Бид биологийн цагийн талаар бас унтах цикл нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар маш олон мэдээлэл сонссон байдаг. Ихэвчлэн хүмүүс 7-8 цаг унтах нь хангалттай гэж боддог, гэхдээ энэ нь таны наснаас хамааран өөр өөр байдаг.
Унтах нь бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг юм. Удаан, хүнд хэцүү ажлын дараа унтахаас өөр сайхан зүйл үгүй. Унтах нь амрах болон дахин сэргэн эрч хүчтэй болоход их чухал үүрэгтэй. Гэхдээ өдөрт хэдэн цаг унтах хэрэгтэй вэ?
- Нойр дутагдах
Бидний ихэнх нь амралтын өдрүүдэд амрах гээд хүлээдэг. Интернэт дэх хэрэгтэй хэрэггүй бичлэгийг үзэх гэж нойроо үл хайхрах нь тийм ч сайн сонголт биш юм. Нэгдүгээрт нойргүйдэл нь дараа дараагийн унтах хувиарт сөргөөр нөлөөлдөг. Хоёрдугаарт нойргүйдэл нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Нойргүйдэл нь бидний дархлаа сулруулж, ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй.
Хангалттай унтахгүй байх нь дараахь хүндрэлүүд болон өвчин үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг:
- Ядаргаа
- Сэтгэл гутрал
- Гормоны өөрчлөлт
- Зүрх судасны өвчин
- Хараа муудах
- Чихрийн шижин
Дээр дурдсан зүйлсээс гадна нойр дутагдах нь бие махбодь болон гадаад төрхөнд нөлөө үзүүлдэг. Үүний үр дүнд жин нэмэх, нүдний доор хөхөрч, царай цонхигор болж, нүүрний арьс үрчлээтнэ. Мөн нойр дутагдал нь анхаарал төвлөрөл болон өдрийн бүтээмжийг тань бууруулан эрт хөгшрөхөд хүргэдэг.
- Нас ба унтах
Нас нь зөвхөн бидний бие махбодийн үйл ажилгаанд нөлөөлдөггүй. Эрдэмтэд сайн амрахын тулд тухайн насанд шаардагдах унтах цагийг тооцон гаргасан байна.
- 0-3 сартай бол 14-17 цаг
- 4-11 сартай бол 12-15 цаг
- 1-2 настай бол 11-14 цаг
- 3-5 настай бол 10-13 цаг
- 6-13 настай бол 9-11 цаг
- 14-17 настай бол 8-10 цаг
- 18-25 настай бол 7-9 цаг
- 26-65 настай бол 7-9 цаг
- 65-аас их бол 7-8 цаг
Хүн нас ахих тусам унтах өөрийгөө сэргээх цаг нь багасдаг байна.
3 сар хүртлэх нялх хүүхэд хамгийн их унтах шаардлагатай байдаг. Харин 18-аас доош насны хүүхэд 8-н цагаас илүү унтах хэрэгтэй.Үүний дараагаар унтах цаг буурч 65 хүртэл өөрчлөлт ордоггүй байна. Гэхдээ энэ нь бүх хүнд адилхан байхгүй бөгөөд хүн бүрт өөрийн гэсэн хувийн хэрэгцээ байдгийг мартаж болохгүй.
- Унтах чадвараа сайжруулах
Унтаж байгаа цаг болон хэр чанартай байгаад нь анхаарал тавих нь маш чухал.Муу унтах нь таний эрүүл мэнд муудахад хүргэнэ.Тиймээс өдөр бүр хангалттай сайн унтаж амрахыг тулд дараах зөвлөмжийг хэрэглээд үзээрэй:
- Өдөр шөнөө тусдана байлгах хэрэгтэй. Өдөр нь сэрүүн байж шөнө нь унтах хэрэгтэй гэдгийг санаж байх нь чухал юм. Хэрэв та энэхүү схемийг эвдэх юм бол та нойргүйдэл өртөж болно
- Өдөр бүр нэг цагт сэрэх
- Унтахынхаа өмнө хийхжүүлсэн ундаа ууж болохгүй.
- Хэт их шөнийн цагаар идэхгүй байх
- Унталгийн өрөөндөө тав тухтай орчинг бүрдүүлэх
- Өөрт тухтай орыг сонгон чанартай ор дэрний даавуу хэрэглээрэй
- Цэвэр агаарт алхах нь таныг хурдан унтахад тусална
- Шөнө орой цахилгаан тоног төхөөрөмж ашиглахгүй, унтрааж байх хэрэгтэй
- Биеийн тамирын дасгал хөдөлгөөн болон амрахдаа юу хийх хэрэгтэй болохыг анхаараарай
Хангалттай нойр авах нь тийм ч хэцүү зүйл биш юм. Эдгээр энгийн үйлдлүүдийг хийснээр та унтахдаа сайн болж чадна. Үүний үр дүнд та эрч хүчээр дүүрэн бас эрүүл байх болно.