийлдэг.

Өнөөдөр бид бүхэн маалингын үрээр арьс өргөх маск хэрхэн хийх өвөрмөц жорыг танилцуулах болно. Энэхүү гоо сайхны бүтээгдэхүүн нь нүүрний хэлбэрийг засах, жижиг үрчлээг арилгахад тустай.

НҮҮРНИЙ АРЬСЫГ ӨРГӨХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ МААЛИНГЫН МАСК ХЭРХЭН БЭЛТГЭХ

ОРЦ:

  • 1 цайны халбага маалингын үр
  • 60 гр ус

БЭЛТГЭХ:

  1. Маалингын үрийг жижиг шил юмуу шилэн аяганд хийнэ. Дээр нь усаа хийгээд хэдэн минут сэгсэрнэ.

  1. Цаасан салфеткаар таглаад 2-3 цаг байлгана.

  1. Тодорхой хугацааны дараа үрний ашигтай салстууд нь гадагшилж салслаг зунгаг маягийн зүйл үүснэ. Үрийг нь шүүлтүүрээр шүүж аваад зунгааралдсан хэсгийг нь сайтар цэвэрлэсэн нүүр, хүзүүндээ түрхэнэ.

  1. Наад зах нь 5 удаа дээд дээрээс нь давхарлан түрхээрэй, тэгэхдээ давхар бүрийг эврээд ирэхээр нь л давхарлаад түрхээд байгаарай.

Доорх дүрс бичлэгээс маалингын үрээр нүүрний арьс өргөх маск хэрхэн хийж буйг тодруулан үзээрэй.

Давхарлаж түрхээд дууссаныхаа дараа нүүрний арьсаа хөдөлгөөнгүй байлгахын тулд 15 – 20 минут нүдээ аниад хэвтээрэй. Дараа нь алтантовч цэцгийн бүлээн хандмалаар маскаа угааж цэвэрлээд, нүүр хүзүүнийхээ арьсанд тэжээлийн тос түрхээрэй. Уг процедурыг хамгийн багадаа 15 удаа өдөр алгасалгүй хийх хэрэгтэй шүү.

Ингээд энэхүү арчилгааны үр дүнд таны арьс ганцхан сарын дотор л гайхалтай сайхан болох болно!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *