Гастрит буюу ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл, цээж хорсолтыг ул мөргүй арилгадаг онцгой үр дүнтэй эмчилгээний арга! Та цочир өвдөлтийг мартах болно.
Гастрит бол ходоодны салст бүрхүүлийг үрэвсүүлж, хүчтэй өвдөлт өгдөг маш аюултай өвчин юм. Энэ өвчнөөр өвдөж үзсэн хүн л энэ өвчин ямар аюултайг мэднэ. Үүнээс болж хоол тэжээлийн дутагдалд орно, дархлаа буурна… Ходоодны салст бүрхэвч үрэвсэхэд нөлөөлдөг олон хүчин зүйлс бий: тухайлбал, химийн бодис, халдвар, халуун хүйтний тэнцвэр алдагдах гэх мэт.
Шалтгаан нь маш олон янз байж болно. Бид гастрит үүсдэг шалтгаан болоод үүнийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх талаар өгүүлэх гэж байна. Гэхдээ ямар ч эмчилгээг хийхийн өмнө эхлээд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй шүү.
ГАСТРИТИЙГ ЭМЧЛЭХ ҮР ДҮНТЭЙ ЭМЧИЛГЭЭ
Гастритийг эмчлэх талаар ярихаасаа өмнө эхлээд түүний үүссэн шалтгааныг нь авч үзэх хэрэгтэй. Харамсалтай нь, өнөө үед сэтгэл хөдлөл ихтэй, маш их стресстэж бухимддаг хүмүүс энэ өвчинд нэрвэгдэж байна.
ГАСТРИТ ҮҮСДЭГ ШАЛТГААНУУД
- Хеликобактери пилори. Хеликобактерийг үүсгэдэг бичил биет нь дотор эрхтний салст бүрхэвчийг гэмтээдэг олон тооны хорт бодис үүсгэдэг шимэгч хорхой юм. Эдгээрийн үүсгэдэг гэмтэл нь ходоодны салст бүрхүүлийг үрэвсүүлж, шархлуулан, улмаар хавдар үүсэхэд ч хүргэдэг.
- Хоол тэжээлийн зохисгүй байдал: Эрүүл бус буюу химийн нэмэлт бодис агуулсан хоол хүнс, хэт халуун ногоотой, халуун чанарын, утсан мах, лаазалсан хүнс, даршилсан ногоо их хэрэглэх; уураг, төмөр, витамин тэжээлийн дутагдалд орох;
- Стресс бухимдал
- Архи, тамхины хэрэглээ
- Зарим антибиотик
- Ходоодны өнгөр (аутоиммун гастрит), дотор тал өвчилснөөс болж дархлаа сулрах.
Гастрит нь хурц ба архаг явцтай байж болно. Эмгэг төрүүлэгч микробууд үүссэн чанар муутай хоол идсэнээс болж ходоодонд хеликобактер пилори юмуу бусад бактерийн халдвар орж тархсанаар өвчлөл үүсдэг.
Цочмог гастрит нь салст бүрхэвчийг удаан хугацаагаар өвчлүүлж цочироосноос, үрэвсэл олон дахиснаас, эмчилгээ муу хийгдсэнээс болж архаг хэлбэрт шилжиж болно.
Цочмог гастритын шинж тэмдэг нь хоол идэхийн өмнө юмуу дөнгөж идмэгц ходоод өвдөх, аманд таагүй амт мэдрэгдэх, цээж хорсох, өтгөн хатах зэргээр илэрдэг. Харин архаг гастрит нь хоол идсэний дараа дотор муухайрч бөөлжис цутгах, хөлрөх, толгой эргэх, суулгах, гэдэс базлах шинж тэмдэгээр илэрдэг байна.
Гастрит өвчний үед хоолны дэглэм ягштал барих, дунд зэргийн хэмжээгээр өдөрт 5-6 удаа хооллох хэрэгтэй, хэтрүүлэн ихээр идэхгүй байх, явуут дундаа хооллохгүй байх, яарч хурдан хооллохгүй байх хэрэгтэй. Хуурай хоол идэж болохгүй. Гастриттай үед хоолны дэглэм барих явдал маш чухал юм шүү.
Гастриттай тэмцэхэд лууван, төмс, байцааны шүүс сайн. Түүнчлэн уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд маалингын тос хэрэглэхийг зөвлөдөг байна. Гэхдээ бид ходоодны салстад эерэг нөлөө үзүүлдэг, өвчнийг эмчлэхэд тустай нэгэн эмчилгээг танд зөвлөх гэж байна.
ОРЦ НАЙРЛАГА:
- 2 ширхэг дунд зэргийн лууван
- 1 ширхэг төмс
- Чимх нунтаг цагаан гаа
БЭЛТГЭХ, ХЭРЭГЛЭХ
- Энэ ногоонуудаа чанаад нухаш маягтай болтол нь блендэрдэж хэрэглэнэ.
Энэхүү эмчилгээний коктейлийг өдөр бүр шинээр хийж өглөөний цайныхаа дараа шууд ууж хэрэглэнэ. 3-4 долоо хоногийн дараа танд эерэг үр дүн анзаарагдаж, өвчин аажим аажмаар намжин арилах болно.
Энэхүү эмчилгээ нь ходоодны хүчиллэгийн хэмжээг хэвийн болгож, салст бүрхэвчийн цочролийг арилгадаг. Танд эрүүл энхийг хүсье!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто