Гоолиг нарийхан хөлтэй болоход тань 5 минут л хангалттай

Үдэш бүр унтахынхаа өмнө ердөө 5 -хан минутыг өөртөө зарцуулаад бүдүүн гуя, шилбэндээ баяртай гэж хэлээрэй! Энэхүү схемийн дагуу дараах дасгалуудыг 3 долоо хоног дараалан хийгээд үр дүнг нь мэдэрч болно.

ХЭРХЭН ГООЛИГ НАРИЙХАН ГУЯТАЙ БОЛОХ ВЭ?

Америк дасгалжуулагч Трэйси Андерсон хөл гуяыг гуалиг нарийхан болгодог гайхалтай үр дүнтэй арга техник боловсруулсан байна. Энэхүү энгийн дасгалыг та унтахаасаа өмнө орондоо хийж болно. Амжилт, үр дүн нь тогтмол хийж байгаа эсэхээс ихээхэн хамаарна!

Энэхүү дасгалуудыг хийснээс 3 долоо хоногийн дараа булчингууд чангарч, хөл нарийхан болж байгаа өөрчлөлтүүд гарч ирдэг. Энэ 5 минутын дасгал нь гуяны ар, урд хэсгүүд болоод дотор талд үйлчилдэг.

Дасгалыг хавтгай гадаргуу дээр хийнэ. Унтахаасаа өмнө, унтлагынхаа хувцастай хийгээд сурчих хэрэгтэй.

  1. Эхлэх байрлал: Нуруугаараа дээш харж хэвтэнэ, гар биеийн дагуу байна, хөлөө дээш өргөөд оймсноосоо татна. Хоёр хөлөө өвдөгөөр нь нугалаад, анхны байрлал руугаа буцна. Гуяны урд хэсэгт ачаалал үүсэх ёстой. Хэрэв хэцүү байвал биеэ гараараа тулж өгөөрэй. Дасгалыг 10 удаа давтаж хийнэ.

Хэрвээ та дасгалыг зөв хийж байгаа бол хөлд тань халуу оргих мэдрэмж мэдрэгдэхээс гадна час час хийсэн мэдрэмж ч мэдрэгдэнэ.

  1. 20 секунд амраад хоёр дахь дасгалыг хийгээрэй. Эхлэх байрлал нь өмнөхтэй ижил. Дасгалыг хөлөө арагш нь ээлжлэн нугалж хийнэ. Өсгийгөө өгзөг рүүгээ чадах чинээгээрээ сайн татаж хийхийг хичээ. Дасгалыг хөл тус бүртээ 10 удаа хийнэ.

  1. Дасгал тус бүрийг хийснийхээ дараа амрах ёстойгоо бүү мартаарай. Гуяны болоод хэвлийн булчингуудаа нэгэн зэрэг ажиллуулая гэвэл дараах дасгал илүү зохимжтой. Нуруугаараа хэвтэж хөлөө өргөөд найгах маягаар хөдөлгөөрэй, өгзөг гадаргуугаас жаахан өргөгдөхөөр гуяны хэсэг чангарч байгаа нь мэдрэгдэнэ. Энэ дасгал нэлээд хүнд дасгал учир 10 -аас эхлээд аажим аажмаар 20 болгож өсгөөрэй.

  1. Нуруугаараа хэвтээд, хөлөө өргөөд зөрүүлээрэй. Хөл бие биеэндээ бага зэрэг даралт өгч байх ёстой. Өвдөгөө өөрөөсөө холдуулж плие хэмээх хөлөө алцайлгах хөдөлгөөн хийгээд, анхны байрлалдаа шилжээрэй. Уг дасгалыг нэг хөлөндөө 10 удаа хийгээд нөгөө хөлөө сольж дахин 10 удаа хийгээрэй, гэхдээ хөл дээш өргөгдсөн чигтээ хэвээр байна.

Эрүүл амьдралын хэв маягыг баримтлах нь маш чухал. Гэхдээ хүн бүрт хувийн дасгалжуулагчтай болох, биеийн тамирын заал явах цаг, мөнгө байхгүй шүү дээ. Тэгвэл гэртээ эдгээр дасгалыг хийгээд хөл, гуяа гоолиг нарийхан болгох боломжтой, харин залхуурахгүй тогтмол хийдэг байх нь чухал.

Бас зөв зохистой хоол тэжээл хэрэглэж байх ёстойг санаарай.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *