Газрын самрын тосыг ЗАЙЛШГҮЙ хэрэглэх ёстой 9 ШАЛТГААН

Жингээ хаях, хөхний  хорт хавдараас сэргийлэх, нойргүйдлийг бууруулах гэх мэт зүйлд ашигтай бөгөөд хүний биед олон эрэг өөрчлөлт үзүүлдэг байгалийн эрдэнэс бол газрын самрын тос юм. Газрын самрын тос нь бүхэлдээ ашигтай витамин, эрдэс бодис, эрүүл өөх тос бас таны биеийн дуралдаг элемэнтүүдийг агуулдаг. Таны хийх зүйл бол ердөө л бага зэргийн таашаал авах бөгөөд та үр дүнг нь удахгүй харах болно.

1. Хөхний хорт хавдарын эрсдлийг бууруулдаг.

Газрын самар нь байгалийн уураг өөх тос агуулдаг нь хөхний хорт хавдарын эрсдэлийг бууруулахад нэлээд ач холбогдолтой байдаг. Үүнийг АНУ-ын эрүүл мэндийн хүрээлэнгийн “Хөхний хорт хавдар судлалын судалгааны  сан”-гийн гаргасан судалгаагаар баталсан. Өдөр бүр энэ бүтээгдэхүүнийг идэх нь таны биед, тэр тусмаа хөхөнд эерэг нөлөө үзүүлдэг.  Тиймээс та харшилтай биш бол үүнийг хоолныхоо цэсэнд нэмж оруулаарай.

2. Жин хаялтыг дэмждэг

Газрын самрыг хэтэрхий тослог гэж үзэн маш олон хоолны дэглэм барих зөвлөгөөнүүдээс шударга бусаар хассан байдаг. Гэвч газрын самар нь уураг, ислэг, илчлэгийн маш сайн эх үүсвэр юм. Мөн цусан дахь сахрын хэмжээг өөрчлөхгүйгээр хүний биед хэрэгтэй элемэнтээр хангана. Долоо хоногт 2 удаа 2 халбагыг хэрэглэснээр жин буурахад  тусална.

3. Стрессийг бууруулна

Стрессийн даавар кортизолын түвшинг хэвийн болгоход тусладаг бета-ситостерол хэмээх ургамлын стерол агуулдаг. Газрын тосонд эрүүл өөх тос, антиоксидант, төмөр, магни, кальци, С витамин нь таны биед эдгээр элементийн дутагдлыг нөхөхөд тусалдаг бөгөөд энэ нь танд илүү сайн мэдрэмж төрүүлэх болно. Мөн дуртай зууштайгаа нийлээд таны сэтгэл санаанд сайнаар нөлөөлнө.

4.Тархины үйл ажиллагаа болон ой тогтоолтыг дэмждэг

Газрын самранд агуулагддаг Е витамин, цайр, магни, ниацин нь тархины үйл ажиллагааг дэмждэг. Е витамин нь ой тогтоолтыг сайжруулах чадвартай, ялангуяа өндөр настнуудад маш хэрэгтэй ажээ. Альцгеймер буюу мартах \зөнөх\ өвчнийг эмчлэхэд тусалдаг болохыг тогтоожээ. Тиймээс та газрын самрын тосыг  хайртай өвөө, эмээ нартаа  авч өгөөрэй!

5. Дасгал хөдөлгөөн хийсний дараа булчинг сэргэхэд тусалдаг

Газрын самар нь дасгал хийхийн өмнөх болон дараах үеийн гайхалтай хоол юм. Түүнд агуулагдах өөх тос, нүүрс ус нь дасгал хийж буй үед хангалттай эрчим хүчээр хангах болно. Энэ нь булчинг нөхөн төлжихөд чухал үүрэг гүйцэтгэдэг калигаар баялаг юм. Түүнээс гадна булчин болон хөлний хавдар үүсэхээс сэргийлж чаддаг тул та дасгал хийхдээ таатай байх болно.

6. Цусны даралтыг тогтворжуулна

Калигийн нэгэн гайхалтай дувуу тал бол таны цусны даралтыг бага байлгадаг байна. Гэхдээ та давсны агууламжгүй самрын тосыг сонгох хэрэгтэй.

7. Чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулдаг

Газрын самрын бас нэг гайхалтай давуу тал нь чихрийн шижин өвчнөөр өвдөх магадлалыг бууруулдаг байна. Газрын самар нь маш их хэмжээний өөх тос агуулдаг боловч энэ нь ханаагүй өөх тос байдаг бөгөөд энэ нь таны эрүүл мэндэд хор нөлөөгүй. Газрын самар нь глюкоз ба инсулины тогтвортой байдлыг сайжруулах чадвартай. Харвардын их сургуулийн хийсэн судалгаагаар тэд гайхалтай үр дүнг олж тогтоосон байна. Газрын самар цөцгийн тос байнга хэрэглэдэг эмэгтэйчүүд болон үүнийг хэзээ ч идэж үзээгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад чихрийн шижингийн өвчлөл 21 хувиар бага байсан.

8. Сайн унтаж амрахад тусалдаг

Триптофан гэх газрын самран дахь амин хүчил нь нойрны даавар, мелатонин ба аз жаргалын гармон болох серотониныг нэмэгдүүлдэг. Энэ нь таныг тайвшруулж, бие махбодийн үйл явцыг удаашруулж, шөнө сайн унтах болно. Та их хэмжээгээр идэх шаардлагагүй бөгөөд ердөө хоёрхон халбага байхад л хангалттай.

9. Жирэмсэн эмэгтэйчүүдэд сайн

Жирэмсэн үед газрын самар идэх нь урагт эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь ургийн тэсвэр тэвчээрийг дэмжиж, хэвлийдээ байхад нь самрын харшилтай болохоос сэргийлэх боломж олгодог. Түүнчлэн самарт агуулагдах ашигтай элементүүд  нь эхчүүдийн эрүүл мэндэд тустай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *