Зууш эсвэл хоол идсэний дараа зарим хүмүүс хэсэг хугацаанд өлссөн хэвээрээ байдаг. Энэ нь таны идсэн хоолны хэмжээнээс биш чанараас болсон байж болно. Учир нь эдгээр хүнсэнд уураг эсвэл эслэгийн дутагдалтай байдаг тул та өлссөн хэвээрэй байх болно.Нөгөө талаар энгийнээр орлуулах эсвэл бүр дуртай хоолоо өөр аргаар бэлтгэх нь таныг сэтгэл хангалуун болоход нөлөөж болох юм.
- Франц шарсан төмс
Франц шарсан төмс нь бидний ходоодтой холбоотой байдаг цадах мэдрэмж өгдөг хэсгийг давс болон транс өөх тосоор хордуулдаг байна.Бас их хэмжээний фруктоз эрдэнэ шишийн сироп агуулсан кетчуп нэмсэн ч нэмэргүй. Гэхдээ энэ нь таныг төмс битгий ид гэсэн үг биш оронд нь зүгээр чанахад л болно. Ингэснээр та илүү их амин дэм ислэг шиг тэсвэртэй цардуулыг аван өлссөн мэдрэмжээ бага илчлэгтэй хоолоор хангаж болно.
- Жимсний шүүс
Та нэг аяга жүржийн шүүс уух нь таны биед сайн гэж боддог байх гэхдээ энэ таны өлсгөдөг ажээ. Жимсний зарим нэг чухал хэсгүүд дутагддаг тул эслэгээр дүүргэдэг байна. Нэмж дурдахад энэ ундаа нь таны цусан дахь сахарыг ихэсгэж таныг уналтанд хүргэснээр өлсгөлөн мэдрэмж төрүүлдэг байна. Эрүүл мэндэд тустай хувилбар бол дотроо жимс жимсгэнэ агуулсан ус юм.
- Тослог багатай тараг
Тараг нь эрүүл мэндэд тустай ялангуяа тослог багатай нь гэвч энэ нь танд өлссөн мэдрэмж өгдөг. Дэлгүүрт шинэ тараг ирэхэд бид авдаг шүүдээ тэгвэл бид их хэмжээний нүүрс ус агуулснаас нь зайлс хийх хэрэгтэй. Энгийн болон грек маягийн эсвэл шүүсэн тараг нь таны сэтгэлийг хангаж чадахуйц хангалттай уураг агуулдаг.
- Гранола баар
Та амтат зууш идэхийг хүсвэл гранола баар идэж болох ч энэ нь таныг илүү их идэхийг хүсэхэд хүргэдэг. Энэ нь бага илчлэг агуулдаг боловч их хэмжээний сахар болон тос агуулдаг байна. Хэрэв хөнгөн зууш идэхийг хүсвэл попкорнийг зөвлөж байна. Учир нь попкорн нь хэмжээгээрээ том тул бага илчлэгээр гэдсээ дүүргэх болно. Гэхдээ цөцгийн тосны агуулажтайгаас нь зайлс хийх хэрэгтэй.
- Бяслаг
Та бяслаг хэрэглэх гэж байгаа бол гэрийн бяслагийг зөвлөж байна. Учир нь их хэмжээний уураг агуулдаг бөгөөд цадсан мэдрэмжийг бага илчлэгээр өгдөг байна. Энэ нь үнэндээ өндөг идэхтэй ижил төстэй нөлөө үзүүлдэг.
- Өндөгний цагаанаар хийсэн омлет
Өндөгтэй холбоотой хоол хийхдээ болгоомжтой байгаарай. Өндгөөр хоол хийх үед жишээ нь омлет хийх үед эрүүл хоол идэхийн тулд өндөгний шарыг хаядаг байна. Гэвч өндөгний шард уураг өөх тос болон шим тэжээл нь агуулагддаг бөгөөд удаан цадсан мэдрэмж авахад тусалдаг.
- Салатны хачир
Өөх тосгүй салатны амтлагч ч гэсэн амтаа хадгалахын тулд давс, элсэн чихэр агууламжтай байдаг. Мөн бид үүнийг маш их хэмжээгээр асгах зуршилтай болсон бөгөөд ингэснээр салатны хэсэг бүрт асгадаг. Үүний оронд салатаа хуурай хоол болох загас, өөхгүй мах гэх мэт махны уурагтай хольж хэрэглээрэй.
- Зажилдаг бохь
Хүмүүс илчлэг авахгүйгээр хоол идэж буй мэтээр бохь зажлах дуртай байдаг. Гэхдээ энэ сонгодог арга нь таны ходоодны шүүсийг ялгаруулан өлссөн мэдрэмж авахад хүргэдэг байна. Үүний оронд ямар нэгэн хөнгөн юм идэх хэрэгтэй. Танд хөнгөн зууш хүсвэл самарыг зөвлөж байна. Энэ нь эрүүл өөх тос, уураг агуулдаг төдийгүй зохих ёсоор зажлах хэрэгтэй (бохь шиг). Дор хаяж 40 удаа зажилбал түргэн идсэнээсээ илүү цатгалан мэдрэмж төрүүлэх болно.
Жимс нь үргэлж цатгалан мэдрэмж авах аюулгүй арга юм. Гэхдээ алим идэх хэрэггүй. Учир нь алим нь глюкозын баяжуулалтыг хурдан шингээдэг байна. Оронд нь самар мэтийн уураг их агуулсан зүйлстэй хольж хэрэглэх хэрэгтэй.
- Цагирган боов
Цагирган боов нь энгийн бөгөөд амттай боловч цусан дахь сахарт муугаар нөлөөлдөг эслэг эсвэл шим тэжээлийг агуулдаг байна. Тиймээс цагирган боовийг өглөөний хоолонд өндөг эсвэл зүсэм утсан загастай сэндвич хийж хэрэглэж болно.
- Үр тариа
Элсэн чихэр эсвэл хиймэл чихэрлэг бодис бүхий үр тариа нь эслэг, уураг дутмаг байдаг тул өглөөний цай нь цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгахад чухал үүрэгтэй. Овьёосны кааш шиг халуун үр тариа нь эслэг ихтэй, усыг нэвт шингээх чадвартай тул илүү сайн хувилбар юм.
- Ази хоол
Уламжлал ёсоор Ази маягийн хоолны газрууд нь олон алдартай хоолыг Моносодиум глутаматийн хамт бэлтгэдэг бөгөөд энэ нь хоол идсний дараа өлсөх мэдрэмжийг төрүүлдэг. Хамгийн чухал зүйл бол орчин үеийн Азийн олон зоогийн газар, аялал жуулчлалын газрууд Моносодиум глутаматийн өөр хувилбаруудыг олсон тул дэлгүүр хэсэх нь чухал юм. Хэрэв та ази хоол идэх гэж байгаа бол японы суши эсвэл сашими туршаад үзээрэй. Аль аль нь Моносодиум глутаматээр уламжлалт байдлаар бэлтгэгддэггүй бөгөөд загасыг бүрэн дүүрэн амталж идэхэд тань туслах болно.