Сүүн вакс! Цасан цагаан, толигор арьсны нууц

Сүүн вакс! Цасан цагаан, толигор арьсны нууц

Бид энэ удаа илүүдэл үснээсээ салахийн хажуугаар арьсаа булбарай зөөлөн, цасан цагаан болгоход тань туслах сүүн вакс хэрхэн хийдэг талаар танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү сүүн вакст байгалийн гаралтай энгийн олдоцтой орцууд ордог юм.

СҮҮН ВАКС ХЭРХЭН ХИЙХ

ОРЦ:

  • 2 х/х нунтаг желатин
  • 2 х/х сүү
  • 1 х/х өргөст хэмхийн шүүс
  • 1/2 ц/х хүнсний сода

БЭЛТГЭХ:

  1. Зууханд халаахад тохиромжтой саванд бүх орц найрлагуудыг хольж хийгээд богино долгионы зууханд 10 секунд халаана.
  2. Багс юмуу сойзоор арьсан дээрээ түрхээд хаттал нь байлгана.
  3. Ваксаа хатсаны дараа зөөлөн хуулж авна.
  4. Үсний ургалтыг багасгаж, арьсны өнгийг гэрэлтүүлэх зорилгоор энэхүү процедурыг сард 3 удаа хийж болно.

Энэхүү ваксийг биеийн аль ч хэсэгт хэрэглэхэд аюулгүй. Гар, хөл гээд цайруулж, зөөлөн болгохыг хүссэн, илүүдэл үсээ арилгахыг хүсэн газрууддаа түрхээд хэрэглэж болно.

Байгалийн гаралтай цайруулагчийн үүрэг гүйцэтгэж гайхалтай үйлчилгээ үзүүлдэг, биеийн хүсээгүй үснээсээ амархан салахад туслах бас нэгэн онцгой жорыг танд санал болгож байна. Нэмж хэлэхэд энэхүү жор нь арьсыг төгс цэвэрлэхээс гадна толигор, тааламжтай бас эрүүл харагдуулдаг.

ЛЕМОН – САХАРТАЙ ВАКС

ОРЦ:

  • 2 ц/х нимбэгний шүүс
  • 2 х/х элсэн чихэр
  • 4 х/х ус

БЭЛТГЭХ:

  1. Жижиг саванд усаа хийгээд элсэн чихэрээ нэмж өгөөрэй. Элсэн чихэр бүрэн ууссаны дараа нимбэгний шүүсээ нэмээд бүгдийг нь сайтар хольж хутгаарай.
  2. Энэ хольцыг үс ургасан газраа түрхээд 15 минут хатаасны дараа бүлээн усаар зайлаарай.
  3. Энэ процедурыг долоо хоногт 3 удаа давтан хийвэл танд илүү сайн өөрчлөлт ажиглагдах болно.

Эдгээр жорууд нь илүүдэл үсгүй, толигор өнгөлөг сайхан арьстай болохыг хүссэн хэн бүхэнд тохирно.

Хэрэв та хүсээгүй үснээсээ салах гэж үнэтэй гоо сайхны процедурт их мөнгө үрэхгүйгээр, мөн өвдөхгүйгээр гэрийн нөхцөлд хийж болох арга хайж байгаа бол эдгээр жорыг хэрэглээд үзээрэй.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *