Үтрээний эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

Эмэгтэй хүн бүрийн хамгийн ихээр анхаарал хандуулж, арчлах ёстой зүйлсийн нэг нь ичимдэг эрхтэн буюу үтрээ орчмын хэсэг юм. Өдөр тутамдаа буруу арчилж, мэдлэг мэдээлэл муутайгаас болж, үтрээнээс эвгүй үнэр гарч, охид бүсгүйчүүдийг тухгүй байдалд оруулах нь бий.

Харин бид та бүхэндээ энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэж, хялбар аргаар үтрээний эвгүй үнэрийг арилгахыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Үтрээнээс эвгүй үнэр гарах шалтаан

Ичимдэг эртхэн өвчилсөн, үрэвссэн тохиолдолд эвгүй үнэр гарч эхэлдэг. Ингэхдээ загатнаж, хорсож, таагүй үнэр гарах бөгөөд бүсгүйчүүд үүнийг эмчлэхдээ тусгай зориулалтын савангаар угааж, төрөл бүрийн аргыг хэрэглэдэг билээ. Харин та, бидний дуулгах аргын тусламжтайгаар эвгүй үнэрээс салж, үтрээний үрэвслээ намдаах боломжтой.

Хэрэг болох зүйлс: 

  • Хүнсний сода – 1/2 аяга
  • Ус

Бэлтгэх арга:

Та 1/2 аяга хүнсний содаа савтай усанд хийж, хутгаарай. Тус усандаа 15-20 минут сууж, үтрээгээ угаана. Дараа нь цэвэрхэн алчуураар арчихад л хангалттай. Энэ нь үтрээ орчмын бактерийг устгаж, эвгүй үнэрийг арилгахын зэрэгцээ үрэвслийг намдаах болно.

Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл 

Энэхүү эмгэг нь үтрээнээс эвгүй үнэртэй ялгарал гарах гол шалтгаан ба бэлгийн замаар дамжих халдвар биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Ихэвчлэн шинж тэмдэг бүдэг байх ба ямар нэг эмчилгээ хийгээгүй байсан ч аяндаа арилж болдог.

Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл гэж юу вэ?

Эрүүл эмэгтэйн үтрээнд олон төрлийн нян байх ба эдгээрийн хоорондох баланс алдагдснаас энэхүү эмгэг үүсдэг. Өөрөөр хэлбэл хэвийн үед сүүний хүчил хэмээх бодис ялгаруулж, үтрээнд хүчиллэг орчин үүсгэн, халдвараас сэргийлэх үүрэгтэй нянгийн тоо цөөрч, эмгэг нянгийн тоо нэмэгдснээс үтрээний үрэвсэл үүсдэг.

Ямар шалтгаантай вэ?

Бэлгийн ариун цэвэр хангалтгүйгээс энэ эмгэг үүсдэггүй, харин ч хэт угаалга хийдэг эмэгтэйчүүд өртөх магадлал өндөр. Өдийг хүртэл анагаах ухаан үтрээний үрэвслийн жинхэнэ шалтгааныг тогтоогоогүй байгаа. 3 эмэгтэйн нэг нь амьдралдаа дор хаяж нэг удаа нянгийн гаралтай үтрээний үрэвслээр өвдсөн байдаг.

Дараах тохиолдолд үтрээний үрэвсэл үүсэх эрсдэлтэй:

  • Бэлгийн идэвхитэй харьцаанд байдаг эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог. (Бэлгийн харьцаанд ороогүй эмэгтэйд илэрч болдог ч бэлгийн харьцаа нь эрсдэлт хүчин зүйл юм)
  • Бэлгийн шинэ хавьтагчтай болох
  • Өмнө нь бэлгийн замаар дамжих ямар наг халдвараар өвчилж байсан
  • тамхи татдаг
  • Умайн хөндийд зэстэй ерөндөг хэрэглэдэг
  • Хөөстэй ваннд тогтмол ордог эмэгтэйчүүд

Нянгийн гаралтай үтрээний үрэвслийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Гол шинж нь үтрээнээс ялгарал гарах юм.Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд үтрээний ялгарал ихсэх үндсэн шалтгаан нь энэхүү эмгэг ба цайвар өнгийн , загасны төст үнэртэй ялгадас гарах юм.

Энэ нь сарын тэмдэг ирсний дараа, бэлгийн харьцаанд орсны дараа нэмэгддэг. Ихэнх эмэгтэйд загатнах, хорсох шинж илэрдэггүй.Нянгийн гаралтай үтрээний үрэвсэлтэй олон эмэгтэйчүүдэд ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байж болдог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *