Духны үрчлээг арилгах 3 багц дасгал, тогтмол хийгээд үр дүнг нь мэдрээрэй

Дэгжин бүсгүйн хувьд залуу, сайхан дүр төрх нь зөвхөн түүний гоо үзэсгэлэнтэй нь холбоотойгоос гадна амьдралын хэв маягтай нь ч бас холбоотой. Та нас ахиж байгаадаа санаа зовох бус харин арьсныхаа гоо сайханд л анхаарах хэрэгтэй!

Үрчлээ үүсэх явц гол төлөв нүдний эргэн тойроноос эхэлдэг тул хамрын нум ч бас үүнд өртөхгүй байх нь ховор. Цаг хугацааны эрхээр үрчлээ тогтдог нь жам. Духны босоо шугамын үрчлээг ч бас тойрох аргагүй.

ДУХНЫ ҮРЧЛЭЭГ ЯАЖ АРИЛГАХ ВЭ

Үрчлээ нь байгалиас үүсдэг зүйл тул үрчлээтэй тэмцэх арга нь ч бас байгалийн гаралтай байх ёстой! Таны хамгийн эхэнд хийх ёстой зүйл бол үрчлээ үүсэхээс урьдчилан сэргийлэх явдал юм. Танд одоогоор үрчлээ үүсээгүй байж болох ч сонор сэрэмжтэй байгаарай: эхний үрчлээ 20 наснаас гарч ирж ч болзошгүй юм шүү.

ЗАЛУУ САЙХАН АРЬСАА ХЭРХЭН УДААН ХАДГАЛАХ ВЭ

  1. Чийгшүүл

Хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол арьсны чийгшлийг хадгалах явдал юм. Хуурайшсан арьсны уян хатан чанар алдагдсаны улмаас үрчлээтдэг.

Хуурай арьстай эмэгтэйчүүд тос, маск гээд гоо сайхны бусад хэрэглэлүүдийг ч хэрэглэж болно. Ердийн арьс нь тогтсон арчилгаа шаарддаг бол тослог арьсанд гуужуулагч тохиромжгүй байдаг байна. Хамрынхаа үзүүр хэсгийг анхаардагтайгаа адил хамарынхаа нуманд ч бас онцгой анхаарал хандуулж байгаарай!

  1. Нүүрнийхээ хувиралд анхаар

Арьсыг хэт их сунгасан нүүрний хувирал үрчлээс тогтох үр дагаварт хүргэж болзошгүй юм. Хэмжээ хязгаартай байхыг хичээ, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ нь зуршил болно. Сэтгэл санаа тавгүй байх нь онц аюултай! Хэрэв та хөмсөгөө байнга зангидаад байвал дух, хамар дээр чинь гүн үрчлээ тогтож, дараа нь арилгахад маш хэцүү байх болно.

  1. Дасгал хий

Үрчлээ арилгах дасгал нь нүүрний арьс, булчинг эмх цэгцтэй байлгадаг натурал, үр дүнтэй арга юм. Энэ нь арьсыг удаан хугацаанд залуу байлгаж, хэлбэрээ зөв хадгалахад тусалдаг. Үүнийг яаж хийх талаар үзүүлэх гэж байна!

НҮҮРНИЙ ДАСГАЛ

  1. Хөмсөгөө хамарнаас чамархай руугаа чиглүүлэн 1 минут хэртэй удаанаар чимхэж өгөөрэй (ойролцоогоор 10 удаа).
  2. Духан дээрээ хоёр гарынхаа алгыг хөндлөн тавиад (гарын алгыг бүхэлд нь биш хуруунуудаа тавьж болно) духны арьсыг бага зэрэг дээш нь татаж өгөөд 10 тоол. Дараа нь нүдээ аниж байгаад дахин 10 хүртэл тоол. Хамаран дээрээ дарж байгаад, үзүүрийг нь дээд уруулаараа доошлуулаад дахин 10 тоол. Энэ дасгалыг хэсэгхэн амарч байгаад 3 удаа давтан хийгээрэй.

3. Хамрынхаа нуман дээр дунд хуруугаараа дар. Долоовор хуруу дээр нь байх ёстой шүү. Хөмсгөө зангидах гээд үз дээ, гэхдээ хуруунуудаа байрнаас нь хөдөлгөж болохгүй шүү. Үрчлээ гарч ирэхгүй байх ёстой!

Энэхүү 3 багц дасгалыг багцаар нь 10 удаа хийгээрэй.

Энэ гурван багц дасгалыг хийхэд ердөө таван минут л хангалттай, үр дүн нь үнэхээр баталгаатай юм шүү! Энэхүү дасгалыг нүүрний шугамын дагуу хийгддэг хөнгөн массажны хамтаар хийж болно.

Хичээл зүтгэл гарган энэхүү дасгалыг хийгээрэй, үр дүнгүй эмчилгээнээс хамаагүй дээр юм шүү!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *