Таны хөлд оймсны ором гардаг бол эдгээр 4 ТААГҮЙ ЗҮЙЛсийн дохио

Заримдаа оймс таны шагайнд улаавтар ул мөр үлдээдэг болохыг та анзаарсан байх. Хэрэв энэ нь зөвхөн нэг эсвэл хоёр удаа тохиолдвол энэ нь оймсны резин чанга байсантай холбоотой байж болох юм. Харин үргэлж оймсны барьсан ул мөр хөлд тань байсаар байвал энэ нь таны биед дараах 4 шинж тэмдгийг зааж буй дохио юм.

1. Цусны даралт ихсэх

Хэрэв та хөл хавагнах эвгүй мэдрэмж төрж байвал шалтгаан нь доод хөл дээрээ илүүдэл шингэн үүсч болзошгүй юм. Ер нь бол өөрт өвдөх зүйл мэдэгдэхгүй ч оймс өмсөхөд ул мөр илэрч болно. Цусны даралт ихсэх нь шингэний хуримтлалаас үүдэлтэй бөгөөд зүрх нь биеийг бүхэлд нь цусаар хангаж өгдөг. Бие махбодь нь ихэвчлэн хөл, хөлийн доод хэсэгт шингэнийг барих замаар хариу үйлдэл үзүүлдэг.

2. Хөлийн судас өргөсөх

Хөлний чинь судас бүдүүрч хагарвал цусны эргэлт муудаж зүрхэнд чинь цус хурдан орж ирэхгүй.  Үүний улмаас таны хөл хавагнаж, өвдөлт мэдрэгдэх болно. Энэ нөхцөл байдал нь варикозын судасны эмгэгийг үүсгэдэг хүчин зүйлүүдийн нэг юм. Хэрэв таны оймс барьдаг бол цус чинь чөлөөтэй урсахгүй байгааг илэрхийлж буй дохио байж магадгүй юм.

3. Шингэн дутагдаж буйг илтгэнэ

Хэрэв таны бие хангалттай ус авахгүй бол цусны судасыг гэмтээх болно. Гэмтсэн судлууд нь эргэн тойрон дахь эдэд шингэн үүсэх боломжийг олгож эхэлдэг. Ихэвчлэн шингэнийг хуримтлуулах газрууд нь шагай, хөлний эргэн тойронд байдаг. Шагайны эргэн тойронд гарч буй оймсны ором нь таны бие шингэн дутагдаж байгааг илтгэнэ.

4. Эмийн гаж нөлөө

Зарим эм нь хөлд хаван үүсгэдэг. Зарим төрлийн антидепрессант, цусны даралты эмүүд хөл хавагнах таагүй мэдрэмжийг өдөөж болно. Жирэмслэхээс хамгаалах зарим хэлбэрүүд (ялангуяа эстроген агуулсан төрөлтийг хянах эм) эмэгтэй хүний биед дааврын түвшинг өөрчилж, ус хадгалах, хөл хавагнах шалтгаан болдог.

Bonus: Хэрэв таны хөлд оймсны ул мөр тогтмол гардаг бол юу хийх хэрэгтэй вэ?

Хэрэв таны хөл дээр оймсны ором байнга гарч байвал эмчид хандаарай. Гэхдээ хөл хавагнах таагүй мэдрэмжийг арилгах зарим энгийн зөвлөмжийг дагаж та нөхцөл байдалд тохируулан арга хэмжээ аваарай.

  • Хоолныхоо давсыг багасгах.
  • Эрүүл жингээ хадгалах.
  • Хэт барьсан оймс өмсөхгүй байх.
  • Ажил дээрээ удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суухаас зайлсхий.
  • Бага өсгийтэй болон хөлд тухтай гутал өмс.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *