Бид бие махбодид өөх тос гарч ирэхэд тоодоггүй ч гэдэсэн дээр товойж гарч ирэхэд их санаа зовж эхэлдэг. Хэрэв та эмэгтэй, бэлхүүсний хэмжээ 35(89 см орчим) инчээс дээш бол, эсвэл та эр хүн бол бэлхүүсний хэмжээ 40 (102 см орчим) инчээс дээш байвал танд гэдэсний өөх их байх магадлалтай. Эмч нарын үзэж байгаагаар энэ нь таны эрүүл мэндэд аюултай байж болзошгүй юм.
Энэ нийтлэл нь зөвхөн мэдээллийн зорилгоор хийгдсэн болно. Мэргэжлийн зөвлөгөө авахын тулд эмчид хандана уу.
Чихрийн шижин өвчний эрсдэл их
Илүүдэл гэдэсний өөхний улмаас таны элэг өөхний эдээр бүрхэгдсэн бол цусан дахь сахарын хэмжээг хангалттай боловсруулж чадахгүй байна гэсэн үг. Энэ нь элсэн чихрийг элгэнд боловсруулахын оронд элсэн чихрийг цусны урсгалд руу оруулдаг. Энэ нь чихрийн шижин үүсгэдэг ба цусан дахь сахарын хэмжээ ихэсэхэд хүргэдэг.
Бодисын солилцооны хам шинжийн эрсдэл өндөр
Бодисын солилцооны синдромыг тоохгүй орхих нь том бүсэлхийн тойрогтой тулгарах эрсдэлтэй юм. Та гэдэсний өөх ихсэн том бэлхүүстэй болсон тохиолдолд зүрхний өвчин, чихрийн шижин, цус харвалтанд өртөх боломжтой. Эдгээр эрсдэл өртөх өндөр хүчин зүйлтэй хүмүүс дээр дурдсан өвчний аль нэгэнд илүү өртдөг болохыг харуулж байна.
Хорт хавдар тусах эрсдэл өндөр
Судалгаагаар гэдэсний өөх тосноос ялгардаг уураг нь хорт хавдрын эсийг хорт хавдар болгон хувиргаж хавдрын өсөлтийг бий болгодог болохыг баталсан байна.
Зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр
Хэвлий дэх висцерал өөхний эсүүд нь цусны судсыг нягтруулах чадвартай уураг үүсгэж, цусны даралтыг ихэсгэдэг. Мөн эдгээр уургууд нь артерийн судас бөглөж цус харвалт, зүрхний шигдээсэнд өртөх эрсдэлийг бий болгодог.
Сэтгэцийн өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр
Судалгаанаас харахад хэвлийн өөх ихтэй эмэгтэйчүүдэд зөнөх өвчин тусах магадлал 3 дахин их байдаг. Энэ нь ихэвчлэн висцерал өөх, гэдэсний гүн дэхь эсвэл хэвлийн өөхнөөс үүдэлтэй байдаг.
Эх сурвалж: gegee.one