Гайморит буюу хамрын дайвар хөндийн үрэвслийн үед хийх цэгэн массаж

Гайморит буюу хамрын дайвар хөндийн үрэвслийг намжаах, хамрын битүүрлийг арилгах цэгэн массаж.

Массаж нь олон өвчнийг анагаадаг, мөн аливаа өвчнөөс урьдчилан сэргийлдэг маш чухал зүйл. Гайморит буюу хамрын дайвар хөндийн үрэвсэл нь маш их асуудал дагуулдаг далд хэлбэрийн өвчин юм. Хамрын дайвар хөндийн идээт үрэвслийн эмчилгээг хэрхэн зөв хийх тал дээр эмч нар маргасаар байдаг.

Гэхдээ массажинд хэн нэгэнд хортой үр дагавар дагуулсан тохиолдол байдаггүй. Цэгэн массаж нь гайморын хөндийн үрэвсэлд нэн тустай.

Энэ удаад бид та бүхэнд хамрын хөндийн идээд үрэвслийг цэгэн массажаар хэрхэн эмчлэх хялбар аргыг танилцуулах болно.

ГАЙМОРИТ БУЮУ ХАМРЫН ХӨНДИЙН ИДЭЭТ ҮРЭВСЛИЙГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ

Цэгэн массаж бол эртний Хятадаас үүсэлтэй эмчилгээний арга техник юм. Үр дүн үнэхээр гайхалтай байдаг учир орчин үеийн анагаах ухааны шилдэг мэргэжилтнүүд энэхүү массажид таатай ханддагт гайхах зүйл алга. Хамрын болон бусад хөндийнүүдэд чиглэсэн энэхүү массаж нь толгой өвдөх, хамар битүүрэх, хавагнах зэрэг шинж тэмдгийг зогсоодог маш сайн эмчилгээ юм.

Цэгэн массажны идэвхтэй цэгүүдэд үзүүлэх нөлөө нь биеийн ерөнхий хордлогыг тайлж, биеийн халууныг бууруулж, эд эсийн сэргэх үйл явцыг хурдасгадаг байна. Хамрын дайвар хөндийн үрэвсэлт өвчнийг илааршуулагч нь цэгэн массаж байдаг. Та зөвхөн дарах цэгүүд болон дарах аргачлалыг нь сурахад л хангалттай.

ДАРАЛТЫН ЦЭГҮҮД

  1. Духны голд

Энэ цэгт дарвал булчингийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

  1. Хөмсөг хооронд

Энэ цэгт массаж хийснээр толгойн өвдөлт намдахаас гадна хавангаас сэргийлнэ.

  1. Хамрын угалзанд

Хамрын угалзны тэгш хэмтэй хэсэгт чангахан дарж өгснөөр хаван буун хамрын битүүрэл арилж хэвийн амьсгалах боломжтой болдог.

  1. Хацрын ясанд

Массажыг шанааны ясан дээрх нүдний цэцгийтэй перпендикуляр байх цэгт хийнэ. Энэ массаж нь хамрын хөндийн хэсгээс шүүрэл гадагшлахад нөлөөлдөг.

  1. Эгэм болон өвчүүний хооронд

Энэ хэсэгт байх цэг нь хөлрөлт болоод хоолойн өвдөлтийг намжаана.

  1. Гавлын ясны сууринд

Шилэн хүзүүний нугаламын дээхнэ байх хэсэгт массаж хийж энэ өвчнийг дагалдах толгойн өвчнийг ч намжаадаг.

Цэгэн массажны бүх хөдөлгөөн нь зөөлөн, жигд байх ёстой. Массажны хөдөлгөөнүүд нь даралттай, эргүүлэгтэй, цохилттой байж болно. Массажыг 10-15 минутаар өдөрт дор хаяж 3 удаа, өөрчлөлттэй хэсгүүд дээр тус бүр 15-30 удаа хийнэ. Эмчилгээний хугацаа 10-15 хоног байна.

Архаг явцтай тохиолдолд эмчилгээг 1 сар хүртэл хугацаагаар үргэлжлүүлж болно.

Эмчилгээний бусад аргуудын нэгэн адил гайморитын үед ч бас массаж хийх эсрэг заалтууд байдаг. Та дараахь нөхцөлд хамрын дайвар хөндийд нөлөөлөх зорилгоор мэдрэлийн системийг өдөөдөг массажыг хийж болохгүй.

ЭСРЭГ ЗААЛТУУД

  1. Массаж хийсэн хэсэгт харшлын шинж тэмдэг, биржрүү, неоплазм ажиглагдвал массажаа зогсооно.
  2. Хамрын дайвар хөндийн үрэвсэл эдгэсний дараа массаж хийж болохгүй.
  3. Жирэмсэн үед массаж хийх эсрэг заалттай.
  4. Хамрын дайвар хөндийд идээ бээр хурч биеийн халуун нэмэгдсэн тохиолдолд массаж хийх эсрэг заалт бий.
  5. Хоргүй болон хортой неоплазмууд/хавдар
  6. Сэтгэцийн эмгэг.

Анхаар! Массажыг зөвхөн мэргэжлийн эмчийн зөвшөөрөл, зөвлөмжийн дагуу хийнэ гэдгийг анхаарна уу! Массажыг эмийн эмчилгээ, физик эмчилгээтэй хослуулан хийнэ. Бага зэрэг хичээл зүтгэл гаргахад л та энэхүү эвгүй өвчнийг даван гарч чадна!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *