Коллагены нийлэгжилтийг өдөөж хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүд

Коллагены боловсруулалтыг өдөөж хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлэн гоо үзэсгэлэн, залуу насыг тань хамгаалж байдаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Гоо үзэсгэлэнтэй, залуу сайхан байдлаа хадгалахын тулд бид ихэвчлэн тос, лосьон, тоник, скраб гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг. Мэдээж, энэ бүхэн хэрэг болж байгаа хэдий ч нас ахих тусам коллаген маань багассаар арьс хуурайшиж эхэлдэг. Тэгвэл та энэхүү зөв хооллох мэдлэгийг олж авсанаар коллагенаа нөхөж чаддаг болно.

Бид бие махбодын коллаген ялгаруулалтыг өдөөж хөгшрөлт

а ногоон өнгийн хүнсний ногоонууд, жимс, жимсгэнэ (тоор, гадил, хасарваань, нэрс, интоор), самар зэрэг орно. Эдгээр нь таны өдөр тутмын хоол хүнсний ихэнх хувийг эзэлж байх ёстой – ойролцоогоор 70%-ийг.

Үлдэж байгаа 30% (хүчиллэг орчин) –ийн тухайд таны арьсанд тустай тахиа, үхрийн мах, загас давамгайлж байвал сайн. Гэхдээ дан ганц шүлтлэг хоол, хүнс хэрэглээд байж бас болохгүй – таны биед муугаар нөлөөлж болзошгүй гэдийг санаарай.

Коллагены синтезжилтийг хурдасгахад оролцдог хоол хүнс, үүнд: Хулууны үр, гурвалжин будаа, овъёос, тахианы махны хальс, гахайн махан желатин, соёолуулсан буудай, шар буурцгаар хийсэн бүтээгдэхүүнүүд болон өндөг ордог байна. Өдөрт идэх хоол хүнсээ дараах байдлаар хуваарьт оруулан хэрэглэж болно.

ӨДРИЙН ЦЭС, БАРАГЦААГААР

  1. Өглөөний цай

Уураар жигнэж болгосон омлет, жимс.

  1. Үдийн хоол

Хулуу, хаштай ногооны шөл.

  1. Оройн хоол

Хүнсний ногоогоор хачирласан жигнэсэн загас.

Зуушны хувьд, коллагены нийлэгжилтийг сайжруулдаг хүнс идэж болно. Коллагены нийлэгжилтийг дэмждэг шүлтлэг хүнс нь арьсны өнгө үзэмжийг сайжруулахаас гадна хэд хэдэн таатай нөлөөг үзүүлдэг: тухайлбал, анхаарал төвлөрөл нэмэгдэнэ, нойр хэвийн болно, үс илүү сайхан гялалзана. Ийм хоолны дэглэмийг хэдэн жилийн турш баримталж ирсэн бүсгүйчүүдийн үр дүн үүнийг батлан харуулж байна.

Танд мөнхийн гоо үзэсгэлэн, залуу сайхан төрх, эрүүл энхийг хүсье! Найз нартайгаа энэхүү дэглэмийг хуваалцаарай.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *