Бусад хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлэх харилцааны 11 ЧУХАЛ арга

Хүмүүс бол нийгмийн амьтан юм. Бидэнд үргэлж хэн нэгэнтэй харилцан тусламж хүсэх, хамт зугаацах үе байдаг ч бусадтай харьцах тал дээр жишээ нь харилцан яриа эхлүүлэх, олны өмнө гарч үг хэлэх, шинэ танилын хүрээтэй болоход заримдаа бэрхшээлтэй байдаг. Тэгвэл танд хэрэг болохуйц эргэн тойрныхоо хүмүүсийн анхаарлыг татах, биеийн хэлийг тааруулах гэх мэт анхаарлын төвд байх цөөн хэдэн сэтгэлзүйн тусгай аргуудаас хүргэж байна.

1. Биеийн хэлээ тааруулах

Хэрэв та сэтгэгдэл төрүүлэх, анхаарал татах эсвэл хүндлэлийг олж авах гэж байгаа бол ярьж буй хүнийхээ биеийн хэлийг ажиглаж, түүнийг дууриахыг хичээх хэрэгтэй. Нөгөө хүнийхээ үйлдлийг далдуур дуйрааснаар таныг ярьж буй хүндээ итгэж байгааг бас харилцаандаа сэтгэл хангалуун байгааг харуулдаг болохыг судалгаагаар нотолсон байна.

2. Алга дээш харуулан ярих

Хүмүүсийн анхаарлыг татахын тулд цөөрхөн хэдэн төрлийн биеийн хэл ашигладаг ч гэлээ хүн бүр энэ аргыг төдийлөн мэдээд байдаггүй. Бид алгаа дээшээн харуулан ярихад энэ нь итгэл үнэмшил, үнэнч шударга байдлыг харуулдаг байна.

3. Загвар өмсөгч шиг зогсолт хийх

Загвар өмсөгч шиг байрлал авах нь өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлэн тав тухтай мэдрэмж авна. Том уулзалтын өмнөхөн толинд очиж өөрийгөө загвар өмсөгч болсон мэт төсөөлөөд үзээрэй: Хоёр гараа ташаан дээрэй тавьж, толгойгоо эгчлэн, биеэ шулуун болгоод нүүрэндээ том инээмсэглэл тодруулаарай.

4. Магтаал хэлэх

Сайхан сэтгэлтэй, ухаалаг эсвэл хөөрхөн царайтай бол хэн нэгэнд түүнийг нь магтах нь эелдэг байхаас гадна бусад хүмүүсийн таны талаар бодох бодол нь өөрчлөгдөнө

5. Сандарсан үедээ бохь зажилах

Олон хүний өмнө гарч ярих чухал арга хэмжээний өмнө та сандарч тэвдэж байгаа бол танд бохь зажлахыг зөвлөж байна. Ингэснээр тархин дахь цусны эргэлт сайжирч сандарсан мэдрэмж дарагдахаас гадна стресс хүртэл буурдаг байна.

6. Аль болох хувийн зүйлс хоорондоо ярилцах

“Таны дуртай хоол юу вэ?” эсвэл “Таны дуртай аялал юу вэ?” гэж асуугаад үзээрэй. Ингэж хувийн чанартай зүйлс асууснаар харилцаж хүнтэйгээ үүсгэх итгэлцэл нэмэгдэх болно.

7. Адреналин ялгарах газар болзоонд явах

Хамтдаа инээж хөгжилдөх хэрэгтэй. Хэрэв хэн нэгэнтэй найзлахыг хүсэж байгаа бол хөгжилтэй яриа өрнүүлэх гэж оролдоорой. Ингэснээр илүү дотно болох болно.

8. Тод улаан хувцас өмсөн анхаарал татах

Хэрэв та бусдын нүдэнд тусахыг хүсэж байгаа бол хувцасны шүүгээндээ улаан хувцас нэмээрэй. Судалгаагаар хувцасны өнгө нь бусдын сэтгэгдэлд нөлөөлдөг болохыг тогтоосон байна.

9. Харилцагчдаа хүрэхээс бүү ай

Гол нууц нь эвгүй хүчтэй хүрэлтээс ялгаатай байх явдал юм. Та зүгээх л элдэгээр гараа нөгөө хүнийхээ мөрөн дээр зөөлхөн хүрснээр танд ямар чухал хүн болохыг ойлгуулдаг байна.

10. Мартагдахааргүй сүүлийн сэтгэгдэл үлдээх

Анхны сэтгэгдлийг сайхнаар төрүүлэх нь чухал ч гэлээ үүнтэй адил таны хамгийн сүүлд үлдээсэн сэтгэгдэл илүү чухал юм. Энэ аргыг харилцан яриа өрнүүлэх, төслийн танилцуулга хийх эсвэл өөрийгөө танилцуулахдаа ашиглаж болно. Хамгийн сүүлд үлдээсэн сэтгэгдэл тань тухайн хүн таныг санахад хамгийн их туслах болно.

11. Харилцан ярьж буй хүнийхээ духных нь төв рүү харах

Харилцан яриа өрнүүлж буй хүнийхээ нүд рүү харах нь тухайн хүнээ хүндэлж өөртөө итгэлтэй байдлыг харуулдаг ч зарим хүмүүс ичсэнээсээ болоод эсвэл өөрт нь тав тухгүй байдлаасаа болж чаддаггүй байна. Тэгвэл танд ийм зүйл тохиолдож байсан бол та одоо нүд рүү нь харж байгаа дүр эсгэхийн тулд духных нь гол руу харах аргыг ашиглаад үзэхэд илүүдэхгүй.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *