Нойтон үстэй унтах зуршил нь хэд хэдэн гаж нөлөө үзүүлдэг. Хэрэв та шөнийн цагаар шүршүүрт ордог бол үүний сөрөг нөлөө нь үсний засалтаа сольж, угтахаасаа өмнө үсээ хатаахад их цаг зарцуулахад хүргэх болно.
Хуйхыг цочроох шалтгаан болдог
Загатнах мэдрэмжийг мэдэрч байсан уу? Ихэнхдээ бид шампунийг буруутгадаг боловч энэ эвгүй мэдрэмжийн шалтгаан нь нойтон үстэй унтсантай холбоотой байж болно. Хуурайшил, үрэвсэл гэх мэт зүйлс нь чийгтэй үстэй унтаж байх үед тохиолддог. Нойтон үстэй унтахад чийглэг, дулаан орчин бактерийн өсөлтийг нэмэгдүүлдэг.
Үс ширэлдэхэд хүргэдэг
Нойтон үс нь эмзэг байдаг. Хэрэв та үсээ хатаахгүй унтах үед үс тань орооцолдох боломжтой. Өглөө нь үс чинь уян хатан биш бөгөөд самнахад хэцүү байх болно.
Толгойн өвчний шалтгаан болно
Хэрэв та нойтон үстэй унтах юм бол толгой өвдөж сэрэх болно. Мэргэжилтнүүд нойтон үстэй унтах нь таны биеийн температурыг бууруулж, бие чинь дулаацахын тулд энерги зарцуулснаар толгой өвтгөдөг хэмээсэн байна. Үсээ алчуураар ороож унтах нь толгойн өвдөлтийг үүсгэдэг бөгөөд тэр ч байтугай таны нойрыг тасалдуулж болзошгүй гэж үздэг.
Буржгар үстэй болно
Нойтон үстэй унтах нь эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэхгүй ч таны үсний харагдах байдалд нөлөөлнө. Чийгтэй үс нь дэрэн дээр илүү хүчтэй үрэлт үүсгэдэг бөгөөд энэ нь таны үсийг буржгар болгодог. Орондоо орохоосоо өмнө үсээ хатаавал буржгар үсний эсрэг бүтээгдэхүүн авахад зарцуулах мөнгөө хэмнэх болно.
Өтгөн үстэй байх боломж өгдөггүй
Шингэн үс нь нарийн ширхэгээр дутдаг. Нойтон үстэй унтах нь энэ үсний төрлийг ихээхэн гэмтээж байдаг. Үснийг тийм ч амархан өтгөрүүлж чадахгүй тул та чийгтэй үстэй унтвал улам л их шингэн үстэй харагдах болно.
Үснээсээ салах шалтгаануудын нэг юм
Нойтон үстэй унтах нь үсээ байнга тайрах шалтгаануудын нэг юм. Нойтон үс уналтанд өртөмтгий тул нойрондоо шүргэх, эргүүлэх нь таны үсэнд салаа үзүүрийг үүсгэдэг.
Арьсыг цочроох шалтгаан болдог
Нойтон үстэй унтах нь зөвхөн хуйхандаа төдийгүй арьсанд тань нөлөөлдөг. Зүүдэндээ зулгааж байх үед үс тань нүүрэн дээр гарч болно. Нойтон үс, таны унтлагын өрөөний температуртай хослон таны арьсыг цочроох бактерийн үржлийг өсгөх төгс нөхцлийг бүрдүүлдэг.
ОРЧУУЛСАН: О.ИТКА