Насанд хүрэгчид, ахмад настанд зориулсан ой санамж сайжруулах дасгал

Насанд хүрэгчид, ахмад настанд зориулсан ой санамж сайжруулах дасгал

Бид амьдралыг илүү хялбарчилсан өндөр технологийн эрин үед амьдарч байна. Гэхдээ үүнтэй зэрэгцээд янз бүрийн өвчлөл гарч байна, ялангуяа хүний уураг тархитай холбоотойгоор үүссэн өвчлөлийн тоо нэмэгдсээр байна. 60 жилийн дараа маш олон хүний санах ой муудаж, ухаан санаа самуурах магадлалтай гэж үздэг байна. Бид тархи оюунаа ажиллуулахаа больсон, тухайлбал, текстийг бичиж тэмдэглэхээс илүүтэй хэвлээд авчихдаг болсон, аливаа асуудлыг онлайнаар шийдчихдэг болсон, тэр дундаа интернет орчинг улам бүр сонирхох болсонтой холбоотойгоор ийм байдалд хүрч байгааг эрдэмтэд санал нэгтэйгээр анхааруулж байна.

Гэхдээ мэргэжилтнүүд Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлэх батлагдсан арга байгаа тухай зөвлөсөн байдаг. Тэдний зөвлөснөөр өдөр бүр гараараа бичиж, тэмдэглэл хөтлөх хэрэгтэй юм байна. Бид үзэг, дэвтэр байнга биедээ авч явж байхын ач холбогдол юу болох талаар танд зөвлөх гэж байна.

НАСАНД ХҮРЭГЧДЭД ЗОРИУЛСАН САНАХ ОЙН СУРГАЛТ

Бид аливаа мэдээллийг гараар бичиж тэмдэглэх явцдаа нүдний хараанаас илүүтэй тархиныхаа үйл ажиллагааг түлхүү ашигладаг болохыг баталсан байдаг. Бичиж тэмдэглэх үйл ажиллагаа нь бидэнд оюуныхаа хамгийн дээд түвшинг хөгжүүлэх боломжийг олгодог байна. Тэмдэглэл хөтлөхийн ач тус асар их, өдөрт 20 минутыг тэмдэглэлийн дэвтэр, үзэгтэй нөхөрлөж өнгөрүүлж байгаарай.

  1. Сэтгэл хөдлөлөө илэрхийл

Бичиж, тэмдэглэх, тэмдэглэл хөтлөх явцдаа хүн өөрийн сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Тиймээс сэтгэлзүйчид сэтгэлзүйн стресс, бухамдлаа бичгээр бичиж тайлж байхыг зөвлөдөг. Тэмдэглэлийг ажил хэрэгтэйгээ зөв хослуулан зорилго, үйл ажиллагаагаа тэмдэглэн хөтлөх явдал бол хамгийн сайн арга юм. Иймээс та стресс, бухимдлаа бичиж тайлж байгаарай, энэ арга нь тархины хэвийн үйл ажиллагаанд маш чухал юм шүү.

  1. Ой санамж

Гараар юм бичих үед бидний сэтгэл хөдлөлийг хариуцдаг тархины хэсэг асаж, ажиллаж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл гар нь моторын үүрэг гүйцэтгэж тархи оюунд бууж байгаа зүйлсийг үсэг, тэмдэгт байдлаар буулгадаг гэсэн үг. Гар автомат ажиллагаатай мэт л үүргээ гүйцэтгэдэг.

  1. Гарын нарийн ур дүй

Гараараа ямар нэг юм хийх үед, тэр дундаа юм бичих үед тархи нь харилцан үйлчлэлд орж, оюун ухаан нь илүү сайн ажилладаг байна. Хүүхдүүдийн оюуны үйл явц маш хурдтай явагддаг, харин насанд хүрэгчид оюун ухаанаа ямагт дэмжин тэтгэж байх ёстой. Ингэж чадвал Альцгеймерын өвчнөөс маш сайн урьдчилан сэргийлж чадна. Юм оёж, хатгадаг, нэхдэг хүмүүс ой санамж муудах эрсдэлээс хол байдаг тул ингэж оюун ухаанаа тэтгэх боломжгүй хүмүүс тэмдэглэл хөтлөх замаар оюуны дасгал хийж болох юм. Гол нь энэхүү тэмдэглэл хөтөлж, юм бичдэг хүмүүсийн анхаарал төвлөрөл нь сайн, ой санамж нь зохих түвшиндээ хадгалагддаг байна.

  1. Төсөөлөл

Гараараа юм бичиж тэмдэглэхэд дүрслэн бодох сэтгэлгээ, уран мэдрэмж, сэтгэл хөдлөлийг хариуцдаг баруун тархи илүү идэвхтэй хөгждөг. Харин зүүн тархи нь логик сэтгэлгээг хөгжүүлдэг.  Туршилт хийгээд үзэж болно: Та компьютер дээр болон гараараа нэг сэдвээр эссе бичээд үзээрэй. Гараар бичсэн текст нь илүү сэтгэл хөдлөм, бас их тааламжтай бичигдсэн нь танд мэдрэгдэх болно.

  1. Оюуны хөгжил

Яриа болон бичгийн хэл нь тухайн хүний ​ой санамж хэвийн, эрүүл эсэхийг шалгах нэг шалгуур болдог. Эмч нар хүний сэтгэлзүйг оношлож шинжлэхдээ тухайн хүн хэр харагдаж байгаагаар бус түүний яриа болон бичгийн хэл хэвийн эсэхээр нь тодорхойлдог байна. Ой санамжтай холбоотой асуудалуудыг арилгахад хэрэг болох санал асуулгыг ихэвчлэн гараар бөглүүлж авдаг байна.

Энгийн үг хэллэг бичихдээ эхлээд үгээ сайн сонсоод, дуу авиаг нь ялгаж, үсгийн хэлбэр, дүрсийг нь санаж байгаад гарын хөдөлгөөн болгон хөрвүүлэх хэрэгтэй.

  1. Хэл яриа

Бичих үйл явцад зөвхөн гарын хөдөлгөөн оролцдог юм биш. Эрдэмтэд судалгаа хийгээд гар нь мэдрэхүйгээр зогсохгүй аман ярианд ч мөн нөлөөлдөг болохыг тогтоожээ. Хүн хичнээн их бичих тусам бодол, санаа, амнаас гарах үг хэллэг нь зөв болдог.

  1. Бичиг үсэг

Гараар бичиж байхдаа үг, өгүүлбэрийг товчилж болохгүй. Та зөвхөн зөв бичих дүрмийн дагуу бичнэ. Хэрэв та буруу бичсэн бол алдаатай үгийг дараад зөв болгон бичих хэрэгтэй. Нэгдүгээрт, ингэж бичсэнээр бичиг үсгийн тань мэдлэг дээшилнэ, хоёрдугаарт, өмнөх мэдлэг туршлага дээрээ тулгуурлан үг хэллэгээ сайжруулах боломж бүрдэнэ. Дахин хэлэхэд, та тархиа байнга идэвхитэй хөгжүүлж байх хэрэгтэй шүү.

Гараар бичих ямар гайхамшигтай болохыг хүмүүс мартчихсан байдаг. Үсгээ чичрэн байж бичээд үз, бас илүү их сэтгэл хөдлөлтэйгээр уншаад үзээрэй. Өдөрт хэр их бичих хэрэгтэйг хэлэх хэцүү. Ном унших, логик асуудлыг шийдвэрлэхтэй адил хүссэнээрээ хийж болно. Юм бичиж эхлэх гэж байгаа бол эхлээд өдөрт багахан хугацааг зарцуулахад болно, аяндаа бичих хүсэл, төвлөрөлдөө хөтлөгдөөд аажмаар энэ хугацаа нь нэмэгдээд ирнэ. Сэтгэл санааны байдал, ой санамж, логик сэтгэлгээ тань сайжирч байгаа нь танд анзаарагдах болно.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *