Туркийн алдарт амттан БАКЛАВА хийх энгийн жор

Хүн бүхэн далай тэнгисээр аялсан амралт, зугаалгаасаа ямар нэгэн сайхан сэтгэлд хоногшсон дурсамж авч үлддэг: Амралт зугаалгын романс, нар шингэх үеийн романтик үйл явдал эсвэл гайхалтай адал явдал гэх мэт. Гэхдээ л хүн бүрт нэг л нийтлэг зүйл байдаг: Тэр бол мэдээж далайн эрэг дээр алдарт баклаваг амтархан идэх. Татгалзахын аргагүй амттай, маш сайхан шүүслэг, өнгө үзэмжтэй.

Гадныханы сэтгэлд хоногшсон Туркийн алдарт энэхүү амттангаар бид бас яагаад романтиклаж болохгүй гэж, далайн эрэг дээр биш ч гэсэн, голын эрэг дээр, амралт зугаалгаар явахдаа, эсвэл зуслан дээрээ, бүр гэртээ ч гэр бүлийнхэнтэйгээ амралтаа сайхан өнгөрүүлэх зуураа алдарт баклаваг гэртээ хийж сураад хайртай гэр бүлийнхэнтэйгээ амтархан идэх жорыг та бүхэндээ танилцуулах гэж байна.

ГЭРИЙН НӨХЦӨЛД БАКЛАВА ХИЙХ ЖОР

ОРЦ:

  • 4 х/халбага гурил
  • 300 гр цөцгийн тос
  • 4 ш өндөг
  • 300 гр зөөхий
  • 2 х/х элсэн чихэр
  • 300 гр самар (Хушга болон бусад дуртай самар)
  • 1 ц/халбага сод
  • 4 х/халбага зөгийн бал

БЭЛТГЭХ:

Гурилаа шигшиж хийгээд гурилынхаа голд жижиг нүх гарга, дотор нь цөцгийн тосоо хэрчиж хийнэ. Гурилыг нь үйрмэг болтол нь энэ хольцоо хутгаар няцалж өгнө.

2. Зөөхий нь содны хөөлтийг дарж өгдөг. Гурилын хольцоо бас нэг нүхэлж байгаад 3 ширхэг өндөгний шар, дээр нь мөн содатай зөөхийгөө хийгээд сайн хутгаад зуурна.

3. Зуурмаг зөөлөн байх ёстой. Зуурмагаа гурван хэсэгт (нэгийг нь нөгөө хоёроос нь арай томхон) хуваагаад нэг цагийн турш хөргөгчинд байлгаарай.

4. Зуурмагаа амраах зуураа дүүргэх бэлдэцээ бэлтгэнэ. 40 ширхэг талалсан хушганы самар орно, үлдсэн бүх самарнуудаа хутгаар хутга эсвэл холигчоор нунтаглаж өгөөрэй. Самараа элсэн чихэртэйгээ холино.

5. Дөрвөн ширхэг өндөгний цагаан (гялтгар болгож дээр нь түрхэх нэг шарыг үлдээгээрэй) –ийг элсэн чихэртэй холиод хутгана, үүнийгээ зефир шиг хэт өтгөн болгож болохгүй. Зуурсан гурилаас нэг дугуйг аваад хайруулын тавагандаа тааруулан 0.5 см зузаантай элдэнэ. Элдсэн гурилаа тосолсон савандаа хийгээд элсэн чихэртэй өндөгний цагаанаа дээр нь түрхээд, дүүргэлтийн бэлдэц болох самарныхаа талыг жигд тарааж тавина.

6. Хоёр дахь давхаргыг мөн адил ингэж тавьж өгнө. Ингээд арай томхон нэг гурилаа элдээд баклавагаа бүрнэ. Ирмэгийг нь сайн битүүлж өгнө. Нэг ширхэг үлдээсэн өндөгний шарыг дээрээс нь түрхэж өгөөрэй.

7. Баклавагаа тохирох хэмжээ, хэлбэрээр нь зүсэж өгнө. Зүссэн хэсэг бүр дээр тал самараа тавиад зуухандаа хийнэ. 200 градусын температурт алтлаг шаргал өнгөтэй болтол 30 минут жигнэнэ.

Баклавагаа гаргаж ирээд зөгийн бал түрхэж өгнө, ялангуяа зүссэн хэсгээр болон самаран дээр нь сайн түрхэж өгөөд зуухандаа дахин 5 минут хийнэ. Гаргаж ирээд жаахан хөргөөд амтархан идээрэй.

Орос хэлнээс орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *