Брокколи ямар ач тустай вэ?
– Хавдраас сэргийлнэ.
– Хэт их идэх дур хүслийг дарна.
– Дархлалыг дэмжинэ.
– Төрөлхийн гажгаас сэргийлнэ. (Жирэмсэн эхчүүдэд)
– Чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь сахарыг бууруулахад нөлөөлнө.
– Зүрх судасны өвчлөлөөс сэргийлнэ.
– Ясыг бэхжүүлнэ.
– Артерийн даралтыг зохицуулна.
– Ханиад, томуугаас сэргийлнэ.
– Даавруудыг зохицуулна.
Энэ олон гайхамшигт үйлдлүүдийн нууц нь юунд оршиж байна вэ? Брокколийн найрлагад юу юу ордог юм бол?
100гр түүхий брокколи нь 34 ккал энерги үүсгэх ба Вит С, Вит К-ийн хамгийн сайн эх сурвалж болдог байна. Мөн брокколид В-ийн төрлийн витаминууд (B1, B2, B3, B6, фолийн хүчил), Вит А, Вит Е, хүнд 1 өдөрт шаардлагатай манган, бусад амин чухал эрдэс бодисууд (кальци, төмөр, магни, фосфор, кали, натри, цайр) бага хэмжээтэйгээр агуулагддаг. Үүгээр ч зогсохгүй уураг, нүүрс-ус, өөх тос, ширхэглэгт цардуулыг агуулж байдаг.
Брокколиг хэрхэн зөв угаах вэ?
Төрөл бүрийн хоолонд хэрэглэгддэг брокколиг үнэндээ угаахад маш хэцүү шүү дээ. Ихэнх хүмүүс дээрээс нь ус гоожуулж угаадаг байх, гэхдээ энэ арга тийм ч төгс биш юм байна. Дэлбээнд нь хорхой байх магадлал байдгаас гадна брокколи нь тос ялгаруулдаг учраас усыг халираадаг юм. Гэхдээ тайван байж болно. Брокколинд наалдсан жижиг амьтад мөн өнөөг хүртэл унагааж чадаагүй байсан шороо, элсийг ч сайтар унагаж цэвэрлэх маш амархан үр дүнтэй аргыг танд зөвлөе.
Энэ бол ус хийсэн саванд брокколиг толгой хэсгээр нь доош харуулан хийгээд сэгсрэх. Ердөө л энэ. Нэмж хэлэхэд 10-20 минут усанд хийж байлгавал дэлбээнүүд нь дэлгэрч дотор нь байсан хорхой болон бохирдол нь амархан арилна. Энэ аргыг туршиж үзсэн хүмүүс доорх сэтгэгдлүүдийг ирүүлсэн байна.
– Бохирдол нь сайн арилж байсан ба өнөөг хүртэл цэвэрлэж байсан арга буруу байжээ.
– Туршиж үзсэн чинь жижиг хорхойнууд зөндөө гарч ирээд цочсон шүү.
– Цаг бага зэрэг зарцуулдаг ч гэлээ зөв аргаар цэвэрлэж байгаа нь сайн хэрэг.
– Дээрх амархан аргаар сайн цэвэрлэгдэнэ шүү, туршаад үзээрэй.