Бамбай булчирхайн болон бэлэг эрхтний үйл ажиллагааг сайжруулах 5 ДАСГАЛ

Бамбай булчирхан хорт хавдрын талаар хүн бүр сайн мэддэггүй. Бамбай булчирхай нь цагаан мөгөөрсөн хоолойн ойролцоо төвөнхийн суурин хэсэгт байрладаг эрвээхэй хэлбэртэй баруун, зүүн хос дэлбэнтэй булчирхай юм. Бамбайн булчирхайнаас ялгарах дааврууд нь зүрхний хэмнэл, цусны даралт, цусан дахь кальцийн түвшинг хэвийн байлгах үүрэгтэйгээс гадна хүний бие махбодод орж ирсэн хоол тэжээлийн зүйлийг энерги болон хувирах явцад оролцдог чухал эрхтэн.

АНУ-ын эрүүл мэндийн судалгааны байгууллагын үзсэнээр дөрвөн төрлийн хавдар байдаг бөгөөд гол төлөв 25-65 насны эмэгтэйчүүд, тэр дундаа ази гаралтай бүсгүйчүүдийн дунд элбэг тохиолддог өвчин гэнэ.

Эмийн эмчилгээнээс гадна эмч асана йогоор хичээллэх нь үр дүнтэй юм. Та ч гэсэн эдгээр таван дасгалыг хийж хэвшээрэй.

Бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмжих дасгал

1. Матсиасана

Йогийн энэ байрлал зөвхөн бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй дотоод шүүрлийн бүхий л булчирхайн үйл ажиллагааг дэмжинэ.

Эхний байрлал: Дасгалыг гүйцэтгэхэд нуруугаараа дээш харан хэвтэнэ.

  • Хөлөө өвдгөөр нь нугалаад хөлийн улыг шаланд наана, гараа өгзгөн доогуур хийнэ.
  • Амьсгалаа аваад далаа нийлүүлж биеийн дээд хэсгийг өргөнө.
  • Дараагийн алхам – толгойгоо арагш гэдийлгэнэ.
  • Энэ байрлалд 15-30 секунд байна.

2. Уштрасана

Асанагийн энэхүү байрлал нь бамбай болон бэлэг эрхтний булчирхайн үйл ажиллагааг сайжруулна.

  • Мөн нурууны мурийлт, шээсний замын өвчлөлийн үед нэн хэрэгтэй байрлал юм.
  • Дасгалыг зөв гүйцэтгэсэн тохиолдолд үр дүнгээ өгнө.
  • Өвдгөөрөө суугаад мөрний хэмжээтэй зай авна, хөлийн өлмийгөө шаланд тулна. Арагш гэдийгээд гарын алгаараа хөлнөөсөө барина, толгой арагш.
  • Энэ байрлалд 30 секунд байрлаж жигд амьсгалах ёстой.

3. Бхуджангасана

Могойн байрлал гэх энэ дасгал гормоны системд маш үр дүнтэй. Түрүү булчирхай болон бэлэг эрхтний үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлнэ.

  • Бхуджангасана байрлал нь хүний дотоод галыг дүрэлзүүлдэг гэж эртний ном сударт дурдсан байдаг ажээ.
  • Энэ асанаг гүйцэтгэхийн тулд доош харан хэвтэнэ.
  • Алгаа мөрний доор байрлуулж их биеэ өргөнө.
  • Толгойгоо арагш гэдийлгээд энэ байрлалд амьсгалын хэдэн тойргийг гүйцэтгэнэ.

4. Сарвангасана

Амьсгалын замын өвчлөлтэй хүмүүст нэн хэрэгтэй дасгал. Мөн дотоод эрхтэнд ч эерэг нөлөө үзүүлж байгааг тогтоожээ.

  • Сонгодог дасгалыг хийхийн тулд нуруугаараа дээш харан хэвтээд хөлөө гэдэс рүүгээ шахна.
  • Дараа нь хөлөө дээш өргөн гараараа тулна, хөл, өсгий шулуун байрлалд.
  • Асанагийн үргэлжлэх хугацаа – 5 минут.

5. Халасана

Мэдрэлийн системийг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Дотоод эрхтэнд ч багагүй нөлөө үзүүлдэг нь батлагдсан.

  • Дасгалыг зөв хийхийн тулд дээш харан хэвтээд гараа толгой дээрээ шулуун байрлуулна.
  • Амьсгалаа гаргаад гарын оролцоогүйгээр өвдгөө дээш өргөн цээжиндээ авчирна.
  • Харин хөлийн өлмийг толгойгоо давуулан тавина.
  • Энэ байрлалд 1 минут орчим тайван хэвтэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait