ЭРҮҮЛ ХООЛ хүнс хэрэглэх нь хүний эрүүл мэндэд ямар их ач холбогдолтой болохыг бид мэддэг. Харамсалтай нь маш олон мэдээллийн эх сурвалжуудад энэ хоол хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх талаар байдаг бөгөөд эдгээр гайхалтай хоол хүнсний хэрэглэх хэмжээний тухай байдаггүй байна. Тиймээс бид эдгээр хүнсийг хэт их хэрэглэвэл таны биед юу тохиолдох талаар бэлтгэлээ.
1. Лууван
Лууван нь таны биед ороод А аминдэм болж хувирдаг бета-каротинг агуулсан байдаг. А витамин шаардлагатай бол таны бие бета-каротинийг А витамин болгон хувиргадаг байна. Харамсалтай нь бета-каротины илүүдэл нь каротенемийг үүсгэдэг бөгөөд энэ нь таны арьсыг шаргал өнгөтэй болгодог. Каротиныг боловсруулснаар аажмаар арьсны өнгө хэвийн болдог бөгөөд энэ нь тань биед ямар ч хор хөнөөл учруулдаггүй.
2. Комбуча
Хятад ундаа буюу комбуча нь олон мянган жилийн турш дэлхийг байлдан дагуулсан хоол хүнсний нэг юм. Энэхүү ундаа нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд ач тустай бөгөөд гэдэсний ашигтай нянг нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч энэ нь мөөгөнцрийн исгэлтийн дайвар бүтээгдэхүүн болох FODMAP хэмээх бодисыг агуулдаг бөгөөд хэрэв их хэмжээгээр хэрэглэвэл гэдэс дүүрч, хоол боловсруулах эрхтний хямралд хүргэж болзошгүй юм.
3. Ус
Хэт их ус уухыг бөөр боловсруулж чадахгүй электролитийн тэнцвэргүй байдлыг бий болгодог. Өөр нэгэн сөрөг үр дагавар нь тархинд усны хуримтлал үүсдэг бөгөөд хүний гавал тэлж чаддаггүй тул даралт үүсгэдэг. Хэдийгээр маш ховор тохиолддог боловч энэ хоёр тохиолдол нь тамирчид удаан бэлтгэл хийсний дараа шингэн сэлбэх гэж хэт их ус ууснаас болж эсвэл бөөрний өвчтэй хүмүүст тохиолддог.
4.
Авокадо нь эслэг бас маш их хэмжээний витамин агуулдаг. Энэ нь муу холестеролыг бууруулж өөх тос ихтэй тул эд эсэнд ашигтай байдаг. Нэг ширхэг авокадо нь 240 калори агуулдаг бөгөөд энэ нь хүний хамгийн тохиромжтой илчлэгийн 10%-20% -ийг агуулдаг бөгөөд хэт их хэмжээгээр хэрэглэснээр артерийн судас бөглөрөхөд хүргэдэг. Өдөрт хагас эсвэл 1 авокадо идэхэд л хангалттай.
5. Хүрэн манжин
Хүрэн манжин бол витамин, эрдэс бодисын маш сайн эх үүсвэр юм. Энэ нь таны биед ороод нитрат болгон хувирдаг цусны даралтыг бууруулахад тусалдаг азотын ислийг агуулдаг. Гэсэн хэдий ч хүрэн манжинг махтай хамт хэрэглэх нь маш тохиромжгүй аж. Учир нь махтай хамт хэрэглэх нь нитросамины хэмжээг ихэсгэдэг энэ нь өвчин үүсгэх магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс хүрэн манжин болон махны өндөр хэрэглээг хослуулахаас зайлсхийх хэрэгтэй.
6. Далайн байцаа
Далайн байцай бол В12 витаминаар баялаг амьтны гаралгүй бүтээгдэхүүний ховор жишээ бөгөөд энэ нь ургамлын болон цагаан хоолны дэглэмийн үед махыг орлож өгдөг байна. Түүнчлэн иод болон эслэг ихтэй тул жингээ хасахад туслах гайхалтай хүнс юм. Гэхдээ иод их хэмжээгээр хэрэглэх нь бамбай булчирхайн асуудал үүсгэж тэр ч байтугай жин нэмэгдэхэд хүргэж болзошгүй. Далайн байцай нь ургасан газраасаа хамааран их хэмжээний хүнд металл агуулсан байж болно.
7. Шар буурцаг ба түүний дайвар бүтээгдэхүүнүүд \ Soy and its derivatives
Шар буурцагтай хоол хүнс нь витамин В, эслэг, кали, магни, өндөр чанартай уураг агуулсан тэжээлээр баялаг байдаг. Энэ нь бүрэн уураг гэж тооцогддог бие махбодийн гаргаж чадахгүй 9 амин чухал хүчлийг агуулдаг. Хэрэв та бамбай булчирхайн асуудлаас болж саяхан хоолны дэглэмээ өөрчилсөн бол шар буурцагийг болгоомжтой хэрэглээрэй. Учир нь шар буурцаг нь эмэгтэй өвчтөнд гипотиреодизмыг эмчлэхэд хэрэглэдэг дааврын эмэнд нөлөөлж болзошгүй юм.
8. Чиа үр
Чиа үр нь омега 3-ын агууламж өндөртэй гайхалтай хүнс боловч бидний эрүүл мэндэд, ялангуяа зүрх судасны өвчинд тустай гэх ямар ч нотолгоо олдоогүй байна. Чиа үрийн найрлагад агуулагдах омега 3 нь хулд загаснаас илүү шингээхэд төвөгтэй байдаг ба та загасныхтай адил хэмжээний омега 3 авахын тулд 100 орчим грамм чиа үрийг идэх хэрэгтэй болно. Жишээлбэл 100 грамм чиа үр нь 500 орчим калори агуулдаг бөгөөд энэ нь түргэн хоолны гамбургертай адил юм.
Орчуулсан: О.Итгэл