Таны хувцсыг өнгөлөг, шинэ болгоход туслах 13 чухал зөвлөгөө

Угаалга хийх нь хамгийн уйтгартай гэрийн ажлын нэг байж болох хэдий ч  үүнийг хийхгүй байхын аргагүй юм. Инженерүүд гэр ахуйн шинэ төхөөрөмжийг үргэлж зохион бүтээж байгаа бөгөөд алсаас хянах боломжтой угаалгын машин байдаг болсон боловч энэ үйл явц нь бас тийм ч төгс биш байсаар байна. Энэ удаа бид угаалга хийж байхдаа ангилах, угаах, хатаахад зарцуулах цагийг ихээхэн багасгах зарим нэг аргыг хуваалцах болно.

Бид угаалгын ажлыг хурдан бөгөөд энгийн байдлаар хийх зөвлөмжүүдийн жагсаалтыг бэлтгэлээ.

1. Ам зайлагчаар угаалгын машинаа цэвэрлэх

Угаалгын машиныг шаардлагатай түвшинд ажиллуулахын тулд тогтмол халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай. Худалдан авах боломжтой тусгай угаалгын нунтаг байдаг ч та энгийн ам зайлагч ашиглаж болно. Ингэхдээ хагас стаканыг угаалгын машиныхаа цэвэрлэх шаардлагатай хэсэгт асгаад дараа нь ажиллуулахад болно. Ингэснээр мөөгөнцөр, хөгц, хортой бактери устах болно.

2. Оймсоо угаахдаа тус тусад нь зориулж уут ашиглах

Маш олон хүмүүс оймсоо угаачаад дараа нь өрөөсөн оймсныхоо эрэлд гардаг шүү дээ. Эрдэмтэд Саймон Мур, Жефф, Эллис нар ч гэсэн энэ нууцыг тайлбарласан томъёог боловсруулсан байдаг. Гэхдээ туршлагатай гэрийн эзэгтэй нар гэр бүлийн гишүүн бүрт жижиг хэсгүүдийг угааж цэвэрлэх үед зориулсан тусгай уут худалдаж авахыг зөвлсөн байна. Энэ тохиолдолд алдагдсан хувцаснуудын асуудлыг ямар ч бэрхшээлгүйгээр шийдэх болно.

3. Аспиринаа хувцсаа цайруулахын тулд угаалгын машиндаа хийгээрэй.

Зарим хүмүүс хэт их хөлөрч хувцасаа шарлуулж толбо болгочихдог учир аль болох цагаан хувцас өмсөхөөс зайлс хийдэг. Хэрэв та  цагаан цамцаа өнгө алдуулахаас эмээж байгаа бол танд  нэгэн хэрэгтэй мэдээлэл дуулгая. Угаалгын машинд хэд хэдэн аспирин хийх нь салицилийн хүчилтэй тул цагаан өнгийг цайруулж өгдөг. Тиймээс дуртай цагаан цамцаа өмсөн шар толбонд баяртай  гэж хэлээрэй.

4. Хувцасаа хэт удаан хатаахгүй байх

Удаан хугацаагаар хатаасан даавуун хувцас халуун тэсвэртэй болдог тул индүүдэхэд хэцүү болдог. Зарим тохиолдолд уурын индүү хүртэл тусалж чадахгүй байж болно. Хувцас чийгтэй байвал индүүдэхэд их хялбар байдаг. Хэрэв та хувцасаа хэт удаан хатаасан бол бага зэрэг ус цацаж өгөхөд л болно.

5. Хүүхдийн шампунь ашиглан агшсан хувцасаа сэргээх

Энэ ер бусын сонсогдож байгаа байх л даа. Гэхдээ хүүхдийн шампунь болон ангижруулагч нь агшсан хувцсыг буцаагаад хэвийн хэмжээнд нь аваачиж чадна. Бүлээн устай саванд бага зэрэг ангижруулагч хийгээд хувцасаа 10-15 минутын турш дэвтээх хэрэгтэй. Үүний дараа хувцасаа хэвтээгээр байрлуулан хатаахад л болно. Ангижруулагч нь эслэгийг намдаан, анхны хэмжээгээр нь буцааж өгнө.

6. Цагаан хувцас угааж байхдаа бэхжүүлэгч хэрэглэхгүй байх

Туршлагатай гэрийн эзэгтэй нар цагаан хувцас угаахдаа бэхжүүлэгч ашиглахгүй байхыг зөвлөдөг.  Учир нь цагаан хувцас цайрдаггүй байна. Хэрэв та хувцасаа гайхалтай цагаан өнгөтэй  болгох гэж байгаа бол та тусгай зориултын угаалгын бодис болон бэхжүүлэгчийг ашиглах хэрэгтэй.

7. Хувцасаа өнгөөр нь ангилах хэрэггүй

Хувцасаа өнгөөр нь биш даавууны нягтаршилаар ангилах хэрэгтэй. Хүнд даавуу нь хөнгөнөөсөө илүү их ус шингээж авдаг байна. Энэ угаалгын нунтаг хувцасыг дутуу угаах бас холин угаах үед нимгэн даавуун хувцас гэмтэх шалтгаан болдог байна. Тиймээс та дараах 2 зөвлөмжийг дагах хэрэгтэй.

  1. Цагаан хувцасаа тусад нь угаах
  2. +30 хэмээс хэтрүүлж болохгүй учир нь хувцас өнгөө алдан гандах болно.

8. Тугалган цаасан бөмбөг угаалгын машинд хийх

Хувцасныхаа статик цахилгааныг арилгахын тулд угаалгын машиндаа хэдэн тугалган бөмбөг хийхэд л болно. Тэд статик цэнэгийг шингээх болно.

9. Нүүрний будгийн толбыг арилгахын тулд сахлын тос хэрэглэх

Заримдаа суурь будалт, зарим төрлийн уруулын будаг нь таны хувцсан дээр тогтон үлдэх үед энэ нүүр будалтын толбо нь арилгах боломжгүй байдаг. Гэхдээ энийг арилгахын тулд та ердийн сахлын тос түрхэж, ердийнхөөрөө угаахад л болно.

10. Малгайгаа аяга таваг угаагчинд угаах

Ингэснээр таны малгай хэлбэрээ алдахгүй байх болно. Тиймээс угаалгын машинд битий угаагаарай. Зүгээр л аяга таваг угаагчийн дээд тавиур дээр байрлуулж дараа нь ажиллуулахад л болно.

11. Хүйтэн усаар бохирдсон оймсоо угаах

Ихэнх бохирдол (жишээ нь хөлс гэх мэт) уураг агуулсан байдаг тул та оймсоо халуун усанд угааж болохгүй. Хэрэв та ийм бохирдсон оймсоо маш халуун температурт угаавал энэ нь оймсондоо үлдэх болно. Тийм учраас бусад хүмүүс юу гэж бодохыг тоолгүй оймсоо хүйтэн усаар угаахад л болно.

12. Үс хатаагчаар гүн толбыг арилгах

Өвс, хөрс, жүүс зэрэг уураггүй хуучин толбыг арилгахын тулд та тэдгээрийг үс хатаагчаар халааж, толботой хэсэг дээр нь бага зэрэг угаалгын нунтаг түрхэх хэрэгтэй. Үүний дараа та хувцасаа угаалгын машинд хийж болно. Толбыг халаах нь угаалгын нунтгийг илүү үр дүнтэй ашиглахад тусална.

13. Хуурай алчуур ашиглан илүү хурдан хатаах

Угаасан хувцасны эгнээ хооронд хуурай алчуур өлгөөд байвал илүү хурдан хатдаг.

Эх сурвалж: brightside, news.gegee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *