Гэдэс дүүрэлтийн шалтгаан ба түүнийг хэрхэн арилгах зөвлөмж

Байнга гэдэс нь дүүрдэг тааламжгүй асуудалтай ч чимээгүй л яваад байдаг олон хүн байдаг.

Амьдралдаа гэдэс дүүрэх зовиурыг мэдэрч үзээгүй хүн бараг байхгүй байх… Гэдэс нь өвдөж базлуулан таагүй байдалд орох, гэдэс дотор нь хийгээр дүүрч унгуулах – энэ бүхэн биднийг маш эвгүй байдалд оруулдаг. Гэхдээ зарим хүмүүст ийм асуудал хааяа хааяа тохиолддог бол заримд нь өдрийн 24 цагийн турш гэдэс нь дүүрэх ч тохиолдол бий.

Байнга ингэж өвчтэй байдгийн шалтгаан юунд байдаг юм бол? Үнэндээ бол ямар нэг эмгэг, эсвэл зохисгүй буруу хооллолт л гэдэс дүүрэх шалтгаан болдог байна.

  1. Нойр булчирхайн архаг үрэвсэл

Бие махбодид хоол боловсруулах зарим нэг ферментүүд дутагдсанаас болж гэдэс дүүрдэг тал бий. Энэ тохиолдол нь ямар нэгэн хоол идсэний дараа ажиглагдана.

  1. Гэдэс цочролын хам шинж

Гэдэсний булчингийн үйл ажиллагаа алдагдсанаас болж үүсч байгаа эмгэг юм.  Энэ тохиолдолд хэвлийгээр хүчтэй өвдөлт ажиглагдана.

  1. Дисбактериоз

Микрофлорын тэнцвэр алдагдсанаас болж үүсч байгаа гэдэсний эмгэг. Хортой организмууд нь хий (аммиак, устөрөгчийн сульфид, метан) үүсгэж эхэлдэг.

  1. Лактоз үл зохицол

Гол төлөв насанд хүрсэн хүний бие махбодид лактозыг шингээхэд оролцдог энзимүүд дутагддаг.

  1. Гэдэсний түгжрэл

Гэдсэн дотроо неоплазм болон полиптэй хүмүүст ийм эмгэг синдром нь ажиглагддаг. Үүний улмаас хоол шингэх үйл явцад саад учирдаг байна.

  1. Зохисгүй хооллолт

Гэдэс дүүрэх хамгийн түгээмэл шалтгаануудын нэг бол буруу хооллолт юм. Янз бүрийн карбонатлаг ундаа, чихэр, гурилан бүтээгдэхүүн, төмс, буурцгийн хэрэглээ нь гэдэс доторт хүчтэй хий үүсэх шалтгаан болдог.

Эдгээрээс гадна хоол тэжээлийн мэргэжилтнүүд таныг өөрийнхөө хоол хүнсэнд хэрэглэж болохгүй хүнс байгаа эсэхийг тодруулж мэдэхийг зөвлөж байна. Юуны өмнө жимс, жимсгэнэтэй холбоотой ийм асуудал байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Жимс, жимсгэнийг үндсэн хоолноос нэг цагийн өмнө эсвэл хооллосноос хоёр цагийн дараа хэрэглэх ёстой байдаг.

ГЭДЭС ДҮҮРЭЛТИЙГ ХЭРХЭН ЗОГСООХ ВЭ?

Хэрэв гэдэс дүүрэх нь ямар нэгэн өвчинтэй холбоогүй бол дүүрэлтийн шинж тэмдгийг хэдэн ширхэг идэвхжүүлсэн шахмал нүүрс уугаад арилгаж болно. Ингээд исгэлдүүлэх шинж чанартай хоол хүнс хэрэглэхгүй байх хэрэгтэй. Энгийн биеийн тамирын дасгал хөдөлгөөний тусламжтайгаар та өөрийн биеийн байдлаа сайжруулж болно.

Гэдэс дүүрсэн өдөртөө гэдэс дотроо амраах хэрэгтэй. Өдрийн турш та зөвхөн чанасан будаа идэж, ургамлын гаралтай цай уух хэрэгтэй. Тодорхой хугацааны дараа өдөр тутмын цэсээ дахин хянаж үзэх хэрэгтэй: Махнаас тахиа, цацагт хяруул, гахайн мах түлхүү хэрэглэвэл зохимжтой.

Хачирт нь будаа илүү зохимжтой. Мөн сүүний оронд ээдэм, тараг юмуу кефир хэрэглэх хэрэгтэй. Мөн та өдөр бүр ургамлын гаралтай цай уух хэрэгтэй (гаа, алтантовч цэцгийн цай маш  сайн сонголт байх болно).

Хэрэв гэдэс дүүрэх нь ямар нэг өвчний хурцадмал байдлаас үүдэлтэй бол эмчид хандах нь зүйтэй. Танд болон таны хайртай хүмүүст эрүүл энхийг хүсье!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *