Байгалийн, хор нөлөөгүй анхилуун үнэрт агаар цэвэршүүлэгч гэрийн нөхцөлд хэрхэн хийх

Өнөө цагт бид сарнайн анхилуун үнэр, өглөөний цэнгэг агаар, далайн сэвшээ салхи зэргийг гэртээ бараг мэдэрч болдог болсон. Энэ төрлийн агаар цэвэршүүлэгчид нь ямар нэгэн хор нөлөөгүй гэж бид санадаг. Гэтэл эдгээр агаар цэвэршүүлэгчид нь чухам ямар хор хөнөөл учруулдаг талаар маш цөөн хүн л мэддэг.

Анхилуун үнэрний ард фенол, формальдегид, фталат зэрэг олон тооны химийн хорт бодисууд нуугдаж байдаг! Агаар цэвэршүүлэгчид агуулагдах эдгээр хавдар үүсгэгч бодисууд бидний бие махбодид уушигаар, тэр бүү хэл арьсаар хүртэл дамжин ордог байна.

Өөрсөддөө аюулгүй байгалийн анхилуун үнэрийг бий болгож болно. Үүнийг хийхэд хэдхэн минут шаардагдах ч ашиг тусыг нь үнэлж баршгүй.

Энэхүү агаар цэвэршүүлэгч нь орон байр, машиныг тань анхилуун үнэртэй болгоод зогсохгүй янз бүрийн эвгүй үнэрийг ч саармагжуулна, мөн гадуур хувцасыг тань ч эрвээхэйнээс хамгаалах болно. Хамгийн гол нь таны эрүүл мэндэд ямар ч хор хөнөөл учруулахгүй!

ГЭРИЙН НӨХЦӨЛД ХЭРХЭН АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ ХИЙХ

Хэрэглэдэггүй ч гаргаад хаяхад хайран санагддаг өнгө үзэмж сайтай шилэн сав танд бий юү? Тэгвэл та түүнийгээ одоо ашиглаж болох нь ээ. Тэр шилэн савандаа сода хийгээрэй. Яагаад сода гэж үү? Сода нь аливаа үнэрийг удаан хадгалах чадвартай байдаг. Энэ шинж чанарыг нь үнэртэн хийх суурь болгон ашигладаг байна.

ТАНД ХЭРЭГ БОЛОХ ЗҮЙЛС:

  • 1-2 ширхэг жижигхэн өнгө үзэмж сайтай тагтай шилэн сав
  • Хүнсний сода
  • Эфирийн тос

БЭЛТГЭХ:

  1. Шилэн савныхаа ёроолд хүнсний содаа 1 см хэртэй зузаан дэвсэж өгнө.

  1. 7-12 дусал эфирийн тос дусаана.

  1. Шилэн саваа тагаар нь сайтар таглаад эсвэл тугалган цаасаар ороож байгаад сайн сэгсэр.
  2. Алх, хадаас ашиглан таганд нь хэдэн жижиг нүх гаргаарай.

  1. Саваа нүхтэй тагаар нь таглаарай. Сода болон эфирийн тос, ингээд л болоо!

Шилэн саваа таглахгүйгээр ёроолд нь жижиг лаа тавиарай. Лаа нь шилэн саван дахь агаарыг халааж анхилуун үнэрийг улам сайхан болгож өгнө.

КОФЕНЫ ҮНЭР

Та кофены үнэрт дуртай юу? Кофены үнэр нь гэрийг тань гайхалтай кофен үнэрээр дүүргэж, таны сайхан гэрийг илүү тохь тухтай болгох болно.

Үүнийг хэдхэн минутын дотор шууд хийж болно. Үүнийг хийхдээ өнгө үзэмжтэй таваг, хайрцаг эсвэл жижиг вааранд хуурсан кофены шош хийж дүүргээд байшингийнхаа бүх хэсэгт байрлуулна.

ЖҮРЖИЙН ҮНЭР

Мөн жүрж, нимбэг болон цитрусын бусад төрлийн жимснүүд нь сайхан үнэртүүлэгч хийх маш сайн суурь болдог. Тэдгээр нь гэрийн дотоод чимэглэл болоод зогсохгүй үрэвслийн эсрэг маш сайн үр дүнтэй үнэртэн болдог.

ТАНД ХЭРЭГ БОЛОХ ЗҮЙЛС:

  • 1 ширхэг жүрж
  • 3-5 дусал жүржийн эфирийн тос
  • 1 цайны халбага нунтаг синнамон
  • 2 ширхэг хадаасан цэцэг

БЭЛГЭХ:

  1. Хурц хутгаар жүржийнхээ оройн хэсгийг зүсэж авна.
  2. Доторх зөөлөн эдийг нь халбагаар авна.
  3. Жүржийнхээ дотор синнамон, хадаасан цэцэгээ хийгээд хэдэн дусал эфирийн тос дусаагаад үнэртэн бий болно.

Ингээд та өөрийн гараар гэртээ байгалийн цэвэршүүлэгч үнэртэн хийж чаддаг боллоо. Энэ цэвэршүүлэгч таны гэрт өвөрмөц уур амьсгалыг бий болгоно. Олон төрлийн үнэртэнээс өөрт тохирох тааламжтайг нь сонгоорой.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *