Давхар эрүү арилгах шилдэг аргууд. Маш энгийн

Зүгээр л даавуун алчуур давстай усанд норгоод эрүүн дээрээ тавиад л давхар эрүүнээс ангижирч болно!

Жин ихтэй хүн л давхар эрүүтэй байдаг гэж бид боддог, гэтэл үгүй юм. Энэхүү таагүй байдал нь удамшлын өвчин, бамбай булчирхайн өвчин, арьсны байдал, өндөр дэрэн дээр унтах, эвгүй байрлалтай суух, хэвтэж ном унших, тэр байтугай хатуу хөхний даруулгатай ч холбоотой байж болно.

ДАВХАР ЭРҮҮ

Давхар эрүү бол бидний насыг хөгшрүүлж, гадаад төрхийг гундаадаг зүйл юм. Үүнийг хувцасаараа нууж болох ч, энэ хэвээр байгаад байвал байдал улам л дордоно.

Нүүрний булчингууд нь арьсан доорх өөхөн эдийг дэмжих чадваргүй болохороо “сулран” нүүрний хэлбэрийг алдагдуулдаг байна. Эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдэд ч тулгардаг энэхүү давхар эрүүг мэс засалгүйгээр арилгах арга бий эсэхийг бид эрэлхийлсээр байдаг.

Өглөө бүр нүүр гараа угаасныхаа дараа гарынхаа араар эрүүгээ зөөлөн алгадаж өгөх нь давхар эрүүнээс хамгаалдаг сайн арга юм. Үүнийг хэвшил болгож чадвал үргэлж наснаасаа залуу харагдах болно.

ДАВХАР ЭРҮҮГ ХЭРХЭН АРИЛГАХ

  1. Өглөө босоод нүүр, хүзүүгээ хүйтэн усаар угаана. Хөлдөөсөн мөс ашигласан ч болно.
  2. Толины өмнө суугаад эрүүний голоос чихнийхээ омог хүртэл хоёр гарынхаа араар зөөлөн илж өгнө.
  3. Дараа нь хоёр гарынхаа хурууны араар эрүүгээ хурдан хурдан алгадаж өгнө. Ингэхдээ эрүүний голоос чих хүртэл нь шилжих байдлаар алгадна.

  1. Эрүүний арьсанд бага зэрэг чинэрэх мэдрэмж төртөл 1-2 минут хэртэй алгадаж өгнө.
  2. Нүүр, хүзүүгээ дахин хүйтэн усаар угааж арчсаныхаа дараа тэжээлийн тос түрхээрэй.

Энэ дасгалыг өглөө, оройн аль ч цагт тос түрхэхийнхээ өмнө хаана ч хийж болно: тухайлбал ажил дээрээ, компьютерийн ард сууж байхдаа, зурагт үзэж байхдаа хийж болдог нь үнэхээр таатай. Энэхүү алгадах дасгал нь маш тааламжтай, арьс тань хэрхэн халуу оргиж байгаа нь, арьсны гадаад байдал сайжирч байгаа нь тэр даруй танд мэдрэгдэнэ.

Давхар эрүүг хурдан арилгах өөр нэг үр дүнтэй арга бий. Энэ арга нь нүүрнийхээ арьсыг чангалж, өөртөө итгэх итгэлийг олж авахад тань тусална. Энэ дасгал нь өөрийн сул талтайгаа хүчтэй тэмцэхэд бэлэн байгаа хүмүүст хамгийн тохиромжтой.

ОРЦ, НАЙРЛАГА

  • 1 аяга ус
  • 1 ц/х давс
  • 1 ц/х алимны цуу
  • Жижгэвтэр цэвэр алчуур

ХЭРЭГЛЭХ

  1. Энэ бүх орцуудаа бүгдийг нь холино.
  2. Бэлтгэсэн уусмалдаа алчуураа норгоно. Дараа нь гараараа мушгиж усыг нь шавхана.
  3. Мушгисан алчуураараа эрүүгээ алгадаж өгнө. Аль болох олон удаа байвал сайн. Алчуураа уусмалд үе үе норгож өгөөрэй.

  1. Дараа нь алчуураа халуун усанд дүрээд яг дээрхийн ижил процедур гүйцэтгэнэ.
  2. Процедур дууссаны дараа хүзүүгээ сайн угаагаад хуурай алчуураар арчиж тос түрхэнэ.
  3. Энэ массажийг өдөр бүр хийгээрэй: Хүйтэн алчуураар 1-2 минут, халуун алчуураар бас 1-2 минут хийнэ.

Энэ дасгал нь арьсан дахь бодисын солилцоог сайжруулахаас гадна эрүүг байгалийн эрүүл аргаар өргөх үүрэг гүйцэтгэдэг. Ингэж эрүүг нойтон алчуураар алгадахтай зэрэгцэж хацрын арьс ч мөн чангардаг.

 

Хэрэв та энэ дасгалыг тууштай, тогтмол хийх юм бол 2 долоо хоногийн дараа хүзүү, эрүүний арьс тань мэдэгдэхүйц чангарч, нүүр тань ч зууван хэлбэртэй болох болно. Эдгээр дасгалууд нь цаг хугацаа маш бага шаардагддаг энгийн дасгалууд юм. Үүнийг зуршил болгон хэвшүүлэх юм бол царай тань гайхалтай сайхан харагдах болно!

Та энэхүү эрүүний дасгалыг өөр төрлийн дасгалуудтай ч хослуулан хийж болно. Ингэж хослуулан хийж насжилттай холбоотой өөрчлөлтүүдээ ч арилгаж болно.

Хөгшрөлтийн шинж тэмдэг ажиглагдахаар л хийнэ гэж бүү хүлээ. Арьсны хөгшрөлттэй тэмцэх ажлыг яг одооноос л эхлүүл! Төсөв мөнгө шаардагдахгүй, ганцхан хүчин чармайлтаар л та гадаад төрхөө эрс сайжруулж чадна.

Бас нэгэн үр дүнтэй дасгал санал болгоё: Та толины өмнө зогсоод хэлээ гаргаад хамар луугаа дээш нь болгоод үзээрэй. Давхар эрүү маш сайн өргөгдөж хүзүүний булчин чангарч байгаа нь мэдрэгдэнэ. Дасгалыг хийхдээ хэлээ аль болох томоор нааш нь гаргаж байгаад хийвэл илүү үр дүнтэй.

Дасгалыг хийж байхдаа гараа эрүүн доор тавиад хэр чангарч байгааг мэдрээрэй. Өдөр бүр 4-5 минутаар хэдэн ч удаа хийж байж болно. Хаана ч, хэзээ ч хийж болдгоороо хялбар. Үр дүн нь гайхалтай!

Эдгээр дасгалуудыг хослуулан хийгээд гайхалтай үр дүнг нь мэдрээрэй. Та улам залуухан болох болно.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *