Усыг хэрхэн шүлтлэг болгох энгийн аргууд:
Бидний бие махбодийн үйл ажиллагаа хүчил-шүлтийн тэнцвэрээс ихээхэн хамаардаг. Хэт их хүчил агуулдаг хоол тэжээл нь бие махбодийг исэлдүүлж дотоод эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Иймд хүчил-шүлтийн рН түвшинг хамгийн оновчтойгоор сэргээхийн тулд хоол хүнсэндээ шүлтлэг ус хэрэглэж байхыг зөвлөдөг, чухам яаж …
Бид өнөөдөр шүлтлэг усны ашиг тус болоод усыг хэрхэн шүлтлэгжүүлэх талаар өгүүлэх болно.
ШҮЛТЛЭГ УС
Бие махбодынхоо үйл ажиллагааг зөв, хангалттай хэмжээний ус чийгтэй байлгахын тулд өдөрт дор хаяж 2 литр ус уух шаардлагатай байдаг талаар хүн бүр л мэддэг болсон. Орчин үеийн амьдралын хэмнэл, суугаа ажил, зохисгүй хоол тэжээл нь бидний биеийн тэнцвэрийг хүчиллэг болгож байдаг байна. Үүний улмаас хоол боловсруулах эрхтэнд асуудал үүсч, архаг хууч өвчөн сэдэрч, бие ядарч сульдах, жин нэмэгдэх зэргээр өшөө олон олон өвчлөлүүд үүсдэг байна. Бие махбодийг шүлтжүүлэхийн тулд зөв ус уухын сацуу хоол хүнсэндээ шүлтлэг ихтэй хоол хүнс түлхүү хэрэглэх хэрэгтэй.
Иймд хүний эрүүл мэндэд ашиг тустай биеийн хүчил-шүлтийн тэнцвэрийг хэвийн болгодог ийм усыг хэрэглэж байх нь чухал.
Ердийн усыг маш нарийн шүүлтүүрээр шүүж шүлтжүүлэн шүлтлэг ус гарган авдаг. Ингэж усыг шүлтжүүлэх нь нилээд үнэтэй тусдаг. Гэхдээ, гэрийн нөхцөлд усыг цэвэршүүлэн шүлтжүүлэх хэд хэдэн хямд төсөр арга/жор байдаг байна.
Жор 1
Тагтай саванд 1 литр цэвэр ус хийнэ. Үүн дээрээ 1 ширхэг нимбэгийг 8 хувааж хийгээд 1 цайны халбага давс нэмнэ. /Гималайн давс хийвэл бүр сайн/. Тагийг нь сайтар таглаад тасалгааны температурт 12 цаг байлгана. Маргааш өглөө нь өглөөний цайгаа уухаас өмнө 3 аягыг ууна.
Жор 2
Усыг шүлтлэгжүүлэх дараагийн жор нь хүнсний содын уусмал дээр тулгуурладаг. 1 аяга ус юмуу ундаан дээр 1 цайны халбага натрийн бикарбонат хийж уух маш сайн!
Жор 3
Усыг шүлтжүүлэх энэ арга маш энгийн. Энэ арга нь усыг 5 минутын турш ширгээн буцалгаад л болчихно. Ингэж буцалгахад усны хүчил-шүлтийн тэнцвэр рН 7.2-оос 8.4 хүрдэг байна. Буцалсан усаа тагтай саванд хадгалах нь зүйтэй. Усаа хөргөж хэрэглэнэ.
Ингэж шүлтжүүлсэн усыг хэрэглэхдээ биеийн жингийн кг тутамд 5 мл шингэн оногдохоор тооцож хэрэглэнэ. Та аль хэдийн хоол хүнсээрээ хангалттай хэмжээний шүлтлэг авсан байж болох тул шүлтлэг ус ууж эхлэхийнхээ өмнө эмчид хандах хэрэгтэй.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто