Ихэнх хүмүүс дасгалыг эрүүл амьдралын хэв маягийн нэг хэсэг гэдгийг мэддэг. Дасгал нь биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалдаг. Ялангуяа амьсгал, зүрх судас, булчин, үе мөчний тогтолцоонд эерэгээр нөлөөлдөг. Биеийн идэвхтэй хөдөлгөөн нь эрүүл мэндэд тустай гэдгийг аль МЭӨ 5-р зууны үед Грекчүүд мэддэг байжээ. Түүнээс хойш дасгал хөдөлгөөн амьдралыг уртасгаж, эрүүл мэндийг хамгаалж, өвчинд өртөх эрсдэлийг бууруулдаг гэдгийг судалгаагаар баталсан билээ. Танд өдрийн турш эрч хүч бэлэглэх дараах 8 дасгалыг өдөр бүр өөртөө зориулан хийгээрэй.
1. Титэм суух, гэрлэн бүрхүүл
- Өвдөгөлж суугаад өвдгөө тэл.
- Урагш тонгой.
- Гүнзгий амьсгал.
- Аажмаар бос.
- 10-15 секундийн турш, 2 удаа давтана.
2. Эргэлдэх
Таны биеийг сэргээх амархан хөдөлгөөнүүд
- Шулуун зогс. Гараа шулуун өргөөд
- Биеэ цагийн зүүний дагуу 3 удаа эргүүл
3. Сунгалт
Таны зүүн хөлийг сандал дээр нугалж тавь.
- Баруун талын хөлөө сунга
- Энэ байрлалыг 10 секундийн турш барь.
Дараа нь зүүн хөлөө тэнийлгэж хөлөндөө хүр.
- Энэ байрлалыг 10 секундийн турш барь.
- Дараа нь дасгалыг баруун хөлөөр давтана.
Дараа нь сандал дээр суугаад зүүн шагай нь баруун өвдөгний дээрээ байна.
- Зүүн өвдөгнөөсөө түргэн дарж урагшаа түрхэнэ.
- 10 секунд барих. Дараа нь хөлөө сольж, давтан хийнэ үү.
4. Тонгойж, гэдийх
Анхны байрлал: Өвдөг дээрээ суугаад толгойгоо урагш тонгойлго
- Дараа нь арагш гэлийлгэ
- Энэ дасгалыг 3 удаа давт.
5. Хөлийг өргө
Анхны байрлал: Нуруугаараа газар хэвтээд
- Хоёр хөлөө нийлүүл
- Хөлөө цэх дээш өргөнгөө толгойгоо газраас хөндийрүүл
- Энэ дасгалыг 3 удаа давт.
6. Ширээ байрлал
Анхны байрлал: Цэх суу
- Гараа хажуудаа тулаад
- Толгойгоо хоош гэдийлгэн биеэ өргө.
- Энэ байрлалыг 5 секундын турш барьж, 3 удаа давтана.
7. Нохой байрлал
Анхны байрлал: Газар доошоо харж хэвт
- Дараа нь газар гараараа тулж арагш гэдий.
- Дараа нь дээш өргөн гурвалжин хэлбэрт ор
- Энэ байрлалд 5 секундийн турш бай Дасгалыг 3 удаа давтана.
8. Эргэлдэх
Анхны байрлал: Өвдөгөө нугалан суу
- Дараа гараараа хөлөө сайн тэврэн эргэлд
- 30 секундын турш дасгал хий.