Өмнө нь энэ нь үнэхээр гайхалтай мэт санагдаж байсан ч одоо үед оюун ухаан бидний бие махбодийн эрүүл мдэндэд маш их нөлөө үзүүлдэг болохыг шинжлэх ухаан хүлээн зөвшөөрч байна. Бие махбодь ба оюун ухаан нь хоорондоо маш их холбоотой бөгөөд бидний доторх өөр өөр үйл явцыг тэдгээрийг хянаж, өдөөдөг нь үнэхээр гайхалтай юм.
Солгой гараа ашиглан бага идэх
Хэрэв та зууш идэх дуртай, заримдаа идэхээ хянаж чаддаггүй бол үүнийг хянах гайхалтай арга бий. Солгой гартаа шилж, судлаачид та бага идэх боллохийг баталсан.
Шүд өвдөхөд гар дээрээ мөс тавих.
Энэ нь итгэмээргүй сонсогдож магадгүй ч судалгаагаар харуулсан – шүдний өвчинийг намдаахын тулд эрхий болон долоовор хурууны хоорондох холбогч эд дээр массаж хийх нь таны шүдний өвдөлтийг эрс багасгана.
Илүү сайн сурахын тулд хичээлээ хийснийхээ дараа унтах
Туршилтаар үнэхээр үр дүнтэй болохыг харуулсан. Хэрэв та шинэ зүйлийг сурч мэдсэнийхээ дараа тэр даруй унтаж байвал удаан хугацаагаар сэрүүн байхаас илүү сайн санах болно.
Төвлөрөхийн тулд бохь зажлах
Судлаачид бохь зажилах нь тасралтгүй төвлөрөх шаардлагатай ажлуудад удаан анхаарлаа төвлөрүүлэхэд туслдаг гэж үздэг. Жишээ нь: Унших.
Амандаа харандаа зуух нь таны сэтгэл санааг дээшлүүлж чадна.
Та стресст орсон эсвэл сэтгэл санаагаар унасан бол үүнийг туршиж үзээрэй. Сэтгэлзүйн судалгааны ажилаар амандаа савх барьж инээмсэглэл төрүүлэх нь таныг илүү аз жаргалтай болгоно гэдгийг харуулсан.
Сайн дүн авахыг хүсвэл шалгалтын өмнө өөрийн сэтгэл хөдлөлөө бичэх
Чикагогийн их сургуулийн судлаачид энэ заль мэх нь ажилна гэж үзэж байна. Илүү сайн дүн авахын тулд шалгалтын өмнө сэтгэлийн түгшүүр, сэтгэлийнхээ талаар бичээрэй.
Илүү сайн сонсохын тулд баруун чихээрээ сонсох
Өдөр бүр арын чимээ шуугиан, байнгын тасалдал нь таны сонссон зүйлээ бүрэн ойлгоход тань үнэхээр ихээр нөлөөлдөг. Гэсэн хэдий ч хүүхэд, насанд хүрэгчдийн аль аль нь баруун чихээрээ илүү сайн сонсдог гэсэн судалгаа байдаг байна.
Нислэгээс үүдэлтэй цагийн зүрүүг энгийн хоолны цагаар ялах
Бид амьдралдаа ядаж нэг удаа энэ асуудалтай тулдаг. Гэхдээ судалгаанууд үүнээс гарах арга замыг санал болгож байна – Аялж буй цагийн бүсээс үл хамааран өдөр бүр яг адилхан цагт хоолой идээрэй.
Илүү үр бүтээлтэй байхын тулд том төслүүдийг жижиг хэсгүүдэд хуваах
Мэргэжилтнүүд аливаа ажлыг жижиг хэсгүүдэд хувааж хийвэл илүү удирдах боломжтой гэж үзэж байна. Дараа нь та эдгээр хэсгүүдийг бөглөх логик дарааллын талаар бодож, тэдгээрийг биелүүлэх хугацааг бий болгох хэрэгтэй.
Илүү их бүтээжтэй байхын тулд хамгийн хэцүү даалгавраар өдрөө эхлүүлэх
Бид илүү хялбар, тааламжтай ажлуудаас эхлэх хандлагатай байдаг ч энэ нь бидний бүтээмжид муугаар нөлөөлдөг. Үүний оронд энэ зүйлийг бид эсрэгээр хийх хэрэгтэй. Эхлээд хамгийн хэцүү даалгавраа хий, өдрийн турш таны гүйцэтгэл илүү сайн байх болно.