МАРГАНЦЫГ зөв тунгаар хэрэглэвэл хомхой, амны хөндийн үрэвсэл, хөлийн шивэрт тустай

Хомхой, амны хөндийн үрэвсэл, хөлийн хөлрөлт, шиврийг арилгахаас гадна өвдөлт намдаах үйлчилгээтэй …

Калийн перманганат буюу марганцын уусмалыг бид өдөр тутмын амьдралдаа хэрэглэсээр ирсэн. Эмээ нар энэхүү хүрэн ягаан өнгийн зүйлийг үргэлж хадгалдаг байсанд гайхах зүйлгүй юм …

Үнэндээ марганцыг бид аль бага наснаасаа л мэддэг байсан, гэвч одоо бараг мартагджээ. Дашрамд хэлэхэд, марганц бол хэрэггүй зүйл биш юм, учир нь үүнийг өдөр тутмын амьдралдаа зөв хэрэглэж чадвал маш их хэрэгтэй зүйл юм шүү.

МАРГАНЦЫН УУСМАЛ

Эмчилгээний үр нөлөө бүхий марганцын уусмал нь химийн урвал дээр суурилсан хүчтэй исэлдүүлэх, халдваргүйжүүлэх, нянгийн эсрэг үйлчлэл үзүүлдэг.

Марганцыг уламжлалт болон уламжлалт бус анагаах ухаанд, гоо сайханд, мөн цэцэрлэгжүүлэлтэд ашигладаг … Аялагчид ундны ус болоод шарх шалбархайгаа ариутгахын тулд нунтаг марганц авч явдаг байна.

Арьсны гэмтэл (шарх, холголт, зүсэлт, үрэвсэл) -ыг шавшиж, эмчлэхдээ марганцын уусмалаа зөв бэлтгэх нь чухал. Ингэхийн тулд ойролцоогоор 10 ширхэг талстыг 1 литр усанд бүрэн уусгана. Бас  уусмалын өнгөнийг харж байж хэр зэрэг найруулахаа тохируулна. Үндсэндээ өнгө нь бага зэрэг ягаан байх ёстой.

Уусмал илүү хүчтэй болвол арьс, салст бүрхэвчийг түлж болзошгүйг санаарай. Шингэн дотор ганц ч уусаагүй талст үлдээхгүй байх нь маш чухал юм.

МАНГАНЦЫН ХЭРЭГЛЭЭ

  1. Үрэлт, зулгаралт үүсэхэд, шавьжинд хазуулахад, арьс үрэвсэхэд (салхин цэцэг, батга), мөн даралт ихсэх анхны шинж тэмдгүүд илрэхэд арьсаа марганцын цайвар ягаан уусмалд дүрсэн хөвөн арчдасаар арчвал маш үр дүнтэй.
  2. Хомхой долоосон болон амны хөндий үрэвссэнг аль болох хурдан эмчлэе гэвэл тухайн хэсгийг бага зэрэг өнгө орсон марганцын уусмалаар шавшиж, зайлж өгөөрэй.
  3. Марганц нь их хэмжээний шархыг эмчлэж чадахгүй, харин шархны зах, ирмэг хэсгийг нь ариутгаж болно.
  4. Хөл хэт их хөлөрч, шивэртэхэд марганцын цайвар ягаан өнгийн уусмалаар угаалга хийгээд дараа нь тусгай тос, тосон түрхлэг (жишээ нь Теймуровын түрхлэг) түрхээрэй. Марганцтай ус нь хөлийн эвэршилтэнд ч мөн маш сайн.
  5. Гэдэсний эмгэг, суулгалт, хордлогын сэжигтэй тохиолдолд марганцын маш сул ягаан уусмал (200 мл ус тутамд 2 ширхэг талст) дотуур хэрэглэнэ. Энэ уусмал нь гэдэс цэвэрлэхээс гадна хорт бодисыг хурдан устгадаг. Энгийн үед дотуур хэрэглэхийг хориглоно.
  6. Марганц нь цэцэрлэгжүүлэлтэд зайлшгүй хэрэгцээтэй зүйл юм. Хөдөө аж ахуйн хортон шавьж, ургамлын өвчинтэй тэмцэхэд маш үр дүнтэй эд юм. Ургамлын үрийг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 0.5% -ийн марганцын уусмалд (100 мл ус тутамд 0.5 г калийн перманганат) дэвтээдэг. Мөн нялх, залуу ургамлыг эмгэг төрүүлэгчдээс хамгаалах зорилгоор хөрс шороог нь марганцын уусмалаар ариутгадаг.

  1. Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, өргөст хэмх, улаан лооль зэрэгт ургасан хөгцийг маш сул . уусмалаар (10 л ус тутамд 1.5 гр) эмчилдэг.
  2. Марганцын уусмалаар зөөлөн буйдан, хивсэнцэрт тогтсон муурны үнэрийг арилгаж, ариутгаж болно. Үнэрийг баталгаатай саармагжуулах хэдий ч толбо үлдээх эрсдэлтэй (нүдэнд үл тусах газар байгаа эсэхийг шалгах нь зүйтэй).

Эмзэг, харшламтгай хүнд марганц хэрэглэх эсрэг заалттай. Үүнийг хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөх нь зүйтэй.

Анхаарах зүйл! Калийн перманганат буюу марганцыг идэвхжүүлсэн нүүрс болон бусад амархан исэлддэг бодисуудтай хамт хэрэглэж болохгүй. Энэхүү жижиг шилтэй нунтаг марганцыг хүүхдээс хол байлгахаас гадна амархан исэлддэг бэлдмэлүүдээс ч гэсэн хол байлгах хэрэгтэй, энэ нь марганцын талсттай контакт үүсгэж гал гаргаж ч болно.

Бид энэхүү чухал бодисыг та бүхэнд таниулж, зөв хэрэглүүлж сургахыг зорьсон. Хамгийн гол нь марганцыг хэрэглэхдээ бүх дүрмийг дагаж мөрдөж чадвал та үргэлж аюулгүй байх төдийгүй, ашиг тусыг нь хүртэж чадна.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *