Хамгийн аюултай антибиотикуудыг нэрлэжээ

Хамгийн аюултай антибиотикуудыг нэрлэжээ! Болгоомжлохтун! …

Эми Мозер хэмээх нэгэн охин антибиотик эмчилгээ хийлгэснээс үүдэн өөрт нь тулгарсан сөрөг үр нөлөөний талаар хуваалцжээ. 2010 онд тэрээр бөөр, шээсний замын халдвар гэдэг өвчин тусч, яаралтай эмчид хандсан байна. Охины энэ өвчин түүний өдөр бүр ууж байсан ципрофлоксацин хэмээх антибиотикноос болсон болохыг эмч тогтоосон байна.

Энэ эмийн эмчилгээг хийлгэсний дараа тэр охинд гэнэтийн зүйл тохиолджээ: түүний шөрмөс, холбоос эдүүд маш олон тасарч, нуруу нугас нь гэмтэж, үе мөч нь үрэвссэн байна. Төсөөлөхөд ч аймшигтай, сүүлийн 7 жилийн хугацаанд Эми 20 удаа мэс засал хийлгэжээ!

АНТИБИОТИКИЙН ХОР НӨЛӨӨ

Офсохацин, ципрофлоксацин, левофлоксацин зэрэг антибиотикуудыг бидний биед нөхөн сэргэшгүй хор учруулдаг байж болзошгүй гэж үзжээ. Эдгээр антибиотикууд нь бие махбодид үүссэн аливаа гэмтэлийг засах үндсэн үүрэгтэй оролцдог митохондрийн ДНХ эсүүдийг устгачихдаг байна.

Антибиотик эмчилгээний сөрөг нөлөө нь дан ганц эмэнд хэт мэдрэг хүмүүст муу нөлөө үзүүлдэг юм биш, бүх хүнд сөрөг нөлөө үзүүлдэг! Гол нь хүн бүрт илрэх шинж тэмдэг нь цаг хугацааны хувьд өөр өөр байхаас гадна ямар байдлаар илэрч байгаагаараа ялгардаг байна. Эмигийн хувьд эрүүл мэндийн асуудалууд нь антибиотик эмчилгээний дөрөв дэхь курс эмчилгээг хийлгэсний дараагаар илэрч эхэлсэн байна.

Сүүлийн 7 жилийн хугацаанд охин ортопедист, ревматологич болон физик эмчилгээний эмч нараар эмчилгээ хийлгүүлж эмчлүүлсэн байна. Одоо тэрээр нөхөн сэргээх эмчилгээнд явж байгаа юм байна. Харамсалтай нь тэр эрүүл мэндээ бүрэн сэргээж чадахгүй ч, бууж өгөөгүй, бүх зүйл нь сайхан болно гэж найдсаар л байна.

Энэхүү түүхээс таныг антибиотик ямар аюултай үр дагавартай болохыг мэдэж авсан байхаа гэж итгэж байна. Антибиотикийг дур мэдэн, хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сануулж байна.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait