Үр дүнтэй жин хасах томъёоллыг нь хүн бүр л мэддэг: ТОГТМОЛ ДАСГАЛ + ЗОХИСТОЙ ХООЛ ТЭЖЭЭЛ = ТӨГС БИЕ ГАЛБИР гээд л. Гэхдээ зарим хүмүүс илүүдэл жингээсээ салах илүү хурдан, хялбар арга хайсаар байдаг.
Зарим хүмүүс хялбар аргаар тураах эм хэрэглэхийг илүүд үздэг бол зарим нь ердөө хэдхэн хоног хоолны дэглэм чанд баримтлахад л өөх тос өнгөрсөн цаг хугацаатай хамт ард үлдэнэ гэдэгт итгэдэг.
Гэсэн хэдий ч, ийм аргууд нь богино хугацаанд л хасагдсан жинд нь байлгадаг бөгөөд хэсэг хугацааны дараа хаясан бүх жиндээ буцаад л хүрчихдэг, заримдаа бүр өмнөхөөсөө ч илүү жинтэй болох тал бий. Үүнээс гадна ходоодоороо өөх тосоо шатаадаг эдгээр “гайхамшигтай” арга нь хүний биед ихээхэн хор нөлөөтэй байдаг.
Нарийхан гуалиг болох томъёо
Хэрэв та илүүдэл жиндээ үүрд баяртай гэж нухацтайхан хэлэхээр шийдсэн бол олон хүнд үр дүнгээ өгч байсан сайн мэдэх томъёололыг баримтлах хэрэгтэй. Бид гэдэс доторх өөх тосноосоо хурдан салахад туслах хэд хэдэн энгийн дасгалуудыг танд зориулж бэлдлээ.
ТУРААХ ДАСГАЛ
1. “Унадаг дугуй”
Нуруугаараа хэвтээд өвдгөө 45 хэмээр нугал, гараа толгойныхоо ард аваад нуруунд нэмэлт ачаалал өгөхгүйн тулд бүх биеэрээ шалан дээр хэвтээрэй. Дараа нь дугуй унаж байгаа мэт хөлөө жийх хөдөлгөөн хийгээрэй. Энэ дасгалыг 3-5 минут хийнэ.
Эргэлттэй мушгирах
Нуруугаараа хэвтээд өвдөгөө нугалаад гараа толгойныхоо ард ав. Биеэ аажим өргөөд жаахан мушгирах байдлаар тохойгоо эсрэг талын өвдгөндөө хүргэ, хоёр талдаа ээлжлэн хийгээрэй.
Өргөж нугалсан хөлөө ээлжлэн өөр рүүгээ хөдөлгө: зүүн тохой – баруун өвдөг, дараа нь эсрэгээр нь хий. Дасгалыг 20 удаа давтаарай.
Хажуугийн мушгиралт
Нуруугаараа хэвтээд өвдөгөө нугал. Хоёр өвдөгөө зүүн тийш болго, ингэхэд нэг хөл шалан дээр байх ёстой. Баруун гараа толгойны ард аваачаад, зүүн гараа алгаар нь нугалж баруун талдаа аваачна. Амьсгалаа гаргаад биеэ мушгин хэвлийн хажуугийн булчинг чангалаад зүүн мөрийг шалнаас 1-2 см-ээр хөндийртөл мөрийг дээш өргөөд ташуу булчинг сунгаж өгөх нь чухал. Хүзүүгээ чангалах юмуу цээжин дээрээ эрүүгээрээ битгий дараарай. Амьсгалаа гаргаад – эхний байрлал руу буцаарай. Дасгалыг тал бүртээ 20 удаа давтаж хийнэ.
Тохойгоороо нугаларах
Дасгалыг тохойгоороо тулан доош харсан хэвтээ чиглэлээс хийнэ. Хэвлийн булчин, өгзөгийг чангалж, газраас хөндийрөн, биеийг шулуун чигээр татна. Дараа нь гарын алгаараа тулаад мөрөө аль болох чангалж, бэлхүүсээ бага зэрэг татаад, цээжээ урагшлуулаарай. Тохойгоо сайн нугалж өгнө. Дасгал хийх үеэр амьсгалаа ажигла, түлхэлт болгонд суналт мэдрэгдэх болно. 20-аас 60 секундэнд хийж дуусгахыг хичээгээрэй.
Бидний хэлсэнчлэн, дан ганц дасгал хөдөлгөөнөөр хичээл зүтгэл гаргаад бие махбоди системтэйгээр сайжрахгүй учир, бие махбодийн үйл ажиллагааг дэмжих, бодисын солилцоог хурдасгахын тулд хоолны дэглэмээ тохируулах нь чухал юм. Жин хаяхын тулд шар будаа, гурвалжин будаа, цагаан будаа гэх мэт үр тарианы агшаамалыг хоолны цэсэндээ нэмж оруулахыг зөвлөж байна. Эдгээр үр тариа нь бие махбоди дахь өөх тосыг гадагшлуулдаг.
Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллосноор өөхөн гэдэс хэдхэн долоо хоногийн дараа татагдаж алга болох болно. Хичээгээрэй.
Танд амжилт хүсье.
Орчуулсан Х.Гэгээн
Эх сурвалж: https://takprosto.cc/